Битүүний хурлыг бүтэн өдөр хурна

Хуучирсан мэдээ: 2024.02.09-нд нийтлэгдсэн

Битүүний хурлыг бүтэн өдөр хурна

Битүүний хурлыг бүтэн өдөр хурна

Өнөөдөр /2024.02.09/ битүүний өдөр. Гандантэгчэнлин хийдэд битүүний өдрийн уншлага бүтэн өдөр үргэлжлэнэ.

Битүүний өдрийн уншлагад даган баясах иргэд ганда дээр очихоос гадна цахимаар нэрсээ өгөх боломжтой байна.

Гандантэгчэнлин хийдэд сүүлийн гурав хоног хуучин номын хурал болсон. Тухайлбал, өчигдөр "Сор" гэдэг ном хурсан байна. Тус номыг тухайн жилд учирсан болон учрах өвчин зовлон, ган зуд, алив муу муухай бүхнийг хөөн зайлуулж хуучин номын хурлын гурав дахь өдрөөс үдээс хойно Чойжил бурханы үүднээс Сор залдаг аж. “Сор” гэдэг нь хадуур гэсэн үг бөгөөд нисванист сэтгэлээс үүдсэн сав, шимийн амьтдыг хорлогч ад, зэтгэрийг хатуу тарнийн зан үйл, бясалгалын үүднээс уг үндсээр нь хадуур мэт хяргаж галд шатаан устгаад сайн сайхныг галын дөл адил бадраах бэлгэдэлтэй зан үйл юм. Ингэж Сахиус бурхадын тахилга бясалгалаар өнгөрч буй жилийнхээ бүх муу муухайг үлдэн хөөж, угтан ирж буй жилдээ сайн сайхныг жигдлэн даатгаж ачлалын тахил өргөн өлзий оршоосноор хуучин номын хурал өндөрлөсөн байна.
Өнөөдрөөс төв гандан болон бусад хийдийн ачаалал эрс нэмэгдэж байгаа учир иргэдийг аль болох цахимаар засал номоо уншуулахыг зөвлөж байгаа юм.
Мөн засал номыг заавал шинийн 15-нд хийлгэх ёсгүй бөгөөд шинэ сардаа багтаж номоо уншуулбал болох аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж