Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кён Хи өнгөрсөн оны есдүгээр сард Кристиан Диор брэндийн гурван сая воны үнэтэй цүнх бэлгэнд авсан нь Юн Сук Ёлын засгийн газрыг асуудалд оруулаад буй.
Ерөнхийлөгч Юн Сук Ёл Лхагва гаригт энэ талаар мэдэгдэл хийхдээ “Тэргүүн хатагтай нууц камераар зэвсэглэсэн хүнд хүйтэн сэтгэлээр татгалзаж чадаагүй. Хэрвээ үүнийг асуудал гэж нэрлэж байгаа бол харамсалтай л байна. Улс төрийн зорилготой үйлдэл гэдэгт нь бус дахин ийм зүйл давтагдахгүйн төлөө тодорхой хил хязгаарыг тогтоох хэрэгтэй” гэжээ.
Пастор Чой Жэ Ёны өгсөн цүнхийг тэргүүн хатагтай хүлээж авсныг Ерөнхийлөгчийн тамгын газар баталсан. Цүнхийг өдгөө засгийн газрын өмч болгон хадгалж байгаа ажээ.
Өмнөд Солонгосын парламентын сонгууль дөрөвдүгээр сарын 10-нд болно. Уг сонгуулиас өмнө Юн Сук Ёл хариуцлага хүлээх ёстой гэж олон нийт үзэж байна.
Өмнөд Солонгосын хуулиар төрийн албан хаагчид болон тэдний эхнэр, нөхөр нь нэг удаадаа нэг сая вон, санхүүгийн жилийн хугацаанд гурван сая воноор үнэлэгдэх бэлэг авахыг хориглодог. Чой Жэ Ёны хувьд уг бичлэгийг санаатай хийжээ. Тэрбээр Ким Кён Хиг эрх мэдлээ байнга урвуулан ашигладаг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүх системийг хувьчилж, монопольчлодог гэж үзсэн учраас бичлэг хийхээр шийдсэн байна.
Эх сурвалж: YONHAP
From korea 2024-02-08 46.135.5.108
манай хулгайчуудыг хангү чүүдээс суралц гэж зааж өгөх юмсан муусайн өгөр толгойтнууд!
Нэргүй 2024-02-08 139.5.217.137
Сэтгүүлч ээ, гарчиг тун ч тааруухан байна даа. Тэргүүн хатагтай хүйтэн сэтгэл гаргасан мэт ойлгогдож, бас сонсогдож, уншигдаж байна. Хүйтэн сэтгэл гаргасан атлаа татгалзаж чадаагүй мэт сэтгэгдэл төрүүлж байгааг цаашид анхаарна биз ээ.
Нэргүй 2024-02-08 142.114.7.224
Гэнэт идэx гэдсэнд xалтай гэж гэнэт баяжсан улс иргэншиж төлөвшиx яагаачгүй, дээр нь шанааны нь xацар товойсон манай Монгол цус байна, манайxан одоо яаж цусалдаг билээ!!!
Нэргүй 2024-02-08 66.181.186.85
Одоо эд баялагаар гоёх бус эрүүл мэнд эрдэм мэдлэгээр гоёдог цаг үе.
Нэргүй 2024-02-08 66.181.186.85
Авч болноо. Харин барьж хэрэглэж байнаа гэдэг нь сэтгэхүй нь дорд, мөнгөний үнэлэмж бүхий ухамсарын доройтолтойг илтгэнэ. Хэдэн жилийн өмнө хаанахын билээ нэг улс төрч эмэгтэй хүүхдийн гар урлалаар хийсэн гар цүнх бариад явж байсан нь олон түмэнд үлгэр дууриалал болж, сайхан сэтгэгдэл төрүүлж байсан.
Нэргүй 2024-02-08 122.201.31.182
хуулиндаа ч бгаа ард иргэд нь ухаалаг бгаад учиртай. манайхан шиг үхэрнүүд асуудал гаргах ч ухаан бхгүй бодит байдалд дүн шинжилгээ хийж чадахгүй.
Эрдэнэ 2024-02-08 43.242.243.57
хуультай орон ийм л байх юм даа 100 сая бэлэглэсэн гэж элийрдэг Нямбаатарт энэ мэдээлэлийг хүргэх юмсан
Нэргүй 2024-02-08 213.87.156.239
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-08 43.242.243.234
хууль хэрэгжидэг ёс зүйтэй улсд цүнх авхад ингэж асуудал үүсдэг байхад манай дээдчүүл улсаа тоносон байхад ч ямарч хариуцлага алга ийм байхад ёс зүй хөгжил яриад ямар ч нэмэргүй одоо бүүр шунал нь хэтэрээд хуульчилж байгаад эх орныхоо газар нутагийг харийн тонуулчидад 100-н жилээр өгөх хэмжээнд очисон байна ард иргэд нь тэмцэх чадваргүй бол эрх баригч болсон харь сэтгэлтэнүүд нь шуналаа хүртэл хуульчилдаг болжээ
Нэргүй 2024-02-08 202.21.108.62
monholvhudas suralts ih nayad hulgai hiiged 40 say torguulah unu yalgui ongorch hulgai hiij boldog
З 2024-02-08 202.9.46.90
Иимл жижиг зүйлииг хүртэл харин монголд хичээн сая тэр бумаар цусалан өлөн нам дагасан авилгач хулгаачуууд бөөн юм болжээж хэдхэн жил бараг ял авахгүйн ихдэээ чаваас иимл хатуу хуультай улс хөгждөг юмдааа
Зочин 2024-02-08 59.153.114.139
надад байгаа гэж хэлээд авахгүй байж болох л байсан нэг цүнх ч гэсэн ард түмний хяналтанд ордог л юм бна монголчууд бол хамаг юмаа эрх мэдлээ хүртэл хулгайч нартаа алдсан
Зочин 2024-02-08 76.220.74.140
Эхнэр нь хүнээс цүнх бэлгэнд авсан асуудлаар засаг нь дэнжигнэж байхад манайд энэ асуудал ямар хэмжээнд хүрээд байгаа билээ.
Нэргүй 2024-02-08 66.181.188.72
Манайхан ийм жижиг юмыг тоохгүйээ. 7 сая төг ч хүрэхгүй юм байна
Нэргүй 2024-02-08 103.212.118.120
хэлээд юүхэв нэг жижиг хулгайчийн гэрт 7тэрбум төгрөг гэвтэж байдаг наасан