Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2024.02.08/ салбартаа үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар уламжлалт мал аж ахуйн ашиг шимийг дээшлүүлж, малын тоо толгойг тогтвортой өсгөхөд идэвх санаачлага гарган, залуу малчдыг сурган бэлтгэж буй бодит хувь нэмрийг нь үнэлж, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин, Монгол Улсын гавьяат малчин Д.Дашзэвэгт Хөдөлмөрийн баатар цолыг хүртээж, алтан соёмбо тэмдэг болон Сүхбаатарын одонгоор шагнав.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Чинбатын сонгодог урлагийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэхэд мэдлэг чадвараа дайчлан хойч үеийг сурган хүмүүжүүлж, авьяас чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн олон арван шилдэг бүтээлүүдийг олон улсын нэр хүндтэй тайзан дээр амжилттай удирдан танилцуулж, соёл урлагийн салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж, Ардын жүжигчин цол хүртээлээ.
Мөн Байгаль орчны Гавьяат ажилтан цолоор Х.Отгонбилэгийг, Гавьяат багш цолоор ДХИС-ийн хэл судлалын профессор, хурандаа Н.Наранжамыг, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Гандантэгчинлэн хийдийн зохион байгуулагч Б.Эрдэнэхүүг, Гавьяат агорномич цолоор Ж.Бяцхандааг, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Ш.Болд, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цолоор Ц.Даваасүрэн, Н.Зоригт нарыг, "Талх чихэр" ХХК-ийн Талхны үйлдвэрийн дарга Ч.Энхтуяаг, "Цомбо" ХХК-ийн эдийн засагч Н.Өлзий-Оршихыг шагналаа.














Холбоотой мэдээ