Холын замд зорчих иргэдэд хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулав

Холын замд зорчих иргэдэд хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулав

Холын замд зорчих иргэдэд хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулав

Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд зорчигчдод сэрэмжлүүлэг мэдээлэл өгч байна. Тодруулбал, орон нутгийн замд цаг агаар тогтуун байгаа ч хурд хэтрүүлснээс гарах осол аваарын тоо их байгаа учир сонор сэрэмжтэй хурдаа тааруулж зорчихыг анхааруулав.

Баярын өдрүүдэд иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэж замын хөдөлгөөнд оролцох нь ихэсдэг байна. Үүнээс шалтгаалж ослын тоо буурдаггүй аж.

Тиймээс орон нутгийн замд зорчих иргэд замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна. Жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, зайлшгүй зогсолтын үед авах арга хэмжээг бүрэн аваагүйн улмаас мөргөлдөх, онхолдох хэлбэрээр зам тээврийн осол гаргаж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа аж. Мөн бага насны хүүхдийг тээвэрлэхдээ тээврийн хэрэгслийн урд талын суудалд, өвөр дээрээ, хамгаалах бүс хэрэглэхгүй, цонхоор гар, толгойг нь гаргаж хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн ослын үед хүүхэд толгой, аарцаг нуруу, хөл, нүүрний хэсэг, цээж, хэвлийдээ гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирсоор байгааг сэрэмжлүүллээ.

Эцэг эх, эмээ өвөө, ах эгч та бүхэн бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа арын суудалд хамгаалах бүс, хамгаалалтын суудал болон бусад аюулгүй байдлыг хангасан нэмэлт хэрэгсэл хэрэглэн, зөв тээвэрлэхийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-10 213.87.139.163

Харуулах боломжгүй.

Avatar

S 2024-02-10 139.5.219.225

SEXSEER XUSNG80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж