Жил бүр 20 тэрбумаар автобус авна!

Жил бүр 20 тэрбумаар автобус авна!

Жил бүр 20 тэрбумаар автобус авна!

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт болсон. Тодруулбал, тус хуралдаанаар нийслэлийн түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудлыг хэлэлцсэн. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан онцлох саналуудыг нэгтгэн танилцуулж байна. 


Нийтийн тээврийн шинэчлэл бол урт хугацаанд хийх ажил. Тиймдээ ч эхний ээлжид автобусны тоог нэмж, жолоочдын цалинг 3,5 сая төгрөгт хүргэхээр төлөвлөж байгаагаа албаныхан танилцуулсан. Учир нь зөвхөн автобус авснаар бүх асуудлыг шийдэх боломжгүй. Тиймээс шинэ автобуснуудыг хувийн хэвшилд түрээсээр олгосноор жилд 100 автобус авах мөнгийг Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлэх боломжтой байна.

10 ЖИЛ НЭМЭЭГҮЙ АВТОБУСААР ЗОРЧИХ 500 ТӨГРӨГИЙГ 1000 БОЛГОНО

Дараагийн нэг онцлох сэдэв бол зорчих үнийн тариф. Оны өмнө иргэдээс санал авч олонхын дургүйцлийг ихэд хүргээд буй нэг сэдэв бол автобусаар зорчих үнийг нэмэх тухай. Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг танилцуулах үеэр үнэтэй холбоотой хэд хэдэн дэд сэдвийг онцолсон.  Тодруулбал, автобусны тарифыг 2014 онд хүүхэд 200, том хүн 500 төгрөг гэж тогтоосноос хойш өөрчлөөгүй. 30 минутын дотор дамжин суулт үнэгүй байдаг. Гэхдээ тогтоолын төслөөр хүүхдийн автобусаар зорчих үнийг 200 төгрөг хэвээр байхаар тусгасан байна.

Харин иргэд нийтийн тээврээр зорчихдоо өдөрт дунджаар 1000 төгрөг зарцуулдаг гэх судалгаа байдаг. Тиймээс дөрвөн удаагийн зорчилтыг 1000 төгрөг байхаар тооцож, өглөө автобусанд суухдаа картаа уншуулж энэ мөнгөө төлөх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, 1000 төгрөг төлөөд цагт баригдахгүйгээр тухайн өдрөө дөрвөн удаа автобусанд суух боломжтой гэсэн үг аж.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТОГТВОРЖИХ ЁСТОЙ

Иргэдийн бухимдлыг ихэд төрүүлдэг хүлээлт өндөр нийтийн тээврийн салбарт сан гэж бий. Тус сангийн үйл ажиллагааг тогтворжуулж, идэвхжүүлснээр жилд 28.2 тэрбум төгрөгийг санд төвлөрүүлэх боломжтой байна. Ингэснээр жилд 20 тэрбум гаруй төгрөг тус санд төвлөрч, төвлөрсөн мөнгийг цаашид шинээр автобус авахдаа зарцуулах аж. Энэ хүрээнд хийгдэж байгаа эхний ажил бол шинээр авсан 600 автобусны 300 гаруйг нь хувийн хэвшилд түрээсээр ашиглуулахаар гэрээ хэлэлцээр хийж байгаа явдал.

Одоогийн байдлаар нийт 115 автобусыг хувийн хэвшилд шилжүүлээд байна. Аж ахуйн нэгжүүд долоон жилийн хугацаанд автобусны төлбөрийг бүрэн барагдуулах аж.

Түүнчлэн 2009 оноос хойш худалдаж авсан автобуснуудын эргэн төлөлтийг аж ахуйн нэгжүүдтэй тохиролцож байгаа гэсэн юм. Ингэснээр нийтийн тээврийн сан хуримтлалтай болж тус мөнгөөр иргэдэд хүндрэл чирэгдэл учруулж буй нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлтийг жил бүр хийх боломж бүрдэнэ.

ЦААШИД ЗӨВХӨН ТОМ ОВРЫН АВТОБУС АВНА

Түгжрэлийг бууруулах нэг алхам бол нийтийн тээвэр болон багтаамж ихтэй тээврийн хэрэгслийг дэмжих гэдгийг НИТХ-ын үеэр төлөөлөгчид онцолсон. Энэ хүрээнд ажилчид болон сургуулийн автобусыг дэмжих зорилгоор татварын хувь хэмжээг бууруулахаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлсэн юм. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагууд найм болон түүнээс дээш хүн зорчих боломжтой тээврийн хэрэгслийг үйл ажиллагаандаа ашиглах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

Гэхдээ нөгөө талаар дээрх төрлийн албан татварын хувь хэмжээг шууд батлах боломжгүй учир судалгаа, мэдээлэл шаардлагатай гэж үзэж байгаагаа мөн албаныхан танилцуулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-13 172.56.104.37

Түгжрэл бол буруу төлөвлөгдсөн авто зам, замын барилга байгууламжийн асуудал.Тийм болохоор гол зам, шүүрэн зам хийх, олон давхар зогсоолын тухай яриа байх ёстой.Энэ тухай дурсахгүй байна гэдэг бол ажил хийхгүй гэсэн үг.Хэрвэн зөв юм хийх гэж байгаа бол бүр талаар нь дэмжих хэрэгтэй.Түгжрэл гэхээр машин нэмэх л юм яриад байх юм

Avatar

Зочин 2024-02-13 78.187.120.177

Аливаа улсын иргэдийн амьдралын чанар гэхээр автомашин бас хамардаг юм билээ. Харин манайх эсрэгээр морьтой явуулбал яаж байна. Яаж ийгээд хоорондөө зөрөөд өнгөрөх байх. Хомоол л хэцүүднэ дээ. Зам, барилга, газрын асуудал нэгмөсөн шийдэгдэнэ. Бүгдээрээ морьтой ч болоосой.

Avatar

Нэргүй 2024-02-13 213.87.158.210

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-13 203.98.76.4

АВТОБУС хангалттай их байгаа, ХУВИЙН МАШИНУУДААС болоод л ЗАМ ТҮГЖИРЧ БАЙНА

Avatar

Монгол 2024-02-13 202.21.110.106

Үнээ нэмж болно.Гол нь автобус хангалттай яваад , дээр нь цэвэрхэн байх хэрэгтэй .Сандал суудал нь улнийхан суудаг гэсэн шиг аймаар бохир байдаг.Ариутгалтай цэвэрлэгээ өдөр бүр хийх ёстой.Олон янз бүрийн өвчтэй хүмүүс их явдаг

Avatar

Зочин 2024-02-13 78.167.213.143

Замын тугжрэл гэхээр автобус гээд, агаарын бохирдол гэхээр дуужин тээвэр гээд л. Зам руу бол халгаахгуй байна даа. Газар олголт, барилга энэ тэр бол дуулианд нь дарагдаад л. Манайхан ухаантай шуу…

Avatar

Нэргүй 2024-02-13 202.9.46.7

Уг нь зөв өө. Жил бүр ашиглалтын хугацаа дууссан, эвдэрсэн тодорхой тооны автобусыг шинэчлээд явбал одоогийнх шиг ийм асуудал үүсэхгүй байсан. Бүх автобус нь сарампай болсон, бүгдийг нь шинэчлэх гэхээр мөнгө байхгүй гм

Avatar

Хотын удирдлагуудаа 2024-02-13 66.181.178.69

Мөн талбайгаас Ботаникийн эцэс хүртэл автобус нэмж парк шинэчлэлт хийж өгөөч. Тэгвэл 2024 онд ардын намыг 2 шатны сонгуульд сонгоё.

Avatar

Хотын удирдлагуудаа 2024-02-13 66.181.178.69

Баянбүрдээс Ботаникийн эцэс хүртэл автобус нэмж парк шинэчлэлт хийж өгөөч

Avatar

Нэргүй 2024-02-13 66.181.183.76

1000 төгрөгөөр 4 явна гэхээр харин ч хямдарчиж бга юм бишүү? тэгээд ч өглөө суусан автобусаа орой ирэхийг нь хүлээх юмуу? эсвэл мэдээлэл хадгалдаг шинэ карт авах хэрэгтэй болохуу? нийтээр нь карт солих шинэ шахаа бизнес л юм бишүү. өөр мөнгө идэх арга олдохгү бга юмшиг. ямар ч хамагү ажил хисэн болж харагдх гэсн үр дүнгү тоглом шиг л санагдах

Avatar

Нэргүй 2024-02-13 203.98.76.4

Баруун Зүүн 4 замуудаас дотогш, Их тойрог ба Энхтайвны гүүрээс дотогш Хувийн Машин Явуулахаа огт болимоор байнаа…Энэ хэсэгт ЗӨВХӨН НИЙТИЙН ТЭЭВЭР, ТАКСИ-аа л Явуулахад Түгжрэлийн Асуудал шийдэгдэнэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж