Битүүний өдөр орон нутгийн зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Урсгалаас шалтгаалж авто тээврийн үндэсний төвийн ачаалал нэмэгдэж буй. Тэгвэл баярын өдрүүдэд орон нутгийн тээвэрлэлт хэвийн үргэлжлэх эсэхийг тодрууллаа.
АТҮТ-өөс өгч байгаа мэдээллээр, хоёрдугаар сарын 7-8-нд нийт 18 чиглэлд 36 тээврийн хэрэгсэл зорчин явж байна. Нийт нутгаар цаг агаар тогтуун байх төлөвтэй байх учир баярын өдрүүдэд орон нутгийн тээвэр хэвийн үргэлжлэнэ гэлээ.
Хот хоорондын зорчигч тээврийн тасалбараа авч амжаагүй иргэд https://eticket.transdep.mn/ сайтаар авах боломжтой. Хэрэв тасалбар захиалгад алдаа гарсан тохиолдолд АТҮТ-ийн 1900-1234 дугаарт хандаж лавлаж, тодруулна уу.
Нэргүй 2024-02-09 213.87.130.60
Харуулах боломжгүй.