Штайнмайэрийн СТРАТЕГИЙН айлчлал

Штайнмайэрийн СТРАТЕГИЙН айлчлал

Штайнмайэрийн СТРАТЕГИЙН айлчлал

Германы ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монголд буусан орой Улаанбаатарын зарим хэсэгт тог тасрав. Түүний буусан буудал цахилгааны хязгаарлалтад өртсөн гэх албан бус мэдээ олон нийтийн сүлжээнд цацагдаж, иргэд эрчим хүчний хомсдлын гол буруутныг хайцгаав. Үүнтэй зэрэгцээд манай хэвлэлүүдээр Монголын эрчим хүчний салбарыг шинэчлэхэд ХБНГУ-аас хоёр сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсныг мэдээлжээ. Мэдээж, эрчим хүчний 20 хувийг гадаадаас импортлодог, үе, үе цахилгааны хязгаарлалтад өртдөг Монгол Улсын хувьд “чамлах” мөнгө биш.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар дүн өвлөөр, Улаанбаатарын утааны оргил улирлаар тэрбээр Монголд нэг хоног, хоёр өдөр айлчилж байгаа билээ. Айлчлалын хүрээнд Герман улсаас Монгол Улсад ирэх 2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөгжлийн санхүүжилт үзүүлэхээр болсон гэх сайхан мэдээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дуулгасан.

“Википедиа”-д  тэмдэглэснээр Монгол, Герман үндэстний анхны харилцаа 1241 онд Легницагийн тулалдааны үеэр үүссэн гэх. Харин  хоёр орны хооронд  албан ёсоор дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа 1920-иод оноос эхлэж, германчууд монголчуудтай худалдаа арилжаа хийж эхэлсэн,  Юэнь Фунг трейдинг", "Дорн", "Симсон" зэрэг пүүсийн салбар Монголд үүдээ нээж байжээ. Тэгвэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын хөгжил дэвшилд зориулан Германы ард түмэн, төр засгаас 530 гаруй сая еврогийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна.

Газар зүйн байрлалаараа Герман нь төв Европт, Монгол нь төв Азид хол оршдог ч, хөгжлийн зүг чиг, үнэт зүйлээрээ ойрхон. Ардчилал бол хоёр улсын элгэмсэх, стратегийн хувьд түншлэх нэг шалтгаан нь юм. Энэ утгаараа Германы ерөнхийлөгчийн айлчлалыг улс төрийн агуулга, эдийн засгийн ач холбогдол талаасаа онцгой гэж тодотгож болно.

Ноён Штайнмайэр Монголд хийж буй айлчлалын ач холбогдлоо дүгнэсэн нь: “Бидний хамтын ажиллагаа өргөн хөгжиж, улмаар найз нөхдийн холбоотой болж ирлээ. Өчигдөр бид Стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурснаар харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч байна”.

Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноор хоёр улс цаашид улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлаг, технологийн талбарт дээд түвшинд хамтран ажиллана гэсэн үг. Ийнхүү Монгол Улс Европын орнуудаас хамгийн түрүүнд ХБНГУ-тай стратегийн түншлэл байгуулж байна.

Монгол Улс, ХБНГУ хоорондын Стратегийн түншлэлийн хамтарсан тунхаглалын байгуулах үеэр найман баримт бичигт гарын үсэг зурсан.

1.Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай  хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр.  Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар ХБНГУ төдийгүй Европын бусад улс оронтой эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа гүнзгийрэхэд чухал түлхэц болно. Далайд гарцгүй Монголын хувьд чухал ач холбогдолтойгоос гадна Ази-Европ хооронд дамжин өнгөрөх тээврийн хамгийн дөт зам учир эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна гэсэн хүлээлттэй байгаа аж.

2.“Монгол-Германы Хархорин экспедиц”, “Монгол-Германы Орхон экспедиц”-ийн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх тухай Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, ХБНГУ-ын Археологийн хүрээлэн хоорондын тохиролцоо:

Орхоны хөндий дэх Монгол-Германы хамтарсан археологийн судалгаа, хамтын ажиллагааны гэрээг дахин таван жилээр сунгах болжээ.

3.Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр. ХБНГУ-ын Засгийн газрын долоон сая еврогийн санхүүгийн дэмжлэгтэйгээр их сургуулийн оюутны байр болон сургалт, судалгааны байр барих төсөл хэрэгжиж байгаа. Хэлэлцээрийн дагуу  сургуулийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд зориулан ХБНГУ-аас нэмэлт дөрвөн сая еврогийн санхүүжилт олгохоор болжээ.

4.Шүүх, эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах төслийг хэрэгжүүлэх хэлэлцээр. ХБНГУ шилжилтийн эхний үеэс эхлэн эрх зүйн тогтолцоог төгөлдөржүүлэх, хууль, шүүхийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсөл хэрэгжүүлж ирсэн байна. Үүнийгээ үргэлжлүүлж, шүүх байгууллагын шилжилтийн үйл явц, салбарын албан хаагчдын болон техникийн чадавхыг бэхжүүлэх талаар санхүүгийн тусламж үзүүлэх гэнэ.

  1. Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь II төслийг хэрэгжүүлэх хэлэлцээр.

6.Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих нь II төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр.Энэ төсөл нь аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгото аж.

7.Монгол Улсад тогтвортой эрчим хүчийг хөгжүүлэхэд шаардлагатай чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэх хэлэлцээр. Эрчим хүчний салбарыг шинэчлэхтэй холбогдуулан төр, хувийн хэвшлийн оролцогч талуудын чадавхыг нэмэгдүүлэх, харилцан уялдааг сайжруулах ХБНГУ-ын Засгийн газар хоёр сая еврогийн тусламж үзүүлэхээр боллоо.

8.Чингис хаан, Монголын эзэнт гүрний үеийн түүхийг илтгэн харуулсан биет үзэсгэлэнг ХБНГУ-д хамтран гаргах тухай харилцан ойлголцлын санамж бичиг.

Монгол Улс одоогоор АНУ, Япон, БНСУ, БНЭУ-тай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоожээ. Газарзүйн байрлалаараа албан бусаар “хориг”-той, хоёр их гүрний дунд оршдог, эрчим хүч, шатахууны хувьд Москвагийн ааш аягаас, импорт, экспортын хувьд Бээжингийн бодлогоос шууд хамаардаг Монгол Улс гадаад бодлого дээрээ мэдрэмжтэй, ухаалаг тоглохгүй бол эдийн засагт эрсдэл нүүрлээд зогсохгүй үндэсний аюулгүй байдалд ч аюул нүүрлэж мэднэ.

Бээжин хилээ, Москва цоргоо хаах төдийд бид хэцүүднэ. Гуравдагч хөршүүдгүйгээр Монголын ардчилал оршихгүй. Иймээс л олон тулгуурт төвийг сахисан гадаад бодлого нь Монголын ардчиллын баталгаа, амьд үлдэх боломж.

Монголын гадаад бодлого, үе, үеийн төрийн Тэргүүний үнэт зүйл, үзэл бодлоос шууд хамаардаг. Энэ үүднээс дүгнэвэл У.Хүрэлсүхийн үеийн гадаад бодлого зөөлөн хүчний тэнцвэрийг барьж байна.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Галт... 2024-02-08 66.181.161.72

odoo tog benzin tasarna
Vanga shig helie

Avatar

зоч 2024-02-08 139.5.217.134

Энэ мэдээ Жанхуу нарын Мяочуудад таалагдахгүй муулаад эхлэх нь ойлгомжтой

Avatar

Өвгөн 2024-02-08 122.151.208.160

Эрхэм цэцдээ тусгаар улс гэдэг өөрийн үзэл бодол, үнэт зүйлстэй байдгийм. Тэр нь хэн нэгэний шахалт тулгалт, бусдын ашиг сонирхолоор бус хүн төрлөхтний нийтлэг ашиг сонирхол, энх тайван, эв нэгдэл, хөгжил дэвшлийн тулгуур ашиг сонирхолууд дээр тогтодог. Хөрш оронууд ч тийм л байх ёстой.

Avatar

Нэргүй 2024-02-08 202.21.108.9

news.mn БАРУУНЫ БУУНЫ НОХОЙ БОЛСОН САЙТДАА ВАЛИАР АМЬТАД

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.184.97

Бээжин хилээ, Москва цоргоо хаах төдийд бид хэцүүднэ. үүнийгээ мэдэж байгаа бол "гуравдагч" хүч мүч гэж солиордгоо л болчих

Avatar

Зочин 2024-02-08 202.55.188.110

МУЛГУУ МИНЬ, ЧИНИЙ БӨНДГӨР ЧИНЬ ТОЛГОЙ ЮМ УУ, ОЛГОЙ ЮМ УУ, ХА ХА ХА.

Avatar

Нэргүй 2024-02-08 213.87.156.239

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.191.219

маш чухал айлчлал баяр хүргье.

Avatar

manai uls erchim hvchinii hubid hyatadaas l hamaaraltai shuu. 2024-02-08 66.181.189.196

mongol ulsiin importoor avdag tog tsahilgaanii 73 hubiig hyatad ulsaas 27 hubiig orosoos abch bnaa. onoodor oyuntolgoid hyatadaas jild 160 say dollariin tsahilgaan abch bgaa. deer ni mongoliin 6 hiliin boomt hyatadaas tog avdag . vvnd gashuun suhait, bichegt hangi mandal, bulgan geed l. orosoos 27 hubiig baruun bvsd ulaanbart tog dutval abadag da. deer mongoliin bvh usan stansuud hyatad turbintai tul hyatadaas 100 hubi haraat selveg heregselee abch zasdag .odoo erd

Avatar

Зочин 2024-02-08 78.167.213.143

Ойлгогдохоор бич дээ. Юу гэх гэснээ орчуулгагуй бичиж сур…

Avatar

Зоч 2024-02-08 66.181.183.106

…300 тэрбум ₮…манай алдарт ЦАГААН ГАРТНУУД яасан бага өгдөг юм вэ гэж байгаа шүү

Avatar

Баяр 2024-02-08 202.21.120.62

Ингээд германтай хүзүү толгойгоо нийлүүл гээд орос ах унтраалгаа нэг дарж дамшиглаж байгаа юм байлгүй дээ

Avatar

Нэргүй 2024-02-08 192.42.116.27

Уулын буга хараад унасан бухаа орхидог тэнэгүүд Монголчууд бишээ. Герман холын хөрш Орос ойрын хөрш улс. Хөрш улстайгаа эвтэй байхыг чухалчилдаг болхоос биш хөрштэйгээ муулдалцдаггүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж