Монголбанк:Нийгэм, эдийн засгийн I сарын статистик танилцуулж байна

Монголбанк:Нийгэм, эдийн засгийн I сарын статистик танилцуулж байна

Монголбанк:Нийгэм, эдийн засгийн I сарын статистик танилцуулж байна

Монголбанкнаас нийгэм, эдийн засгийн статистик тоон мэдээллийг өнөөдөр /2024.02.08/ танилцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Монгол Улсын төлбөрийн тэнцлийн статистик урсгал данс 2008 оноос хойш 2022 он хүртэл алдагдалтай гарч байсан. Харин энэ оны урьдчилсан гүйцэтгэлээр 245 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 2,548 сая ам.доллараар сайжирсан байна.

Монголбанкны судалгаа, статистикийн газрын захирал н.ДАВААСҮХ:

-2023 оны сүүлийн эдийн засаг, санхүүгийн статистик нэгтгэгдэж гарсан. Гадаад сектор, төлбөрийн тэнцэл албан нөөцөд хэрхэн нөлөөлж байна, төлбөрийн тэнцэл сайжирснаар мөнгөний нийлүүлтэд яаж нөлөөлөв гэдэг үзүүлэлтүүд дээр голчлон тоймлон танилцуулна. Гадаад худалдааны нэгтгэсэн мэдээллийг хүснэгтэд харууллаа.

БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛАХ ШИЙДВЭРЭЭ ХОЙШЛУУЛСАН

Мөнгөний бодлогын газрын захирал Б.БАЯРДАВАА:

-Төвбанк энэ онд эдийн засгийн өсөлт 6,5 хувь байна гэж төсөөлж байна. Махны үнэ ихээхэн өөрчлөгдсөн тул хүнсний инфляцад нөлөөлнө. Шатахууны үнэ буурсан ч хангамж тогтворгүй байсан нь импортод нөлөөлсөн.

Инфляци сүүлийн гурван сарын турш найман хувьтай буюу Төвбанкны зорилтын хэмжээнд байна.

Инфляцийг тогтворжуулахаар ажиллаж байна.  Гэвч энэ онд төсөв ихээхэн тэлсэн тул инфляцид эрэлтээр дамжин нөлөөлнө. Энэ нөлөөг аль болох бага байлгах зорилт тавин ажиллаж байна. Тодруулбал, бодлогын хүүг 13 хувиас бууруулах шийдвэрээ Төвбанкны  эдийн засагчид хойшлуулсан.  Бодлогын хүүг нэмэхгүй, бодлогын хүү удаан хугацаагаар өндөр байх нь сайн зүйл биш. Бодлогын нэрлэсэн хүү хэвээр байгаа ч инфляци буурснаар бодит бодлогын хүү өссөн.  Энэ нь мөнгөний хатуу бодлого хэрэгжиж байна гэсэн үг юм.

Өнгөрсөн онд импорт тогтвортой байсан нь гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл ашигтай байхад нөлөөллөө. Төмөр замын томоохон төслүүдийг өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн. Эдгээр нь импорт суурьтай төслүүд байв. Гэхдээ импортын машины тоо буураагүй.

Япон машины үнэ хямдарсан. Гэвч сүүлийн саруудад олон улсын тээврийн үнэ өссөн.

Засгийн газрын болон Хөгжлийн банкны зарим хэсгийг хугацааны өмнө төлсөн, төлөх хугацааг хойшлуулсан тул ойрын хугацаанд бондын том дүнтэй төлбөр байхгүй. Өнгөрсөн онд зээл олголт 18 хувиар өссөн. Гэхдээ хэрэглээний зээл бизнесийн зээлээс их байгааг бид арилжааны банкуудад анхааруулсан. Удахгүй хаврын бизнесийн зээл идэвхэждэг үеийг банкууд ашиглана гэж бодож байна. Урсгал тэнцэл сүүлийн 15 жилд анх удаа ашигтай гарав. Ингэснээр төгрөгийн ханшид эергээр нөлөөлнө. Ер нь эдийн засаг тогтворжиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.188.72

хуучин Япон машин, хэрэглээний зээл, махны үнээс хамаарч байдаг эдийн засагтай улс шүүдээ бид

Avatar

зочин 2024-02-08 202.126.91.43

Муу зүйл хэлэхээ бүү урьтал болго. Амьдралаа сайжруулахын тулд идэвхтэй хөдөлмөрлө Авхаалжтай бай..Хэн ч чиний ам рүү бэлэн хоол гудрахгүй.

Avatar

Нэргүй 2024-02-08 213.87.156.239

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж