Ким Жон Ун Сөүлтэй эдийн засгийн бүх харилцаагаа таслана

Хуучирсан мэдээ: 2024.02.08-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун Сөүлтэй эдийн засгийн бүх харилцаагаа таслана

Ким Жон Ун Сөүлтэй эдийн засгийн бүх харилцаагаа таслана

БНАСАУ-ын Ардын дээд хурал Өмнөд Солонгостой байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих тухай бүх хэлэлцээрийг цуцлах санал хураалт явуулжээ. Тэр дундаа Кумганг уулын аялал жуулчлалын төслийн үйл ажиллагааны тухай тусгай хуулийг хүчингүй болгохоор санал хураалт явуулсан байна.

Зүүн хилийн хойхно талд орших үзэсгэлэнт Кумганг уулын аялал жуулчлал нь хоёр Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааны бэлгэдэл болдог. Энэ хүрээнд Өмнөдийн хоёр сая орчим жуулчин Кумганг ууланд аялжээ. Гэвч 2008 онд хориотой бүсэд төөрч явсан өмнөд солонгос жуулчдыг Умардын харуулууд буудаж хөнөөсний дараа уг төслийг зогсоосон.

Кумганг төслийг хөгжүүлэхэд 750 тэрбум гаруй воны хөрөнгө оруулалт хийсэн “Хьюндай Асан” компани уг мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ.

Өмнөд Солонгосын Нэгдлийн яам Умардын энэ шийдвэрийг гайхагүй байгаагаа мэдэгдэв. Мөн энэ шийдвэр нь Умард Солонгосын тусгаарлагдмал байдлыг улам л гүнзгийрүүлнэ гэлээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж