Хоолны хордлого хүндэрвэл зайлшгүй эмнэлэгт хандах шаардлагатай

Хоолны хордлого хүндэрвэл зайлшгүй эмнэлэгт хандах шаардлагатай

Хоолны хордлого хүндэрвэл зайлшгүй эмнэлэгт хандах шаардлагатай

Цагаан сараар бууз, нийслэл салат гэх мэтчилэн хүнд хоол идээд араас нь хүйтэн ундаа, шар айраг ууснаас хоолны хордлого болох нь их байдаг. Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн Зооноз бруцеллёзын тасгийн арга зүйч сувилахуйн тэргүүлэх Б.Мягмарсүрэн хоолны хордлогын үеийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл хүргэж байна.

-Хоолны хордлого авсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Эмгэг төрөгч нянгуудаар бохирлогдсон хоол хүнс хэрэглэсэнтэй холбоотойгоор үүсч, ходоод нарийн гэдэсний гэмтэл болон хордлогын хам шинжээр илрэх олон шалтгаант цочмог өвчин бол хоолны хордлого. Өвчин үүсгэгчийн тухайд өргөн тархсан энтербактерийн бүлэгт багтах сальмонелийн төрлийн нян орно. Энэ өвчнийг хоол хүнсээр дамжин өвчлөхөөс гадна, өвдсөн хүнд өөрт шинж тэмдэг илрэхгүйгээр нянг биедээ тээж бусдад тархаах эрсдэлтэй. Халдвар дамжих зам нь өтгөн, ам, бохирлогдсон хоол хүнс. Нууц үе нь 24 цагийн дотор илэрдэг. Шинж тэмдгээр нь ерөнхийд нь хоёр ангилдаг. Нэгдүгээрт, ерөнхий хордлогын шинж тэмдэг, хоёрдугаарт, ходоод гэдэсний хямралын шинж. Хордлогыг үүсгэж байгаа нянгийн төрөл зүйл бохирдлын хэмжээнээс хамаарч харилцан адилгүй илэрнэ. Хэрэв ерөнхий хордлогоор өвдсөн бол бие сулрах, халуурах, дотор муухайрах, ядрах шинж тэмдэг илэрдэг бол ходоод гэдэсний хямралын үед ухаан балартах, суулгах, гэдэс дүүрэх, тэнцвэр алдагдах, амьсгаадах зэрэг шинж илэрдэг байгаа.

-Баярын үеэр хордлогын шинж тэмдэг илэрч, өндөр халуурсан тохиолдолд гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой юу?

-Амин үзүүлэлтийг тогтмол хянаж, 38-аас доош хэмтэй халуурч байвал гэрийн нөхцөлд хүйтэн жин тавих хэрэгтэй. Цавь, суганд жин тавихаас гадна 76 хувийн спиртээр биеийг арчих нь зөв. Харин халуун буухгүй бол 38-аас дээш заалттай  тохиолдолд заавал эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Удаан цагаар олон хоног халуурах нь амь насанд халтай. Мөн хоолны хордлогын шинж тэмдэг илэрч байгаа үед шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Бөөлжих, огих мэдрэмж төрөх, олон удаа суулгаж байгаа тохиолдолд буцалсан ус ууж, цайрын исэлтэй тос түрхэнэ.

Хэрэв бага насны хүүхэд давтамжтай суулгаж байвал памперсыг цаг тутамд тогтмол солих шаардлагатай.

-Хоолны хордлоготой үед ходоод угааж болох уу?

-Эмчийн заавраар эмнэлгийн нөхцөлд угааж болно. Түүнээс дур мэдэн интернэтээс зөвлөгөө хараад угаана гэвэл боломжгүй. Хоолны хордлого авсан бол шингэн зүйл ихээр ууж ходоодыг угаах бөгөөд хордсоноос хойш 2-4 цагаас бага хугацаа өнгөрсөн бол ходоодыг хоёр хувийн содын уусмалаас 1.5 литрийг ууж угаадаг байгаа. Үүний дараагаар шингэн дутагдвал бор цай, баахуу цай томоор балгаж уух нь үр дүнтэй. Харин хоросол уухаар бол насанд хүрсэн хүмүүс бага багаар шимж ууна. Бага насны хүүхэд ууж чадаж байвал цаг тутамд 5 мл-ийг өгнө. Аль болох хэлэн дээр нь дусааж өгөх нь зүйтэй. Хоросолыг бөөлжилт, суулгалтын дараа өгөх нь илүү үр дүнтэй.

-Хордлогын шинж тэмдэг удаан үргэлжилбэл ямар эрсдэлтэй вэ?

-Хордлогын үед шингэн алдаж бие сульдаж олон цаг шинж тэмдэг нь арилахгүй бол таталт өгөх, артерийн даралт буурах, бодисын солилцоо хязгаарлагдах, бөөрний дутагдал, шулуун гэдэс урвах аюултай.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Юуны өмнө хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалах горимыг дагах. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Хөлдөөсөн, пастержүүлсэн бүтээгдэхүүнээс хордлого авах магадлал бага. Мөн ямар ч төрлийн хоолыг сайн болгож идэх хэрэгтэй. Халуунаар болгох явцад өвчин үүсгэгч бүх бичил биет устах ёстой бөгөөд ингэхийн тулд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халах ёстой.  Хөлдөөсөн шувуу, мах зэргийг эхлэн гэсгээсний дараа болгох хэрэгтэй. Ингээгүй тохиолдолд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халахгүй байх эрсдэлтэй.

Болгосон хоолыг удаалгүйгээр идэж байхыг иргэд анхаарах нь чухал.

Болгосон хоолыг хадгалах шаардлага гарсан бол тохирсон дулааны горимыг дагаарай. Өвчин үүсгэгч бичил биетүүдийн хөгжил нь +60 градусаас дээш , +10 градусаас доош температурын үед зогсонги байдалд ордог. Харин +10-аас +60 градусын хоорондын горим нь хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй. Болгосон хоолыг дахин хэрэглэхийн өмнө сайтар халааж байх шаардлагатай. Хоол нь бүхэлдээ 70 градусаас доошгүй температур хүртэл халсан байх ёстой.

Мөн түүхий  болон болсон бүтээгдэхүүнийг хооронд нь холилгүйгээр тусгаарлаж байх хэрэгтэй.

Тухайлбал, түүхий мах хэрчсэн хутга, “гампанзыг” болсон бүтээгдэхүүнийг жижиглэхдээ ашиглахгүй байх гэх мэт. Ингэснээрээ нян халдварлах боломжгүй болгоно. Тиймээс идэхээр худалдан авч байгаа л бол хүнсэнд тавих хяналт сайн байвал хоолны хордлогоор өвдөхгүй байх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-10 213.87.139.163

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж