Бүх нийтийн амралтын өдрийн хуваарийн дагуу цагаан сараар шинийн 1-3-нд амардаг. Харин битүүний өдөр аж ахуй нэгж, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийнхан дотоод зохицуулалтаар хуваарийг гаргадаг билээ.
Өнөөдөр МУИС болон зарим их, дээд сургууль цахимаар хичээллэж байгаа бол ерөнхий боловсролын сургуулиуд 30 минутаар хичээллэж байна.
Энэ жилийн хувьд шинийн 1-3-ний бүх нийтийн амралтын өдөр Бямба, Ням, Даваа гаригт таарч байгаа. Орон нутгийн оюутнуудад энэ нь хүндрэлтэй байгааг уламжилж их, дээд сургуулийн захиргаанаас дотоод зохицуулалт хийсэн. Тодруулбал, Монгол Улсын Их сургууль цагаан сарын өдрүүдийн хичээлийг цахимд шилжүүлэх шийдвэр гаргаад буй.
Улсын бусад их сургуулиудтай холбогдоход дотоод зохицуулалт хийх шийдвэрийг эцэслэхдээ оюутнуудын саналыг харгалзсан гэсэн юм.
Харин ерөнхий боловсролын сургуулийн зарим нь бүтэн минутаар хичээллэж байгаа бол зарим нь 30 минутаар орж, үлдсэн цагт битүүлэх ёстой холбоотой хичээл орж байгаа юм байна.
Холбоотой мэдээ