Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллыг барих шийдвэр гаргаж, ашиглалтад оруулж байсан түүхтэй.
Уг орон сууцанд төрийн албан хаагчид болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээсээр суулгасан. Түрээсийн төлбөр нь бусад байрныхаас хямд байв. Хоёроос гурван өрөө байр түрээсэлж байгаа тохиолдолд сарын 400 мянгаас 500 мянган төгрөг төлж иржээ. Гэвч Нийслэлийн орон сууцны корпорациас дээрх байрыг түрээсэлж буй 290 иргэнийг зээлд шилж гэдэг шаардлага тавьж эхэлсэн байна. Зээлд шилжсэн тохиолдолд сард 1.2 саяас -1.3 сая төгрөг төлөх шаардлагатай болж буй аж.
Урьдчилгаа төлбөргүйгээс жилийн зургаан хувийн зээлд шилжиж чадахгүй өнөөдрийг хүргэсэн дээрх түрээслэгчдийн хувьд энэхүү шаардлага хүндээр тусах болжээ. Хэрвээ зээлд шилжихгүй бол байраа хураалгах эрсдэлтэй аж. Иймд бодит нөхцөл байдлыг нийслэлийн удирдлагуудад ойлгуулж, шийдвэрээ эргэн харахыг хүсч байгаа юм.
Боломжгүйдээ тэд түрээсийн төлбөр төлж ирсэн. Иймээс нийслэлийн удирдлагуудыг асуудалд уян хатан хандаж, нааштай шийдвэр гаргах болов уу гэж хүлээж байна.
Эл асуудлыг өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд тавьсан ч хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй гэж үзэн, дараагийн хуралдаанд холбогдох албан тушаалтнуудаар тайлбар өгүүлэхээр болоод байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-02-08 122.201.31.1
наад даварсан айлуудаа хөөж гарга Тэгээд дараагийнх нь айлыг оруул
М 2024-02-08 122.201.31.1
зээлээ төлж чадахгүй бол авах айл зөндөө байгаа.Дараагийн айлд нь өгөх хэрэгтэй шдээ. Хямдхан байхаар давраад байгаа байхгүй юу.
Нэргүй 2024-02-08 122.201.31.1
зээлээ төлж чадахгүй бол дараагийн айлд нь өгөх хэрэгтэй шдээ.
Зочин 2024-02-08 59.153.114.139
түрээслээд өмчлөх гэж яриад байсан нэг дарга солигдоод юуч биш бантан болгох юмаа
Нэргүй 2024-02-08 192.82.92.204
Бас л овоо хэдэн жил амьдарлаа шд. Зээл олголтыг нь аль банкинд эх үүсвэр шийдэж өгөөд хүмүүст зээл авах боломжийг нь эхлээд олгох хэрэгтэй. Үүний дараа зээл авч чадахгүй бол байраа суллах талаар ярьсан нь дээр байх
Эмээ 2024-02-08 202.21.107.95
Ннг л нийгэмд амьдарч байгаа. Адилхан л зээлээ төлөөд авах нь зөв, үгүй бол би ч адил тэтгэвэрийн өарийн орон сууцгүй эмгэн,
Нэргүй 2024-02-08 103.57.94.98
Энэ хороолыг АН биш МАН бариулсан гээд чаагаач !
АН-ын бариулсан замыг МЯНГАНЫ зам гэж ш****г шигээ !!!
Нэргүй 2024-02-08 213.87.156.239
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-08 188.162.254.90
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!
Erhem gishuudee yagaad dugrahgui ali muugaaraa duuduulaad suuna ve?! 2024-02-08 66.181.188.233
Ene asuudal ih hurald hamaarah asuudal bish. Hotiin l asuudal. ene Erhem gishuudiin.Oyun-Erdene,Amarbayasaglan 2 todruulj mandaat olgoson baital yunii uchir MAN-iin darga,zasgiin terguun uuruu uuriinhuu shalgaj todruulsan nuhduu hulgaich,avilgagchaar ni zarlav!Enees hoish amtai bolgon ni 76 hulgaich geh bolloo.Araich bugd avilgach,hulgaich baish biz. Shudraga es yarival hulgaichiig todruulsan hun buruutai Yalam baiguulj 65 suudal absanii tuluu ner turuu gutaalgah ni shudraga esond niitsehgui ee.
Нэргүй 2024-02-08 192.82.92.204
хахха муу юм чинь муугаараа дуудуулна шд юу зөв сайхан хийсэн гэж магтуулж шагнуулах юм
d 2024-02-08 66.181.179.239
Здаа ийм буяны юмаа одоо больмоор юм. Адилхан л зээлийг нь төлүүл л дээ. Хэдэн здакууд яахаараа улсын мөнгөөр бариулсан юманд ингээд хямдхан түрээслээд байгаад байдаг юм. Түрээс юм бол дараагийн ээлжийнх нь бас хямдхан түрээслэе л дээ.