Үндсэн хууль хамгаалагчгүй байна гэв 

Үндсэн хууль хамгаалагчгүй байна гэв 

Үндсэн хууль хамгаалагчгүй байна гэв 

Цаг нартай ажлын хажуугаар цагаан сар хэмээх нүсэр ажилд дарагдсан бидэнд хошуу дүрэх ажил мундахгүй. Сонгуулийн солиорлууд үргэлжилж, горилогчдын бууз баншаа хэрхэн хийж байгаа дээр ч нийтээрээ хошуу дүрээд амжлаа. Маргаашаас эхлэн цагаан сарын бөхийн барилдааны шуугиан хүчийг авч түүний дараагаар их золголтын өдрүүд үргэлжилнэ. Хэсэгхэн ч гэсэн нийгэм, улс төрийн амьдралаас та холдохыг хүссэн ч харамсалтай нь таниас “тэр” холдож өгөхгүй нь бололтой.  

Цагаан сарын барилдааны индэрт Төрийн гурван өндөрлөг, Үндсэн хуулийн цэцийн дарга нар залардаг. Ингэж хэмээн тусгаар тогтносон Монгол Улсын бүрэн бүтэн, тогтвортой байдлын илэрхийлэл байдаг. Гэтэл энэ жил бид Үндсэн хуулийн Цэцийн даргагүй цагаан сарыг угтах нь. Өөрөөр хэлбэл, бидний эрхийг баталгаажуулдаг Үндсэн хуулийг хамгаалдаг ҮХЦ нь өөрөө даргаа томилж чадахгүй бужигнацгааж байна. Тэгэхээр бидний эрхийг хэн хамгаалж, бид юунд найдах билээ гэж нууцхан айдас төрөх шиг.  

Үндсэн хууль нь төрийн эрхийг хязгаарлаж, таны, миний, бидний эрхийг баталгаажуулж байдаг баримт бичиг. Харин төр, түүний холбогдох байгууллагууд нь хүний эрхийг зөрчиж, Үндсэн хуульд заасан хязгаарыг давж байгаа эсэхийг Үндсэн хуулийн Цэц хянаж, тэнцвэрийг нь хангаж байдаг гэсэн үг. Төр данхайж байна, хүний эрхийн зөрчлүүд гаарч байна гэх үгс бидний амны уншлага шахуу болсон нь ҮХЦ ажлаа хангалттай сайн хийхгүй байгаагийн илрэл гэж хэлж болно. ҮХЦ-ийн есөн гишүүн нэгдэж ажиллаж чадахгүй байгааг хэрхэн ойлговол зохилтой вэ? Эндээс энэ асуудал хүндээ байна уу, тогтолцоондоо байна уу гэх асуулт урган гарч ирж байна.  

Саяхан Хуульчдын клубын ээлжит уулзалт болж, тэд “Үндсэн хуулийн хяналт ба цэц” асуудлын хүрээнд ярилцжээ. Үндсэн хууль судлаач Б.Гүнбилэгийн хэлж байгаагаар Үндсэн хуулийн Цэц нь бүх хорын цуглуулга болчихжээ. “Ямар ч сайн хуульч, шүүгч, судлаач тэр далдын хар хүчтэй байшинд орохоороо өөр хүн болчихдог” гэж тэр тодорхойлов.  Мөн шийдвэр гаргах процесс нь ил тод бус байгаад их асуудал байгааг хэлж, Монголын бүх ард түмэн нийлээд нэг савыг дүүргэх гэж өдөр шөнөгүй хичээн нэг нэгээр нь цуглуулсан “эрдэнэс”-ийн савны ёроолыг нэг л учир битүүлэг шийдвэрээрээ цоолоод хаячихдаг. Ард түмэн яаж ч хичээгээд тэр сав дүүрэхгүй гэв. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн гишүүдийн гарт ард түмний амьдралыг шийдэх шидэт дохиур байх бөгөөд түүнийгээ буруу чиглэлд нь ашиглаад байгаа мэдрэмж төрж байна.  

ХЗДХ-ын сайд асан Х.Тэмүүжин ҮХЦ-ийн талаарх асуудлыг гишүүдийн ёс зүйн асуудалтай илүү холбон тайлбарласан нь анхаарал татав. ҮХЦ нь маргаан шийдвэрлэж байх үедээ Үндсэн хуулийг хөгжүүлэх ажлаа хийдэггүй улс төрийн захиалга даалгаврыг хамгийн сайнаар, ичих нүүргүйгээр хийдэг институт болоод хувирчихсан. ҮХЦ-ийн гишүүд цэцийг хувийн өмч мэт ханддаг тухай онцлов. “Маргаан шийдвэрлэхдээ шинжлэх ухааны үндэслэл, байр суурь гэхээсээ илүүтэй хувийн туршлагаа илүү урдаа барьдаг нь харагдсан. Дотоод журмаараа маргаан шийдвэрлэх хурлын тэмдэглэлийг нууцалчихсан. Ардчиллын гол зарчим бол ил тод байдал. УИХ дээр нээлттэй хэлэлцээд хуулийг баталж байхад ҮХЦ хаалттай шийдвэрээрээ тухайн хуулийг унагаж байх жишээний. Ингэхээр зарчмууд хоорондоо зөрчилдөж, тогтолцоо, гишүүний ёс зүйн асуудал ч яригдаж байна” гэв. 

“Үндсэн хуулийн хяналт ба цэц” гэх энэхүү хуульчдын уулзалт ярилцлагын үеэр хамгийн их яригдаж байгаа зүйл бол ҮХЦ-ийн гишүүдийн ёс зүйн асуудал байсан нь анхаарал татах асуудал. Цаашилбал ҮХЦ гэх институтийг хэрхэн ойлгож харах тухай ч асуудлууд хөндөгдөж байна. Үндсэн хуульт ёс, эрх зүйт төрийг бэхжүүлэх байгууллага юм уу, улс төрийн байгууллага юм уу гэх ойлголтын зөрүүнээсээ эхэлж реформ хийх тухай ч яригдаж байна. Энэ мэт хэлэлцүүлэг хэрхэн өрнөж, ямар үр дүнд хүрсэн ч системийг, байгууллагыг хүн гэх бодьгал бүрдүүлдэг. Тэгэхээр хүний ёс суртахуун, этик, моралын асуудлыг орхигдуулж болохгүй нь мэдээж. Ингээд харвал бид Үндсэн хуулийн цэц гэх байгууллагыг бүрдүүлэгч хүн (ҮХЦ-ийн гишүүн)-ий намтар, ёс зүй, түүх, ур чадвар гээд бүхий л талыг нь харгалзах хэрэгтэй болж байна.   

Цагаан сарын шуугиан дундуур бидний анхаарах ёстой асуудлууд энэ мэтээр үргэлжлэх нь. Асуудал ихтэй улсын иргэд анхаарал болгоомжтой л байхгүй бол их баяр дундуур чимээгүйхэн хууль баталж, хувь заяаг эргүүлдэг тохиолдлууд олон. Айл гэрийн эзэн түмэн минь анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. Асуудал ч их байна даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-08 202.126.90.58

76 хувааж идэх тайван сайхан монгол орон

Avatar

BOLD 2024-02-08 59.153.112.90

temuujin sain huulich buh luivarchid aij baigaa.

Avatar

Уулын өвгөн 2024-02-08 122.201.31.17

улсад 20 тэрбумын хохирол учруулсан хар тамхичин бүсгүйтэй холбоотой явсан гишүүн бхдаа ах захгүй ёс суртахуунаар ямар дорой болохоо хангалтай харуулсан зальт хогийн шаар америкийн гар хөл хуулийн салбарыг хүзүүгүйтэй хамт самарч шударга бусын хонгил үүсгэгч этгээдийг бялдуучлагч адгийн шаар толгой холбоотой хүзүү хэрээстэйгээ харуулаад авлаа

Avatar

Иргэн 2024-02-08 202.9.40.251

Үнэн. ҮХЦ, ҮАЕГ, ҮСХ г.м хараат бус шийдвэр гаргах ёстой бүх газрууд нь эрх баригчдын гар хөл, холион бантан хутгадаг. ҮХЦ гишүүдийгил хар. Тэнд монголын топ хуульчид биш б**с долоогч, ямарч чадваргүй хуурамч нөхдүүд өндөр цалинтай тансаглаад л хэвтэж буй. Алмас шулмаснуудын цуглуулга болсон газар. Үнэн шийдвэр гаргахгүйгээс хойш угаасаа манайд ҮХЦ ч хэрэггүй.

Avatar

Нэргүй 2024-02-08 213.87.156.239

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.186.186

БӨӨН ДУРЫНХАН. ХАР ТАМХИ, БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД НЭР ХОЛБОГДОЖ БАЙСАН ХОНГИО ТОЛГОЙТ Х.ТЭМҮҮЖИН, МИЕГОМБЫН ГАР ХӨЛ,, ХОЁР НҮҮРТ Б.ГҮНБИЛЭГ ХОЁР Ч ЯГ ТААРЧ ДЭЭ. ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНДНЭР ДЭВШЭЭД АМААРАА ШОРОО ҮМХЭСЭН ЭНЭ ЭТГЭЭД ИХ Л ГОМДОЛТОЙ БАЙХ ШИВ ДЭЭ. ОДОО БҮР АН-ТАЙ ХОШУУ, ӨГЗӨГӨӨРӨӨ ХОЛБОГДООД АРГАГҮЙ Л ЯНАГ, я***н (УЛС ТӨРИЙН) ШИГ Л ХАРАГДАЖ БАЙНА ДАА

Avatar

Нэргүй 2024-02-08 88.230.50.34

За даа, Тэмүүжин л лав биш шүү. Эмнэлгийн барилгыг хуулийнхны оффис болгож өөрчлөх гэж зүтгээд улсад өчнөөн хохирол учруулснаа төлсөн үү?

Avatar

Нэргүй 2024-02-08 103.57.94.98

Тэмүүжингийн Хуулийншинэчлэлийг тууштай хэрэгжүүл сэн бол энэ их хулгай луйвар гарахгүй байсан шүү !!! Хуулийн хулгайч нар л Тэмүүжингээс айж хулчийж түүнийг тагнаж чагнаж, гүтгэж гүлдийж явдаг даа !!!

Avatar

Нэргүй 2024-02-08 202.126.90.110

Үндсэн хууль хамгаалагч биш цэцийн гишүүний эрхээр шантааж авилга авах зэргээр ашиглаж байгаа шүү ялангуяа хэт нэг намыг хамгаалах хэрэгсэл болоод удаж байгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж