Нийслэлд олгох автомашины дугаарын дээд хязгаарыг 30 мянгаар тогтоолоо

LiveНийслэлд олгох автомашины дугаарын дээд хязгаарыг 30 мянгаар тогтоолоо

Нийслэлд олгох автомашины дугаарын дээд хязгаарыг 30 мянгаар тогтоолоо
18 : 33
2024-2-8

Нийслэлд олгох автомашины дугаарын дээд хязгаарыг 30 мянгаар тогтоолоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан/НИТХ/ -аар Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дээд хязгаар тогтоох тухай журмыг хэлэлцэн, баталлаа.  Ингэснээр нийслэл Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоож буй аж. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 700 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Тодруулж хэлбэл, дээд хязгаарыг тогтоож өгснөөр өнөө жилийн хувьд 30 мянган тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох боломжтой болж буй юм. Журмыг батлахын өмнө төлөөлөгч дараах саналыг хэлэв.

НИТХ-ын төлөөлөгч Г.ГАНГАМӨРӨН:

-Бүлгийн хурал дээр өглөө энэ асуудал яригдсан. Журам батлагдахаар үйлчлэл нь хэзээнээс вэ. 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс үйлчлэл нь хэрэгжихээр тогтсон уу. Эсвэл өөрчлөгдсөн үү?

өглөөний үблгийн хурал дээр яригдсан. энэ журам батлагдангуут үйлялэл нь хэзээнээс вэ. 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс тогтсон уу.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.САЙНЗОРИГ:

-Бидний өргөн барьсан төслөөр үйлчлэх хугацааг тодорхой заагаагүй буюу ердийн журмаар хэрэгжихээр байгаа.  Өөрөөр хэлбэл, НИТХ-наас баталж, Хууль зүй дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, эмхэтгэлд бүртгүүлснээс хойш тав хоног байгаа. Энэ хүрээндээ журам үйлчлэхээр орж ирсэн.

НИТХ-ын төлөөлөгч Г.ГАНГАМӨРӨН:

-Журмын үйлчлэлийн хугацааг жаахан тавьж өгсөн нь зөв байх гэж бодож байсан. Яагаад гэвэл энэ асуудал хүмүүсийн амь амьдралтай нь холбоотой. Эмзэглэж байгаа хэсэг бий. Хязгаар тавихаас аргагүй нь гэдгээ ойлгуулах ажлыг хийж амжсан билүү.  Ядахад 2024 оны долдугаар сарын 1-нээс үйлчлэхээр  хугацаа олгочихвол зүгээр байсан.  Энэ жилдээ орж ирэх 36 мянга орчим автомашины дугаарын багтаамжийг багтааж 730 мянга болгосон гэдгийг ойлгосон. Гэхдээ үйлчлэх хугацаа тавьж өгөх ёстой байсан гэсэн юм.

 

17 : 33
2024-2-8

НИТХ: Автобусаар зорчих үнийг 1000 төгрөгөөр тогтоохыг дэмжлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан/НИТХ/ үргэлжилж байна. Тус хуралдаанаар  Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг хавсралтаар тогтоох тухай асуудлыг дэмжин, баталлаа. Ингэснээр автобусаар зорчих төлбөрийг 1000 төгрөг байхаар зааж өглөө.

Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР:

Одоогоор автобусаар зорчих нэг удаагийн төлбөр 500 төгрөг байгаа ч иргэд голчлон 1500 төгрөгийг нийтийн тээвэрт зарцуулж байна.

Харин бидний зүгээс нийтийн тээврээр зорчих үнэ 1000 төгрөг байхаар заасан ч өдрийн турш 4 удаа зорчих боломж олгосноор иргэдэд хэмнэлт гарна гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлсэн.

Шилжилтийн үеийн зохицуулалт хийнэ. Иргэдээ нэгдүгээрт мэдээллээр хангана. Хоёрдугаарт, смарт карт нэршлийг хадгалж, 1500 цэгийг хэвээр хадгалж үлдэнэ. 1200 автобусанд шинээр карт унших, хүн тоолдог программ хангамж суулгана. Энэ бүх ажлыг гүйцэтгэсний дараа автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгоно гэлээ.

16 : 53
2024-2-8

Автомашины сул зогсоолыг апликейшнээр харах боломжтой болгоно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан/НИТХ/ үргэлжилж байна. Тус хуралдаанаар  Нийслэлийн нутагт дэвсгэрт нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах тухай журмыг хэлэлцэн, хавсралтаар батлахыг дэмжлээ.

Уг журам батлагдсанаар нийслэлийн нийтийн эзэмшлийн талбайд авто зогсоолыг шинээр барьж байгуулахаас эхлээд олон асуудлыг цэгцлэх боломжтой болж буй аж.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.САЙНЗОРИГ:

-Замын хөдөлгөөний тодорхой хувийг авто зогсоол хайж эргэлдсэн хөдөлгөөн эзэлдэг.  Тийм учраас авто зогсоолын нэгдсэн мэдээллийг бий болгож, программ хангамжаар холбоно. Хаана аль зогсоол сул байна вэ гэдгийг апликейшнээр хараад мэддэг, тэр дагуу үйлчилгээ авах бололцоог бүрдүүлнэ.

Улаанбаатар хотод хэд хэдэн судалгаа хийгдсэн.  Авто зогсоол байгуулах асуудлыг зөвхөн автомашин гэж харж болохгүй. Масс тээвэр, явганаар зорчих, дугуйгаар зорчих, скүтрээр зорчих боломжийг бүрдүүлнэ. Цахилгаан дугуйг нь цэнэглээд өгөх боломжтой болгоно.

Авто зогсоолыг зөв шийдэж явахгүй бол хожим нь асуудлыг шийдэх бололцоогүй болно. УИХ –аар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг батлах хүрээнд барилгажих талбайн 60 хувь барилга, 40 хувь нь ногоон байгууламж, авто зогсоол байхаар хуульчилсан. Энэхүү 40 хувийн 20 хувь нь авто зогсоол байхаар заасан. Уг хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Харин НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс “Урт цагааны барилгыг буулгаснаар оронд нь автозогсоолтой ногоон байгууламж барихаар болсон нь зөв. Гэхдээ доороо авто зогсоолтой, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөж байгаа нь Монголын хувьд анхны шийдэл. Анхнаас нь зөв хийх шаардлагатай гэдгийг сануулсан юм.

16 : 13
2024-2-8

Автобус авсан компаниудаас 28.5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан /НИТХ/-аар дөнгөж сая Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн журмыг дэмжиж, баталлаа. Уг санг 2009 онд анх байгуулсан ч захиран зарцуулалт зэрэгт хяналт тавих боломжгүй явсаар өнөөдрийг хүргэжээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.САЙНЗОРИГ:

-Энэ санг одоогийн эрх барьж байгаа нам байгуулаагүй. 2009 онд Зам тээврийн сайдаар ажиллаж байсан хүн /Ерөнхийлөгч асан Х.Баттулга/ байгуулсан. Энэ санд хяналт тавих боломжгүй явж ирсэн.  Орж ирсэн хөрөнгийг зөв зарцуулъя гэдэг үүднээс дээрх зохицуулалтыг хийж, ил тод нээлттэй болгоно.

Нийтийн тээврийг хөгжүүлэх парк шинэчлэлтийн хүрээнд 160 тэрбум төгрөг зарцуулж 600 автобус худалдан авсан. Автобусныхаа эргэн төлөлтөөс энэ онд 28.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ.  Түүнийг эргүүлээд парк шинэчлэлт хийх, хүний нөөцөө бүрдүүлэх, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхэд захиран зарцуулна.

Мөнгө гаргаад автобус худалдан авч чадахгүй байгаа компанид нийслэл автобус өгч, төлбөрийг нь бага, багаар буцаан авах зохицуулалт хийнэ.

Шилэн дансны тухай хуулиар захиран зарцуулалтыг ил тод тайлагнаад явна. Иргэд сонгогдсон төлөөлөгчөөрөө дамжуулаад хяналт тавих боломжтой гэсэн юм.

Нийслэл одоогоор 350 автобусыг 7 жилийн хугацаатай нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниудад лизингээр өгөхөөр шийдвэрлээд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-08 203.98.76.4

Аймаг ОРон Нутгуудад Хотын дугаартай машинууд зөндөө байгаа тэднийгээ яахынбээ ??? ХҮЧИНГҮЙ болгож Аймаг Орон нутгаасаа номер ав гэж хэлээсэй

Avatar

иргэн 2024-02-08 202.9.47.11

МАН машингүй байсан жирийн иргэдийг хэзээ ч машин унах эрхгүй болгож, иргэдийг эрхийг бүдүүлгээр зөрчлөө…УБ-т гадаадаас 1 ш машин орж ирэхгүй гэсэн үг үү??? зөвхөн баячууд, дарга нар машин оруулж ирж, улсын дугаар авдаг дархан эрхтэй болно гэсэн үг…улсын дугаар мафийн гарт орлоо….Энэ бол МАН- н дарангуйлалын 1 хэлбэр мөн…Машингүй гэр бүлд нэг дугаар үнэгүй олгоё. Монгол 900000 гаруй өрхтэй. Үүний 50 % нь хөдөө байдаг. тэгхээр УБ-т 450000 дугаарыг айл өрх бүрд тэгш олгоё

Avatar

Эсэргүү 2024-02-08 103.254.123.178

Оркуудыг цэгцлэх, түгжрэл багасгах өчнөөн л арга байна даг. Даанч энэ мунхаг тэнэг хүүрнүүд сэтгэх чадвар ер алга. Хулгай луйвар, хорондоо л сайн этгээдүүд юм.

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.187.29

Зөв зөв

Avatar

Эсэргүү 2024-02-08 103.254.123.178

Нохой зассан хүндээ янаг

Avatar

Зочин 2024-02-08 66.181.161.184

Автобус шуудан юм хүргэх ажлыг давхар амжуулдаг болвол олон хүн ийш тийш холхихоо болино доо. Юм хүргэж өгөх гэдэг том хий дэмий цаг үрсэн, замын түгжээ болсон ажил байна

Avatar

Zochin 2024-02-08 66.181.161.184

Хотын төв, гол хэсгүүдийн замыг төлбөртэй болгох хэрэгтэй байна. Зүгээр хий явах биш их л бодож юмаа амжуулдаг болмоор байна. Зүгээр юмыг яаж мэдэхэв гээд гадуур явдаг хүн олон байна. Нэг дор олон ажил амжуулдаг болгомоор байна.

Avatar

Нэргүй 2024-02-08 124.158.64.92

Иргэний унэмлэхээр нь машиныг нь орон нутаг руу нь шилжуулэх хэрэгтэй. Тэгвэл 200000 хурэхгуй машин л байгаа.

Avatar

иргэн 2024-02-08 66.181.189.30

Улаанбаатарын дугаартай 700000 машины 350000 нь хөдөө орон нутгийн иргэдийн эзэмшилд байдгийг мэдэх үү? Нямбаатар аа, Батбаясгаланаан? Тэд хотод ирж таксинд явж түгжрэл үүсгэдэг. Албан ёсны таксигүй дэлхийн цорын ганц нийслэл хот УЛААНБААТАР. Доорхи албатууд чинь бүгд цүнх баригчид, ямарч чадваргүй учраас худлаа судалгаа гарган мэдээлэл өгч та нарыг буруу шийдвэр гаргахад нөлөөлж байна.

Avatar

Нэргүй 2024-02-08 122.201.23.83

Хурган комунист

Avatar

Монгол хүү 2024-02-08 64.119.29.63

ХӨДӨӨНИЙХӨН ГЭР ОРОНДОО ОЧИХООР ЯВЦГААСАН БОЛОЛТОЙ 2024 ОНЫ 2 САРЫН 9-НЫ ӨГЛӨӨ ЯМАР Ч ТҮГЖРЭЛГҮЙ ЗАМ ТАЛБАЙ СААДГҮЙ МАШИН ТЭРЭГ, АВТОБУСНУУД ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИЖ, ХУРДАН ТҮРГЭН АЖИЛДАА ЯВААД ИРЛЭЭ!
УЛСЫН НИЙСЛЭЛДЭЭ ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН АВТО ТЭЭВРИЙ ХЭРЭГСЭЛТЭЙ ДУРААРАА ТАКСИНД ЯВДАГ АСУУДЛЫГ ХАТУУХАН ШИЙДЭХГҮЙ БОЛ УБ-ЫН ДУГААРТАЙ ПРИУС УНАСАН ХӨДӨӨНИЙ ДҮРЭМ МЭДЭХГҮЙ ТОГТСОН АЖИЛГҮЙ ЗАЛУУЧУУДЫН МАШИН УНАЖ ДАДЛАГА ХИЙДЭГ СЭЛГҮҮЦСЭН ЦАГАА ӨНГӨРӨӨДӨГ ТАЛБАР, ЗАМ НЬ УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМ БОЛООД БАЙНА.

Avatar

Нэргүй 2024-02-08 122.201.23.83

Бүх сурнгууль амарсан өнөөдөр

Avatar

Zochin 2024-02-08 59.153.112.165

songuuliar archigdaad uls toriin huvid uhdel bolgoh n chuhal baina daa.

Avatar

zochin 2024-02-08 103.11.195.34

avtobusniihaa uilchilgee, standart, huvaaria ayataahan bolgochood ildev balaa yum hutsatsgaagaarai muu har orkuudaa. unee nemeh yum bol avtobusaar zorchihgui bugd mashinaar yavna shuu maluudaa

Avatar

Хотын уугуул иргэн 2024-02-08 139.5.216.189

Зөв шийдвэр байна. Дэмжиж байна. Асуудлыг ингэж зоригтой шийдэх бол бол хот гэдэг том айл эзэнгүй болоод удаж бөйна. ОРКууд болон машины ченжүүд мэдээж эсэргүйцнэ. Асуудлыг улс төржүүлэх нөхөд ч гарч ирнэ_ Энэ бол ойлгомжтой. "Жингийн цуваа явж л байна, жингэр ноход ху.цаж л байдаг". Гу.цсан нохой болгон руу чулуу шидээд байвал очих ёстой зорилгодоо хүрэхгүй шүү, Нямбаатар аа. Энэ зарчмаар ажиллана шүү.

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.188.72

хот дотор том оврын суудлын машин явахыг хориглох хэрэгтэй. түлш шатахуун их иднэ, зай талбай ч шаардана. хөдөө л унадаг юм байгаа биз. тэгвэл хөдөлгөөний ачаалал шууд 20% буурна. бас 1 айл 1 л машин эзэмших хууль гарга, тэгвэл дээр нь 30 % хөдөлгөөн буурна. нийт 50% шууд байхгүй болно

Avatar

Эсэргүү 2024-02-08 103.254.123.178

Чи ч ёстой люмпен пролетари юм байна.

Avatar

Нэргүй 2024-02-08 103.41.93.93

hudlaa golgonood bh yum, buruu hurdtei shaahaanuudiig oruulhiig shuud hori

Avatar

Mongol 2024-02-08 202.21.127.160

Ene nergui what hadnaas garchihsan yum uu

Avatar

Nyambaatar 2024-02-08 202.21.127.160

Huduugiin surguuliin angiin hurlaas CH dor

Avatar

Haha 2024-02-08 202.9.46.90

Зөв муусайн ул шал чацаганууд ирээдүйд машин унан гэж бүү бод гэсэнл үгдээ малуудаа гонгиноод яахав өөрсдөөл энэ хөдөөнии гогинсон цүнхчингүүдииг сонгосон одоо дэлхиигээсзайл гээл хуцах болж өөрсдиинхөө сонголт чин хохинээл гэдэг

Avatar

зочин 2024-02-08 71.114.25.185

УБ хотыг одоогийнхоос нь доош оруулчихгүй, нийтийн амьдралын төв байлгах энэ арга хэмжээнүүд зөв. Хотынхон, хотжиж байгаа хэсэг нь бүрэн дэмжинэ. Гэрийнхээ үүдэнд жорлонгоо бариулаад, хашааны үүдэндээ зам тавиулж, автобусны зогсоол босгуулаад, халтуур хийхээр тэнэж, хаа дуртай газраа зогсч, хүн авч, хогоо шидэлж, "би эрхтэй" гэж агсран дураараа аашлахыгаа ардчилал гэж явагсдыг хазаарлах, хязгаарлах, олонхийн дэг ёс, журам дагуулах нь хотын төдийгүй Төрийн үүрэг. Үүргээ ягштал биелүүлээрэй.

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.190.36

Зөв зөв. Дугаарын хязгаарлалтаа үргэлжлүүл

Avatar

хүмүүс ээ, 6 сард яахаа мэднэ биз??? 2024-02-08 158.59.146.30

улс орны, хотын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэр үйлчилгээний газрыг олноор байгуулагдахад анхаарах, бизнес эрхлэх таатай боломжийг бий болгохын тулд, иргэдийн ая тухтай амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарах байтал дандаа ИРГЭДИЙН ЭСРЭГ АЖИЛЛАЖ БАЙНА.

Avatar

Нэргүй 2024-02-08 158.59.146.30

тэвчээр минь барагдаж байна, 6 сард эд нараас салах хэрэгтэй шүү

НЯНБАКТЁР АА, ЧИ ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА
НЯНБАКТЁР АА, ЧИ ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА
НЯНБАКТЁР АА, ЧИ ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА

Avatar

Нямбаатар гуай 2024-02-08 202.9.46.166

М. Энхболдоос эхлэлтэй газрын наймаачдын буянаар ямар ч төлөвлөлтгүй хот бүтээн босгосон МАНгарууд ард түмний хөлийг мухар болголоо. Монгол бол газар нутаггүй Сингапур биш өргөн уудам нутагтай, дэд бүтэц нь сайн хөгжсөн Хөгшин Европ биш шүү.15 км явахад л хотоосоо гарчихдаг дэд бүтэц муутай эвдэрхий муу замтай авилгалд идэгдсэн ийм л улс . дуртайдаа хуучин машин авч унаад бгаа юм уу . Төрөөс төрсөн тэр бумтан та нартай адилхан шинэ машин авч унамаар л бна ш дээ. лаларуудаа

Avatar

Нэргүй 2024-02-08 59.153.112.237

ЭНЭ ТӨЛГӨН КОММУНИСТЫГ ДАРУЙ ЗАЙЛУУЛ.. ИРЭЭДХИЙСЭН АЖЛЫГ НЬ ХАРААрай.

Avatar

Нэргүй 2024-02-08 213.87.156.239

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-02-08 66.181.160.110

Гоё машин мөрөөдөж явсан олон олон залуучуудын мөрөөдөл бүрхэг болчихвуу ? Ирэх сонгуульд идвэхтэй оролцож МАНгаруудыг хуйгаар нь унагаах хэрэгтэй болж дэ

Avatar

Нэргүй 2024-02-08 103.57.94.70

бутачууд төр барих цаг доор

Avatar

Өндөр наст 2024-02-08 66.181.160.108

жириин ард түмнии төлөө авсан маш чухал шиидвэрүүд гаргажээ.үүнд улс төржөөд яах вэ.МАН ард түмнээл боддог

Avatar

Нэргүй 2024-02-08 43.242.243.79

Данхаа зайлуулахгүй, наад Нянгар чинь явна гэж байхгүй

Avatar

Иргэн 2024-02-08 66.181.161.106

чи зүгээр зайл ням баатар аа!!! чамайг хэн ч сонгоо гүй.!!!

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.182.207

улсын дугаарыг дамлан худалдах бохир бизнесийг эхлүүлээ МАНгарууд

Avatar

Нэргүй 2024-02-08 59.153.115.10

Малнуупынхаа буянаао жаргаж яваа эгэл жирийн, бдаг л нэг үхэж бсан санаатай малчин залуу юм бгаан

Avatar

Ганхуя 2024-02-08 66.181.187.58

монгол улсын үнлсэн хуулыг уландаа гишгэсэн хуулиас дээгүүр журам гэж байхуу хөгжлийн бодлого гэж снтгэх албан тушаалтан алга иргэдийн эрхэнд хэт халдсан шийдвэр чинь энэ жилийн сонгуулаарь унахын л эх сурвэлж болох байх даа өөрөө унасан иүүхэд уйлдаггүй гэж

Avatar

Нэргүй 2024-02-08 202.9.46.214

нянбактераа с** минь чи муу зайлаарай

Avatar

Нэргүй 2024-02-08 202.21.108.48

ийм шийдвэртэй өөрчлөлт хийхгүй сонгогчдоо алдахаас айж бэмбийж явсаар байтал энэ хот ямар байдалтай болсныг энэ эсэргүүцэгчид бодож үзэх байлгүй дээ.

Avatar

Зочин 2024-02-08 124.158.68.35

үүндсэн хуулиа уландаа гишгэсэн ийм илий балай шийдвэр гаргадаг Нямбаатар болон МАН-ын нөхдийг энэ жилийн бүх шатны сонгуулиар төрөөс зайлуулж лааз өшиглүүлэх хэрэгтэй. тэр болзооыг ёстой 100 хувт хангалаа даа.

Avatar

Нэргүй 2024-02-08 202.131.239.50

зөв зөв ийм зоригтой шийдвэр хэрэгтэй хүн болгонд таалагдах шийдвэр угаасаа байхгүй.

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.190.56

Сайн байна, одоо л зөв ажиллаж байна

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.178.211

2024 онд мАн дэвслэнэ

Avatar

зочин 2024-02-08 66.181.187.163

Зүгээр дуус дуус хэлэх хөгийн үг ч алга. Одоо ингэж элийрч байдаг цаг биш шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.190.119

ННЯМБААТАР ЧИ АЖЛАА ӨГЧИ ХЭН БЭ АРД ТҮМНИЙГ ХОХИРООСООР БАЙХ УУ ҮНДСЭН ХУУЛИАС ДЭЭГҮҮР ГИШГЭДЭГ ЭНЭ ТОЛГОЙГ ЯАХ ВН

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.189.93

Баярлалаа даргаа,,,,,,,Автобусаар зорчих үнийг 1000 болгосонд

Avatar

Нэргүй 2024-02-08 188.162.254.90

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

иргэн 2024-02-08 66.181.189.93

Түгжирэлтэй биш Нийслэлийн иргэдийн Эсрэг шийдвэр гаргаж Атуусаар зорчих үнийг 1000 болгосонд Хотын дарга Нямбаатарт *Баярлалаа гэж хэлэх үү,,,,,,Яах уу,

Avatar

d 2024-02-08 66.181.179.239

Муусайн авилгач здакууд бас дугаар дээр ажиллах юм байна л даа. Энэ МАНгаруудыг үтэр зайлуулахгүй бол явахгүй нь ээ. Засаг дарга нь улам л дордоод байх юм хаашаа янзын юм бэ?

Avatar

ЗОЧИН 2024-02-08 66.181.188.122

МАН ирэх сонгуульд унах нүхээ Нямбаатараар ухуулчихлаа. Лааз өшиглөад автобусандаа суугаад жийгээд байдаа. Бид энэ журмыг чинь цуцлах чөтгөрийг ч хамаагүй дэмжихээ эртхэн хэлчье. Баяртай МАН

Avatar

Нэргүй 2024-02-08 103.80.211.125

жолооч нарын ёсзүй ажлын хариуцлагыг анхаарах шаардлагатай автобусны ариун цэвэр мөн анхаарах зүйлийн нэг буудлууд дээр байдаг маршрутын мэдээллийг ойлгомжтой үзэмжтэй хиих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж