Хойд солонгосчууд Хятадад боолын хөдөлмөр эрхэлж байна

Хойд солонгосчууд Хятадад боолын хөдөлмөр эрхэлж байна

Хойд солонгосчууд Хятадад боолын хөдөлмөр эрхэлж байна

Хятадад ажиллаж буй хойд солонгосчуудын цалинг өгөлгүйгээр Пёньян руу шууд илгээдэг байсан нь илэрснээр өнгөрсөн сард бослого үймээн дэгдсэн. Тэдний цалинг Пёньян зэвсэг үйлдвэрлэлд зарцуулсан гэх мэдээлэл гарч байв.

Хойд Солонгосын иргэд эсэргүүцлийн жагсаал хийж байсан тохиолдол бараг үгүй. Учир нь тус улсын төр засаг иргэдээ бүрэн хяналтдаа байлгаж, эсэргүүцэл үймээн дэгдээсэн тохиолдолд цаазын ял хүртэл оноодог. Үймээн самууны мэдээлэл хилийн чанадад ажиллаж буй хойд солонгос ажилчдад санаа зовоход хүргэв.

Олон жилийн цалин хөлсөөр нь дайнд бэлтгэх санг санхүүжүүлснийг сонсоод хойд солонгос ажилчдын уур бухимдал чинээндээ тулжээ. Тэд зэрлэг балмад авирлаж, үйлдвэрийн тоног төхөөрөмж сэлтийг эвдэж эхэлсэн байна. Зарим нь Хойд Солонгосын албаныхныг өрөөнд түгжиж хүртэл танхайрчээ. Гэхдээ Хятад дахь Хойд Солонгосын үйлдвэрүүдийн тухай мэдээлэл маш нууцлагдмал байдаг учир дээрх мэдээллийг баталгаажуулах боломжгүй аж.

Ойролцоогоор 100 мянга орчим хойд солонгос иргэн хилийн чанадад ажилладаг. Тэдний олонх нь Хойд Солонгосын засгийн газрын үйл ажиллагаа явуулдаг зүүн хойд Хятадын үйлдвэр, барилгын талбайд ажиллаж байна. Ажилтнуудын цалингийн ихэнх хувийг шууд Хойд Солонгосын төрд шилжүүлдэг.

Тэд 2017-2023 оны хооронд Пёньянд 740 сая ам.долларын цалингаа нийлүүлсэн гэж тооцоолжээ.

Ажилчид ихэвчлэн гурван жилийн хөдөлмөрийн гэрээтэй байдаг ч Covid-19-ийн хатуу хязгаарлалтын улмаас зарим нь долоон жил хүртэл хугацаагаар нутаг буцаж чадаагүй. Хилийн хязгаарлалт суларч, Хойд Солонгос улс иргэдээ хүлээж авсан ч нутагтаа очоод цалингаа гар дээрээ авч чадахгүйгээ мэдсэн хүмүүс тэсэрсэн аж.

Өмнөд Солонгосын засгийн газраас санхүүжүүлдэг Солонгосын Үндэсний нэгдлийн хүрээлэнгийн ахлах судлаач Чо Хан-Бомын хэлснээр Жилин мужийн 15 үйлдвэрийн 2500 орчим ажилчин үймээнд оролцсон нь Хойд Солонгосын түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн жагсаал болжээ.

“BBC” агентлаг 2017-2021 оны хооронд Хятадад ажиллаж байсан Хойд Солонгосын иргэнтэй ярилцаж, нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна. Тэрбээр хамгийн их ашиг орлоготой компанид ажиллаж байжээ. Ажлын байрны нөхцлийн хувьд таатай ч гэлээ тухайн ажилчин нийт орлогынхоо дөнгөж 15 хувийг өөрөө авсан байна.

Харин зарим хүний хувьд илүү хүнд нөхцөлд ажиллажээ. Өвлийн хахир хүйтэн халаалтгүй байранд хоригдмол байдалтай байсан гэж нэрээ нууцалсан ажилтан ярьсан байна. Тэднийг долоо хоногт нэг удаа гадуур гарахыг зөвшөөрдөг хэдий ч Covid-19-ийн үеэр энэ бяцхан эрх чөлөө нь хүртэл хумигдсан аж. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ажилтнуудад тавих хяналт улам чангарсныг эх сурвалжууд хэлж буй.

Янз бүрийн хориг, хязгаарлалт байгаа ч хилийн чанад дахь ажлын байр хойд солонгосчуудын хувьд эрэлттэй хэвээр. Тэд эх орондоо олж болох мөнгөнөөс даруй 10 дахин их мөнгө авдаг.

Ажиллах хүсэлт гаргасан хүмүүсийг сайтар шалгаж, гэр бүлд нь гэмт хэрэг үйлдсэн, дүрвэсэн түүхтэй хүн байгаа эсэхийг нягталдаг.

Компьютерийн програмист мэргэжилтэй нэгэн хойд солонгос иргэн “Манай улсын төр мэдээллийн технологийн ажилтнуудыг боол мэт мөлжиж, биднийг долоо хоногийн зургаан өдөр, өдөрт 12-14 цаг ажиллуулдаг” гэж хэлжээ. Түүнийг сарын орлогоос 15-20 хувийг авдаг байсан гэв. Мөн ажилчдыг зугтахаас сэргийлэхийн тулд шөнийн цагаар байранд нь цоожилдог байжээ. Компанийн менежерүүд нь муу ажилласан хүмүүсийг олны өмнө гутаан доромжилж, зоддог байсан талаар ч хэлсэн байв.

Харин амжилттай ажилласан хүмүүсийг хойд солонгос ресторанаар үйлчлүүлэх эрхээр шагнадаг байжээ.

Ажилтнууд бухимдалтай байгааг үл харгалзан Пёньян тэднийг хүлээж авахаас татгалзаж байгаа бололтой. Угтаа бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2017 онд Хойд Солонгосыг гадаадад иргэдээ ажиллуулахыг хориглон, 2019 оны эцэс гэхэд тэднийг эх оронд нь буцаахыг тушаасан.

Эсэргүүцлийн жагсаал эхэлсний дараа Пёньян Хятад дахь албан тушаалтнуудаа үйлдвэрүүд рүү илгээж, ажилчдад дутуу цалингийнх нь зарим хэсгийг нөхөн олгуулсан. Гэсэн хэдий ч олон сая ам.долларыг олгоогүй хэвээр байна.

Ажилчдын асуудлаас болоод Хятад, Хойд Солонгосын хооронд хурцадмал байдал үүсч магадгүй юм. Хятад улс өөрийн нутаг дэвсгэрт эсэргүүцлийн жагсаал өрнөхийг хүсэхгүй учраас зохицуулалт хийж магадгүй гэдгийг шинжээчид хэллээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-09 78.174.210.199

Монолчууд бид ч Монголоос бусад газарт ихэнх нь боолын хөдөлмөр эрхэлж байгаа. Хүнийг хэлэхийн хэрэггүй.

Avatar

Нэргүй 2024-02-09 202.126.91.43

Ямар хүнийг боол гэдэг вэ.Үүнийг мэддэг болов уу.Хойт солонгос иргэдээ боолчилдог гэгч нь барууны худал сурталчилгаа.

Avatar

Зочин 2024-02-09 66.181.161.65

Битгий ш** өмхий мал пиз да минь харин ч Монголдоо жинхэнэ боолын хөдөлмөр эрхэлж боолын цалин авч байгаа

Avatar

Нэргүй 2024-02-09 118.221.209.8

tsalin baga bol bool gesen ug bish. bool gedeg bol tsalingui deer n zodno doromjilno deerelhene .

Avatar

Нэргүй 2024-02-09 213.87.130.60

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – —- – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-09 38.42.106.107

Нүд үнэн чих худаааал гэж. Нэээрррээээ “үнэн” сонин дээр гарсан бсан гэсэн нь онигоо болоод дуусаж байсан сайхан түүх бидэнд байгаа шүү хүмүүсээ. Ядахад тэр нь дан худал бичихийг яана. News mn ээр ертөнцийг харахыг больцгооё.

Avatar

Нэргүй 2024-02-09 202.179.25.203

30 дах жилдээ , 3 үеээрээ боолын хөдөлмөр эрхэлж байгаа нэг улс байж л байна

Avatar

Нэргүй 2024-02-09 192.248.157.196

Өмнөх 70н жилдээ алуулж, хядуулж, хүчирхийлүүлчээд өрөвдөлтэй гөлөг. Нохой зассан эзэндээ янаг гэдэг үнэн юмаа

Avatar

ХУУЛЬЧ 2024-02-09 202.9.46.182

НҮБ-ээс ЙИМ ТЭНЭГ шийдвэр гаргахаар яаж хөгжлийн тухай ярих вэ дээ.,,,ЭНЭ ТЭГЭЭД ДЭЛХИЙН УЛС ОРНЫГ НЭГТГЭСЭН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ГЭХЭД ХЭЦҮҮ ДЭЭ .,,,НӨГӨӨ ХҮНИЙ ЭРХ ХААНА БАЙНА.,,,,ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХУВААРЬ ГЭЖ ХУЦААД Ч ХЭРЭГҮЙ ДЭЭ .,,,,ОХУ,,БНХАУ-д АШИГТАЙ ШИЙДВЭР БОЛЖ ДЭЭ.,,,,, ОХУ,,,БНХАУ УЛСАД ЭНЭ ШИЙДВЭР ҮЙЛЧЛЭХГҮЙ ДЭЭ.,,,МОНГОЛ УЛС Ч ЭНЭ ШИЙДВЭРИЙГ ДАГААД ЯДАГ ЮМ .,,,БИДНИЙ ЭРХ АШИГ ГЭЖ НЭГ ЮМ БАЙМААР ДАА.,,,,

Avatar

энэ гаж улсанцар чинь хаант улс шүүдээ уул нь 2024-02-09 66.181.180.56

МАНай коммунизм шүтэгчдийн мөрөөдлийн улс шүүдээ. Японы манжгоо гэгчээр хятадын тоглоомын улсанцарын тусгаар тогтнолын баталгаа дайсан гээд байгаа өмнөд Солонгос Америк шүүдээ. өмнөдүүд нь байхгүй байсан аль 1990ээд онд хятадууд туслах нэрээр цэргээ оруулаад эзэлчих байсан. нэг улсаас 100% эдийн засаг улс төр эрчим хүч худалдааны хараат тусгаар улс гэж байдаггүй юм.

Avatar

Нэргүй 2024-02-09 118.221.209.8

hrongoton oron ch muu muuhai yum zondoo zondoo. yaduu n emnelegt ch ochij chadahgui gudamjind uhdeg . solongost tiim l baina harlaa

Avatar

Нэргүй 2024-02-09 203.17.23.177

ХОЙД СОЛОНГОС БОЛОН ОРОСЫГ ШҮТЭГЧДИЙГ ХЯТАД РУУ НЬ ЯВУУЛААД АЛБАДАН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЖ, ЦАЛИНГААР НЬ ОРОСЫН ДАЙНЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ЯРЬЖ БИЧИЖ БАЙГААГААС НЬ ҮЗВЭЛ ОРОСЫГ ШҮТЭГЧИД ӨӨРСДӨӨ Ч ҮҮНИЙГ ХҮСЧ БАЙГАА БАЙХ.

Avatar

Нэргүй 2024-02-09 118.221.209.8

ali ch ulsad sain yum baigaa. buh ulsiig muulah tim tuilshirsan baih buruu

Avatar

Сэтгүүлч та бүхэн аль нэг мэргэжлээр Бакалаврын зэргээр суралц 2024-02-09 64.119.29.63

Сэтгүүлч та бүхэн одоо мэргэжлийн сэтгүүл зүйрүү явсан нь дээрээ. Улс төр, эдийн засаг, хууль, эрхзүй, социологи, шинжлэх ухаан, технологи, бизнес, байгаль орчин гэх мэт аль нэг сонгосон салбартаа "Бакалавраар" суралцах хэрэгтэй. Тэгээд тухайн салбартаа 5 хүртлэх жил ажиллаад, салбарынхаа тогоонд нь чанагдаад, сайн муу, бүх зүйлийг нь мэдээд ав, суралцаад үз. Тэгж байж л хүн мэдлэг олж авна. Тэр л жинхэнэ мэдлэг. Харин үүний дараа жинхэнэ мэргэжлийн сэтгүүлч болж чадна.

Avatar

Бичих юмаа олж ядах юмаа 2024-02-09 64.119.29.63

Бичих юмаа олж ядах юмаа. Хаа хамаагүй Хойд Солонгос хүн Хятадад боолын байна уу боссын ажил эрхлэх нь залуус бидэнд бол ердөө хамаагүй, тэгээд ч гайхаад бичээд байх нь илүүц. Монгол залуус дэлхийн олон оронд боолын хөдөлмөр эрхэлж байгаа. Тийм л сүрхий юм бол тэднийгээ очиж сурвалжилдаа. Ер нь манайх шиг ингэж их хаа хамаагүй мэдээллээр нийгмээ булдагаа больмоор байна. Үүнээс болоод хий дэмий мэддэггээ мэдэхгүй, зүгээр юу ч биш мэдээллээ "мэдлэг" гэж андуурсан хар масс гарч ирж байна.

Avatar

Нэргүй 2024-02-09 66.181.179.53

үхэр минь энийг бичсэн тэр BBCд нь хэлээч

Avatar

Нэргүй 2024-02-09 64.119.29.63

BBC-ийн бичсэн юм бидэнд хамаагүй, тэрний оронд гадаадад боолын хөдөлмөр эрхэлж байгаа Монголчуудынхаа амьдралд санаа зовцгоо

Avatar

Нэргүй 2024-02-09 103.79.156.12

үнэн шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж