Өнөөдрөөс гэрэл дохионоос гадна цагдаагийнхан биет зохицуулалт хийнэ

Өнөөдрөөс гэрэл дохионоос гадна цагдаагийнхан биет зохицуулалт хийнэ

Өнөөдрөөс гэрэл дохионоос гадна цагдаагийнхан биет зохицуулалт хийнэ

Баяр, наадам дөхсөн өдрүүдэд нийслэлийн авто замууд тэг зогсдог. Өчигдөр тэдгээр өдрийн нэг нь байв. Түгжрэл ихэсч, иргэд нэг байршилдаа 2-3 цаг зогссон төдийгүй халтиргаатай байсан учир автозамын осол олон гарсан байна. Түгжрэлээс шалтгаалж өнөөдрөөс буюу баярын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба хаагчид гэрэл дохиогүй гэрлэн дохиогоор зохицуулах боломжгүй 300 гаруй байршилд ажиллах аж.

Тодруулбал, төв замуудаас гадна хотоос гарах, зуслангийн бүс рүү зорчих иргэдийн урсгал нэмэгддэг учир замын цагдаагийн алба хаагчид болон бусад албан хаагчид зарим шаардлагатай байршилд биет зохицуулалт хийж ажиллах юм байна.

Замын хөдөлгөөний ачаалал үүсч буй шалтгаан нь нэгдүгээрт, томоохон зах, худалдааны төвийг чиглэх хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Хоёрдугаарт, нийтийн тээврээр зорчих хүн багасч, хувийн машины тоо өссөн байна. Өдөрт дунджаар нийслэлийн авто замд 140-150 машин нэмэгдэж байгаа аж.

Цаашид ч замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх төлөвтэй байгаа тул зорчих замын ачаалал болон цагийн төлөвлөлтөө зөв зохион байгуулахыг онцолж байна.

Сар шинээр нийслэлд өдөрт дунджаар 300-500 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Мөн судалгаагаар Улаанбаатар хотын нийт хүн амын 45 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн мэдээлэл бий. Гэвч цаг агаараас шалтгаалж болон баяраас хамаарч энэ тоон буурдаг байна. Тиймээс хувийн автомашинаас татгалзахыг албаныхан зөвлөж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-09 202.9.46.185

захиалгаар ажиллаж авилгаар амьдардаг л*****н цагдаатай монголд цагдаа нар захиалгын зохицуулалт хийж түгжирлийг 2 дахин ихсэгдэг юмдаа…п***а

Avatar

Нэргүй 2024-02-09 66.181.185.88

гадаадын аль улсад цагдаа зам зохицуулж байгааг хараагүй.орос хятад Монголд л ийм тэнэг юм байх юм

Avatar

Нэргүй 2024-02-09 78.174.210.199

Цагдаа нарт баярлаж явдаг шүү. Цагдаагүй бол дур дураараа аашилцгааж, түгжирч, замбараагүйтэж, зам дээр хэрүүл зодоон хийцгээж алингаа алдах улс даа, монголчууд.

Avatar

Нэргүй 2024-02-09 213.87.130.60

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – —- – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-09 59.153.115.178

Харин зохицуулж байгаа нь энэ гээд нэг чиглэлийг нь тас хориод бөөгнөрөл үүсгэж болохгүй шүү!!!!

Avatar

Хуульч 2024-02-09 59.153.113.62

Цагдаагийн алба хаагчиддаа баярлалаа. Та нарыг минь төрийн сүлд хамгаалах болтугай. Сэтгэл зүрхээрээ албандаа зүтгэдэг та бүхэндээ хайртай шүү. Ум ма ни бад ми хум. Тэнгэр тэтгэг. Ар гэр нь амгалан байх болтугай

Avatar

Нэргүй 2024-02-09 66.181.191.212

Хөөрхий хэдэн хүүхдүүд бүр бээрчихсэн зогсдог, ядаж явахад зохицжулагчын дохио мэддэг жолооч нь ховор

Avatar

Нэргүй 2024-02-09 202.9.46.185

хохь нь хүний муу үзэх дуртайдаа зогсож байгаа л.а.л.а.р.ууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж