ЕТГ: Ч.Чинбатыг Ардын жүжигчин цолоор шагналаа

ЕТГ: Ч.Чинбатыг Ардын жүжигчин цолоор шагналаа

ЕТГ: Ч.Чинбатыг Ардын жүжигчин цолоор шагналаа

Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2024.02.08/ салбартаа үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.


Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар уламжлалт мал аж ахуйн ашиг шимийг дээшлүүлж, малын тоо толгойг тогтвортой өсгөхөд идэвх санаачлага гарган, залуу малчдыг сурган бэлтгэж буй бодит хувь нэмрийг нь үнэлж, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин, Монгол Улсын гавьяат малчин Д.Дашзэвэгт Хөдөлмөрийн баатар цолыг хүртээж, алтан соёмбо тэмдэг болон Сүхбаатарын одонгоор шагнав.

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Чинбатын сонгодог урлагийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэхэд мэдлэг чадвараа дайчлан хойч үеийг сурган хүмүүжүүлж, авьяас чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн олон арван шилдэг бүтээлүүдийг олон улсын нэр хүндтэй тайзан дээр амжилттай удирдан танилцуулж, соёл урлагийн салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж, Ардын жүжигчин цол хүртээлээ.

Мөн Байгаль орчны Гавьяат ажилтан цолоор Х.Отгонбилэгийг, Гавьяат багш цолоор ДХИС-ийн хэл судлалын профессор, хурандаа Н.Наранжамыг, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Гандантэгчинлэн хийдийн зохион байгуулагч Б.Эрдэнэхүүг, Гавьяат агорномич цолоор Ж.Бяцхандааг, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Ш.Болд, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цолоор Ц.Даваасүрэн, Н.Зоригт нарыг, "Талх чихэр" ХХК-ийн Талхны үйлдвэрийн дарга Ч.Энхтуяаг, "Цомбо" ХХК-ийн эдийн засагч Н.Өлзий-Оршихыг шагналаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2024-02-08 76.130.42.82

Shagnuulah estoi humuus shagnaglaa.Bayar hurgei.

Avatar

Нэргүй 2024-02-08 158.59.146.30

huue mallaa, chin bat gej hen yum be
huue mallaa, chin bat gej hen yum be
huue mallaa, chin bat gej hen yum be

Avatar

zochin 2024-02-08 76.130.42.82

Urlagt nasaaraa zutgesen mundag avyastan hunee meddeggui,heruulees uur yum medehgui chamshuguud medehgui baih ni argagui yum bna

Avatar

Нэргүй 2024-02-08 213.87.156.239

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.182.184

Дандаа урлаг соёлынхныг мялаах юм.

Avatar

Зочин 2024-02-08 172.56.160.133

үнэгүй…ёлкны чимэглэлээр ард түмнийг хуурах нь аргаа барсан коммунист арга

Avatar

зочин 2024-02-08 202.126.90.26

Ардчилагчид гэгчид луйврын аргаар хангалттай шагнал хүртдэг гэдэг..Улс орон,ард иргэдийн төлөө зүтгэж үр бүтээлээр шалгарсан энгийн иргэд,,төрийн ажилтан,бизнес эрхлэгчид зэрэг хүмүүсийг төрөөс энгэж шалгаруулж урамшуулах нь зөв,Архи ууж, танхай зэрлэг авирлагчид, хөдөлмөрлөх дургүй, бусдаар тэжээлгэхийг хүсэгчид,залхуу хойрго этгээдүүд л бусдын амжилтад атаархадаг.Амжилт бүтээл гаргасан иргэдийг үзэн яддаг..

Avatar

Нэргүй 2024-02-08 103.9.90.100

аль эртний л удирдаач, намайг бага байхад л байсан. Сайхан хүн, олон ч шавьтай байх. Ингэж хүндэтгэл үзүүлж угтаж авна гэдэг биширмээр. Уран хас эгшиглээд л өөрийн эрхгүй өөрөө удирдаж байдаг шүү

Avatar

Зочин 2024-02-08 59.153.115.137

Энэ бузар хотынхныг шахматы тулшээр хордуулж нугэл уйлдсэн нуурсчинг олон улсын шуухэд егч шалгуулья.Нудэнд хуйтэн жоом

Avatar

Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх 2024-02-08 185.93.183.130

Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг эмэгтэйд үзүүлдэг бузрын ажлын дарамтаа даруй ЗОГСОО. Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. ЯЛТАН чиний дэргэд ЭМЭГТЭЙН амь нас чинийхээс үнэ цэнэтэй лал ар аа. Хадгаламж банкны 14.2 тэрбум улсын БАНКНЫ хулгайч, буугүй хамгаалагчдын ард нууугдсан бузрын НҮҮРСЧИН жоом.

Шөнө орой, ажлын бус цагаар, утсаараа хүчирхийлж залгадаг, ордонд иргэний эрх чөлөөний эсрэг ичмээр гэмт дээрэнгүй үйлдлүүдээ БОЛЬ лал араа

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.180.216

Төмөр тараагч Энэ хэнд хэзээ хэрэгтэй юм

Avatar

зочин 2024-02-08 202.126.90.26

Одон мэдаль аль ч оронд бий.Амжилт бүтээл.гаргасан, гавьяа байгуулсан хүмүүсээ орон бүр л мөнгө төгрөгөөс гадна одон медалиар шагнаж удамшуулдаг.Хөрөнгөтөн орнуудын баярын жагсаалыг үздэггүй юу.Одон мэдальтангууд л алхаж харагддаг. Атаархаад байх хэрэггүй. Юм хийж бүтээх хин шиг амьдрахыг бод..

Avatar

Нэргүй 2024-02-08 103.57.94.98

Ц.Даваасүрэн нь БХБ-ын сайд уу ? Энэ гажигийг Хүүк мөн ч их аргадахымаа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж