Нийслэлд олгох автомашины дугаарын дээд хязгаарыг 30 мянгаар тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2024.02.08-нд нийтлэгдсэн

LiveНийслэлд олгох автомашины дугаарын дээд хязгаарыг 30 мянгаар тогтоолоо

Нийслэлд олгох автомашины дугаарын дээд хязгаарыг 30 мянгаар тогтоолоо
18 : 33
2024-2-8

Нийслэлд олгох автомашины дугаарын дээд хязгаарыг 30 мянгаар тогтоолоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан/НИТХ/ -аар Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дээд хязгаар тогтоох тухай журмыг хэлэлцэн, баталлаа.  Ингэснээр нийслэл Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоож буй аж. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 700 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Тодруулж хэлбэл, дээд хязгаарыг тогтоож өгснөөр өнөө жилийн хувьд 30 мянган тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох боломжтой болж буй юм. Журмыг батлахын өмнө төлөөлөгч дараах саналыг хэлэв.

НИТХ-ын төлөөлөгч Г.ГАНГАМӨРӨН:

-Бүлгийн хурал дээр өглөө энэ асуудал яригдсан. Журам батлагдахаар үйлчлэл нь хэзээнээс вэ. 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс үйлчлэл нь хэрэгжихээр тогтсон уу. Эсвэл өөрчлөгдсөн үү?

өглөөний үблгийн хурал дээр яригдсан. энэ журам батлагдангуут үйлялэл нь хэзээнээс вэ. 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс тогтсон уу.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.САЙНЗОРИГ:

-Бидний өргөн барьсан төслөөр үйлчлэх хугацааг тодорхой заагаагүй буюу ердийн журмаар хэрэгжихээр байгаа.  Өөрөөр хэлбэл, НИТХ-наас баталж, Хууль зүй дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, эмхэтгэлд бүртгүүлснээс хойш тав хоног байгаа. Энэ хүрээндээ журам үйлчлэхээр орж ирсэн.

НИТХ-ын төлөөлөгч Г.ГАНГАМӨРӨН:

-Журмын үйлчлэлийн хугацааг жаахан тавьж өгсөн нь зөв байх гэж бодож байсан. Яагаад гэвэл энэ асуудал хүмүүсийн амь амьдралтай нь холбоотой. Эмзэглэж байгаа хэсэг бий. Хязгаар тавихаас аргагүй нь гэдгээ ойлгуулах ажлыг хийж амжсан билүү.  Ядахад 2024 оны долдугаар сарын 1-нээс үйлчлэхээр  хугацаа олгочихвол зүгээр байсан.  Энэ жилдээ орж ирэх 36 мянга орчим автомашины дугаарын багтаамжийг багтааж 730 мянга болгосон гэдгийг ойлгосон. Гэхдээ үйлчлэх хугацаа тавьж өгөх ёстой байсан гэсэн юм.

 

17 : 33
2024-2-8

НИТХ: Автобусаар зорчих үнийг 1000 төгрөгөөр тогтоохыг дэмжлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан/НИТХ/ үргэлжилж байна. Тус хуралдаанаар  Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг хавсралтаар тогтоох тухай асуудлыг дэмжин, баталлаа. Ингэснээр автобусаар зорчих төлбөрийг 1000 төгрөг байхаар зааж өглөө.

Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР:

Одоогоор автобусаар зорчих нэг удаагийн төлбөр 500 төгрөг байгаа ч иргэд голчлон 1500 төгрөгийг нийтийн тээвэрт зарцуулж байна.

Харин бидний зүгээс нийтийн тээврээр зорчих үнэ 1000 төгрөг байхаар заасан ч өдрийн турш 4 удаа зорчих боломж олгосноор иргэдэд хэмнэлт гарна гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлсэн.

Шилжилтийн үеийн зохицуулалт хийнэ. Иргэдээ нэгдүгээрт мэдээллээр хангана. Хоёрдугаарт, смарт карт нэршлийг хадгалж, 1500 цэгийг хэвээр хадгалж үлдэнэ. 1200 автобусанд шинээр карт унших, хүн тоолдог программ хангамж суулгана. Энэ бүх ажлыг гүйцэтгэсний дараа автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгоно гэлээ.

16 : 53
2024-2-8

Автомашины сул зогсоолыг апликейшнээр харах боломжтой болгоно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан/НИТХ/ үргэлжилж байна. Тус хуралдаанаар  Нийслэлийн нутагт дэвсгэрт нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах тухай журмыг хэлэлцэн, хавсралтаар батлахыг дэмжлээ.

Уг журам батлагдсанаар нийслэлийн нийтийн эзэмшлийн талбайд авто зогсоолыг шинээр барьж байгуулахаас эхлээд олон асуудлыг цэгцлэх боломжтой болж буй аж.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.САЙНЗОРИГ:

-Замын хөдөлгөөний тодорхой хувийг авто зогсоол хайж эргэлдсэн хөдөлгөөн эзэлдэг.  Тийм учраас авто зогсоолын нэгдсэн мэдээллийг бий болгож, программ хангамжаар холбоно. Хаана аль зогсоол сул байна вэ гэдгийг апликейшнээр хараад мэддэг, тэр дагуу үйлчилгээ авах бололцоог бүрдүүлнэ.

Улаанбаатар хотод хэд хэдэн судалгаа хийгдсэн.  Авто зогсоол байгуулах асуудлыг зөвхөн автомашин гэж харж болохгүй. Масс тээвэр, явганаар зорчих, дугуйгаар зорчих, скүтрээр зорчих боломжийг бүрдүүлнэ. Цахилгаан дугуйг нь цэнэглээд өгөх боломжтой болгоно.

Авто зогсоолыг зөв шийдэж явахгүй бол хожим нь асуудлыг шийдэх бололцоогүй болно. УИХ –аар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг батлах хүрээнд барилгажих талбайн 60 хувь барилга, 40 хувь нь ногоон байгууламж, авто зогсоол байхаар хуульчилсан. Энэхүү 40 хувийн 20 хувь нь авто зогсоол байхаар заасан. Уг хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Харин НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс “Урт цагааны барилгыг буулгаснаар оронд нь автозогсоолтой ногоон байгууламж барихаар болсон нь зөв. Гэхдээ доороо авто зогсоолтой, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөж байгаа нь Монголын хувьд анхны шийдэл. Анхнаас нь зөв хийх шаардлагатай гэдгийг сануулсан юм.

16 : 13
2024-2-8

Автобус авсан компаниудаас 28.5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан /НИТХ/-аар дөнгөж сая Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн журмыг дэмжиж, баталлаа. Уг санг 2009 онд анх байгуулсан ч захиран зарцуулалт зэрэгт хяналт тавих боломжгүй явсаар өнөөдрийг хүргэжээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.САЙНЗОРИГ:

-Энэ санг одоогийн эрх барьж байгаа нам байгуулаагүй. 2009 онд Зам тээврийн сайдаар ажиллаж байсан хүн /Ерөнхийлөгч асан Х.Баттулга/ байгуулсан. Энэ санд хяналт тавих боломжгүй явж ирсэн.  Орж ирсэн хөрөнгийг зөв зарцуулъя гэдэг үүднээс дээрх зохицуулалтыг хийж, ил тод нээлттэй болгоно.

Нийтийн тээврийг хөгжүүлэх парк шинэчлэлтийн хүрээнд 160 тэрбум төгрөг зарцуулж 600 автобус худалдан авсан. Автобусныхаа эргэн төлөлтөөс энэ онд 28.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ.  Түүнийг эргүүлээд парк шинэчлэлт хийх, хүний нөөцөө бүрдүүлэх, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхэд захиран зарцуулна.

Мөнгө гаргаад автобус худалдан авч чадахгүй байгаа компанид нийслэл автобус өгч, төлбөрийг нь бага, багаар буцаан авах зохицуулалт хийнэ.

Шилэн дансны тухай хуулиар захиран зарцуулалтыг ил тод тайлагнаад явна. Иргэд сонгогдсон төлөөлөгчөөрөө дамжуулаад хяналт тавих боломжтой гэсэн юм.

Нийслэл одоогоор 350 автобусыг 7 жилийн хугацаатай нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниудад лизингээр өгөхөөр шийдвэрлээд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж