"Айл хэсч ирээд гэртээ шууд хэвтэж болохгүй"

"Айл хэсч ирээд гэртээ шууд хэвтэж болохгүй"

"Айл хэсч ирээд гэртээ шууд хэвтэж болохгүй"

Цагаан сарын баярын өдрүүдэд иргэд хүнд махан хоол иддэг учраас энгийн өдрүүдээс илүү дасгал хөдөлгөөн хийхийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. Энэ талаар НЭМҮТ-ийн ерөнхий захирал С.Өнөрсайхан зөвлөгөө өгсөн.


Тэрбээр "Оюун ухаант хүн төрөлхтөн араатан амьтнаас юугаараа ялгардаг вэ гэхээр сайн сайхан амьдарч, чанартай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Үүнд тавигдах тодорхой шаардлага гэж бий. Хүмүүс тогтмол хөдөлгөөн хийж, хоолныхоо илчлэгийг тааруулж, биеийн жингээ хэвийн хэмжээнд барих асуудал тулгардаг. Хүн биеийнхээ өндөртэй таарсан жинтэй байх ёстой. Цагаан сарын баяраар гурван айлаар орж хоол идэхэд 4000 орчим калорийг биедээ шингээдэг. Үүний 3500 калори нь 420 грамм өөх болж хуримтлагдаг. Энэ өөхийг алхах, гүйх, дасгал хийх маягаар шатаах ёстой. Иргэд энгийн өдрүүдээсээ илүү их идэж байгаа учраас дасгал хөдөлгөөнийг эрхэмлээрэй.

Мах, өөх, гурил нь таарсан нэг ширхэг бууз 200 калори байдаг. Гэтэл монгол эрэгтэй хүний өдөрт авах ёстой калорийн хэмжээ 2500, эмэгтэй нь 2200 калори байдгийг тогтоосон байдаг.

Өдөрт 4-5 айлаар орно гэж тооцвол хэдэн бууз идвэл зохистой вэ гэдгээ тооцож хоолны зохистой хэрэглээнд анхаармаар байна. Монголчуудын 15-69 насны иргэдийн судалгаагаар хоёр хүний нэг нь таргалалттай, 50 хувь нь илүүдэл жинтэй, гурван хүний нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлтэй гэдгийг харуулсан байдаг" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
9
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dr. Adity 2024-02-11 129.205.113.185

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган дол

Avatar

Гарчиг нь өөрөө анхааруулж байна 2024-02-11 202.126.89.119

Хэ хэ Хэ Хэ Гарчигаа оновчтой зөв өгсөн байна.

Avatar

Нэргүй 2024-02-11 202.126.92.98

Эрүүл ахуйн наад захын мэдлэггүй, соёлгүй, бүдүүлэгээ бүү гайхуул….

Avatar

Нэргүй 2024-02-11 213.87.152.194

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Бадарч тахар 2024-02-11 66.181.190.12

Балай юм бичих юм ! Дөнгөж сая 4 айлын 60 буузыг өвчүүний цаад ру шидчихээд орж ирээд хэвтэж байхад балай юм бичээд байх юм болиоч !

Avatar

Нэргүй 2024-02-11 202.21.107.98

end bichseneer bol mongolchuudiin tal ni targan, tal ni iluudel jintei yum baina.

Avatar

Зочин 2024-02-11 202.126.91.41

Хаха, шууд хэвтэнэ гэж юу байх, ядахдаа хувцас хунараа сольж, олсон юм аа бүртгэж орлогод авна биз дээ, кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж