Орон нутагт мах, гурил, Улаанбаатарт мах, өндөгний үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2024.02.10-нд нийтлэгдсэн

Орон нутагт мах, гурил, Улаанбаатарт мах, өндөгний үнэ өсчээ

Орон нутагт мах, гурил, Улаанбаатарт мах, өндөгний үнэ өсчээ

Үндэсний статистикийн хорооноос долоо хоног тутамд орон нутаг болон хотын түвшинд өргөн хэрэглээний хүнсний үнийн өсөлтийг харьцуулж гаргадаг. Тэгвэл өнгөрч буй долоо хоногт мах, гурил, өндөгний үнэ хамгийн ихээр өсчээ.

Тодруулбал, орон нутагт хонины махны үнэ 4,5 хувиар өсч нэг кг нь 10730 төгрөг, гурил 1,6 хувиар өсч нэг кг нь 2659 болжээ.

Харин Улаанбаатарт хонины мах дөрван хувиар, үхрийн мах 1,9 хувиар, өндөгний үнэ 0,6 хувиар өссөн байна.

Баярын өдрүүдэд нийслэлд нарийн ногоо, өндөгний үнэ нэмэгдсэн бол сонгино, сармисны үнэ буурсан байна. Харин автобензин, гурил, цагаан будаа, талх, нарийн боовны үнэ тогтвортой байгаа аж. Орон нутагт гурил, будаа, мах, сүү, цагаан идээ, хүнсний ногоо төдийгүй автобензиний үнэ 0.1-3.2 хувиар өссөн болохыг ҮСХ-ноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж