Сонгуулиар үймээн дэгдээхгүйн тулд утасны сүлжээг хаажээ

Сонгуулиар үймээн дэгдээхгүйн тулд утасны сүлжээг хаажээ

Сонгуулиар үймээн дэгдээхгүйн тулд утасны сүлжээг хаажээ

Пакистаны парламентын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Сонгуулийн үеэр үймээн самуун дэгдээхгүйн тулд Пакистан улс үүрэн холбооны үйлчилгээг түр зогсоожээ. “Wifi” сүлжээ ажиллах ч гэлээ дуудлага болон дата үйлчилгээг зогсоосон байна.

Гэвч иргэд энэ шийдвэрийг эгдүүцэж байна. “Сонгогчдод ингэж саад тотгор учруулж байхын оронд тэдэнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Такси захиалах, гэр бүлийнхэнтэйгээ холбогдох боломжгүй болчихсон” гэж нэгэн сонгогч хэлжээ.

“Сүүлийн үед гарсан террорист халдлагуудыг харвал ийм арга хэмжээ авах нь үндэслэлтэй” гэж Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэв.

Тус улсын Белужистан мужид Лхагва гаригт хоёр ч удаа дэлбэрэлт болж, 28 хүн амь үрэгдсэн. Тиймээс улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа аж.

Сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар Баасан гаригийн 17:00 цагт дусна. Санал хураалтын дүн хэзээ гарах нь тодорхойгүй ч 14 хоногийн дотор дүнг танилцуулах ёстой. Энэ удаагийн сонгуульд 336 суудлын төлөө 5000 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байна. Мөн тэдний 313 нь эмэгтэй нэр дэвшигч юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-08 158.59.146.30

ийм үед сонгуулийн санал өгөхөөр очихгүй эсэргүүцэх хэрэгтэй байсан шдэ

Нэргүй 2024-02-08 213.87.156.239

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж