ОХУ Газын барьцааны хүмүүсийг суллахыг хичээж байна

Хуучирсан мэдээ: 2024.02.08-нд нийтлэгдсэн

ОХУ Газын барьцааны хүмүүсийг суллахыг хичээж байна

ОХУ Газын барьцааны хүмүүсийг суллахыг хичээж байна

“Газын зурвас дахь барьцааны хүмүүсийг суллахад туслахын тулд ОХУ бүх хүчээ дайчилж байна” гэж ерөнхийлөгч Путин өчигдөр /2024.02.07/ Еврей нийгэмлэгийн удирдагчдад хандан хэлжээ. Мөн энэхүү дипломат хүчин чармайлт нь тодорхой үр дүнд хүрсэн гэв. Үүний тулд Хамасын улс төрийн жигүүртэй харилцаа холбоогоо ашигласан аж.

Украин дахь дайн эхэлснээс хойш ОХУ нь Израилийн мөнхийн өрсөлдөгч Ирантай ойр дотно харилцах болсон. Мөн Палестины тусгаар тогтнолыг дэмжиж байгаагаа нэг бус удаа илэрхийлж, Газын зурвас дахь Израилийн цэргийн ажиллагааг шүүмжилж буй. Ойрхи Дорнод дахь сөргөлдөөн нь АНУ-ын бодлогын алдааны үр дүн гэж ОХУ үзэж байна.

“Москвагийн хүчин чармайлт нь зөвхөн орос иргэдэд чиглээгүй Холокостоос амьд үлдсэн өндөр настан, тэдний гэр бүлийн гишүүдэд ч бас чиглэсэн” гэдгийг Путин хэлжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Холокостын ач холбогдлыг дутуу үнэлсэн гэж Израилийн Элчин сайд Симона Халперин саяхан шүүмжилсэн. Энэхүү шүүмжлэлийн дараагаар Путин ийнхүү Холоскостоос амьд үлдсэн хүмүүсийн тухай дурджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж