Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх 2-4 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан. Ирэх сард нутгийн баруун өмнөд хэсэгт олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй.
Харин дөрөвдүгээр сараас дулаарч нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад хугацаанд болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд хоёр болон дөрөвдүгээр сард говь талын нутгийн зүүн өмнөд хэсэг буюу говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд болон ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, III сард болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хаврын улирал эхэлж байгаа тухайн цаг агаарын урьдчилсан төлөвийн хугацаанд цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдах бөгөөд үүнтэй холбоотойгоор малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэж, цаг агаарын мэдээгээ цаг тухай бүрд авч, сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав.
Хоёрдугаар сард агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Өмнөговь, Хэнтийн зүүн, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Гуравдугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын баруун, Баянхогорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Дөрөвдүгээр сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увс, Завханы баруун, Баянхогорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Дорнодын нийт нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Дундговийн зүүн өмнөд, Сүхбаатарын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
Монгол хүн 2024-02-10 202.21.107.96
Өнөөдөр тэг хэм гээд л өчигдөр зарлаад байсан Одоо гадаа хасах 7,8 хэм хүйтэн байна. Үхэж далд орсон ардчиллын гайгаар хятадын хортой хүнсэнд хордож өссөн хүмүүс ажил дээр гараад дан буруу тооцоолол хийж хүмүүсийг хорлож байна даа. Битүүний өмнөх өдрүүдэд -12 хэмтэй байна гэж цаг агаараар зарлаад баахан хүмүүсийг дааруулж ханиад томуу тусгасан худалч мэдлэггүй нөхдүүдээс ханиадны эмний мөнгөө гаргуулж авах хэрэгтэй
Зочин 2024-02-10 139.5.219.214
Дандаа рудлаа ярих юм
Нэргүй 2024-02-10 213.87.139.163
Харуулах боломжгүй.
Буяа 2024-02-10 66.181.184.206
Хүнд ойлгогдохгүй толгой эргүүлсэн хачин юм битгий мэдээлж бай, цаг тухайд нь нутаг нутгаар нь энгийн хүн ойлгохоор товч тодорхой мэдээлэл тавь. Чадахгүй бол та нараас илүү чадвар мэдлэгтэй хүмүүс интернэтээс бүх мэдээллээ авч бгаа, ер нь ийм балай мэдээлэл авах гэж татвар төлөгчид бид нар та нарыг цалинжуулаагүй гэдгийг ойлгох цаг аль хэдийн болсон, даан ч та нар мэдрэхгүй, тэнэгтээд л 30 жилийн өмнөх хэлбэрээ л мэдээллээ цацсан хэвээр байх юм, БОЛЬЖ ҮЗЭЭРЭЙ
Зочин 2024-02-10 172.56.166.8
УБг яагаад мэдээлдэггүй юм бэ