ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх Даваа гаригт Турк улсад айлчлахаар төлөвлөж байсан. Гэвч төлөвлөгөөт айлчлал хойшилсныг хоёр улсын хэвлэлүүд мэдээллээ. Хойшлуулах болсон шалтгааныг тодорхой хэлээгүй байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тодорхой товыг хараахан зарлаагүй ч айлчлалын бэлтгэл ажил үргэлжилж байгааг онцолжээ.
Туркийн Гадаад хэргийн яам энэ сарын 6-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Путин Туркийн ерөнхийлөгч Эрдогантай уулзаж, Украин болон Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн. Хар тэнгист Украин, Оростой тэнгисийн хилээр хиллэдэг Турк улс нь хоёр улстай хоёулантай нь сайн харилцаатай байхыг эрмэлздэг. Турк улс Украинд цэргийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ Оросын эсрэг хориг арга хэмжээг батлахаас татгалзсаар ирсэн.
Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн оны гуравдугаар сард Путиныг баривчлах шийдвэр гаргасан. Үүнээс хойш Путин Киргиз, Хятад, Казахстан, Беларусь, Арабын нэгдсэн Эмират, Саудын Араб улсуудад айлчилсан байна.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ