Энэтхэгт төрийн албаны шалгалтын үеэр хуулбал 3-10 жилийн хорих ял оноох шинэ хууль баталжээ. Мөн 1-10 сая рупигийн хооронд торгууль ногдуулна. Олон нийтийн шалгалтын тухай хууль Мягмар гаригт батлагджээ. Холбооны засгийн газар болон бусад холбогдох агентлагаас явуулдаг ихэнх шалгалтад энэ хууль үйлчилнэ.
Тус улсад хүн ам олон. Тийм учраас цөөн тооны албан тушаалын төлөө маш ширүүн өрсөлдөөн өрнөдөг, хууран мэхлэх явдал ч түгээмэл байдаг. Өнгөрсөн жил л гэхэд 1000 ажлын байранд нэг сая гаруй хүн бүртгүүлжээ.
Шалгалтын үеэр хуулахаас сэрэмжилж тус улсын хэд хэдэн муж өмнө нь хууль тогтоомж хэрэгжүүлсэн. Ражастан муж хоёр жилийн өмнө ийм хууль баталсан бол Андхра Прадеш, Уттар Прадеш мужид 1998, 1997 оноос хойш ийм хууль үйлчилж байна. Гужарат, Уттаракханд мужууд өнгөрсөн жилээс хууран мэхлэлтийн эсрэг хууль хэрэгжүүлж эхэлжээ.
Гэсэн хэдий ч хууль тогтоомжийг үл харгалзан залилан мэхлэх тохиолдол гарсаар байдаг.
Шалгалтын асуултын хуудас алдагдсан тохиолдол ч Энэтхэгт олон удаа гарч байжээ. Энэ тохиолдолд шалгалтыг цуцлахаас өөр аргагүйд хүрдэг аж. Сүүлийн таван жилийн хугацаанд шалгалтын асуулт задарсан 41 тохиолдол гарчээ.
Эх сурвалж: BBC
Нэргүй 2024-02-09 213.87.130.60
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-09 202.55.188.33
Зайлаач ээ н**ш оо. Хаа хамаагүй тэнэж, с***р самуун сурталчлаад байгаа энэ нөхрийг сайн торгох юмсан