Ньюс хөтөч: Тээврийн хэрэгслийн дугаарт хязгаар тогтоохыг эсэргүүцэж шаардлага хүргүүлнэ

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Тээврийн хэрэгслийн дугаарт хязгаар тогтоохыг эсэргүүцэж шаардлага хүргүүлнэ

Ньюс хөтөч: Тээврийн хэрэгслийн дугаарт хязгаар тогтоохыг эсэргүүцэж шаардлага хүргүүлнэ

Ньюс агентлаг өнөөдөр /2024.02.08/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна. 


  • 10:00 цагт. Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаар тогтоох шийдвэрийг эсэргүүцэж "Эко авто машин импортлогчдын холбоо"-ноос НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд шаардлага хүргүүлнэ. Утас: 88111055
  • 11:30-14:00 цагт. “Алтан гадас” ресторанд Халх голын байлдаанд сувилагчаар ажиллаж байсан, 100 настай ахмад дайчин Д.Чимэдцэрэнд хүндэтгэл үзүүлнэ. Утас: 99099702
  • 12:00 цагт. Улсын II төв эмнэлэгт явуулын үзлэг, оношлогоо, шинжилгээ хийх автомашинуудыг хүлээлгэн өгнө. Эрүүл мэндийн сайд болон Япон улсын Элчин сайд, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч нар оролцоно. Бүх төрлийн үзлэг, оношлогоо хийх боломжтой явуулын амбулатори эдгээр автомашинаар алслагдсан нутагт иргэдийг эрт илрүүлэгт хамруулах юм. Утас: 91915340, 89119482, 96121060
  • 14:00 цагт. Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурлаар нийгэм, эдийн засгийн статистик тоон мэдээлэл танилцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын айлчлал хоёр дахь өдрөө үргэлжлэнэ.
  • Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн багш нарын 13 дахь жилдээ зохион байгуулж буй “ART & CRAFT" шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ.
  • Монголын Үндэсний музейд “МОНГОЛ ЦАГААН САР" тусгай үзэсгэлэн гарч байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-08 213.87.156.239

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-08 203.23.49.49

5аас дээш жил явсан машинд маш өндөр татвар тогтоо. Тэхгүй бол төмрийн сэг орж ирсээр байна. Мөн хуучин сэлбэг оруулж ирэхийг хорих юм уу өндөр татвар тогтоох хэрэгтэй. Янз бүрийн хэмжээтэй өвөл зуны дугуй үйлдвэрлэдэг үйлдвэр оруулж ирж хуучин элэгдсэн дугуй оруулж ирдгийг зогсоох ёстой

Avatar

Гарав 2024-02-08 135.180.145.69

Шинэ дугаар нэмж өгөхгүй гэдэг нь маш зөв. Түгжрэлийг бууруулья гэвэл эрс хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Өөр газрын дугаартай машиныг нэвьрүүлэхгүй тусгай зогсоолд тавьдаг болгоод тэнд бүх үйлчилгээг хүргэх нь зөв. Бүх зогсоолыг төлбөртэй болгож ажилдаа машинтай ирж өдөржин зогсоол бөглөж үйлчилүүлэгчдэд боломж олгодгүй байдлыг засахгүй бол асуудал шийдэгдэхгүй. Зоригтой ажил хэрэгтэй.

Avatar

Зочин 2024-02-08 103.212.118.147

Юун шаардлага хүргүүлэх вэ. Шинээр дугаар өгөхгүй гэдэг зөв ш дээ. Та нарын ашиг орлогыг бодоод бид нар зам дээр хэдэн цагаар гацаж, түгжирч хохирч байх ёстой юм болж байна уу. Битгий тэнэгтээд давраад бай. Харин Нямбаатар та тэр дугаарыг шагчдын гарт оруулахгүй байх найдвартай аргаа бодож олоорой. Ер нь аливаа шинэ юм болгоныг эсэргүүцдэг эсэргүү зангаа ард түмэн минь хаяарай.

Avatar

б 2024-02-08 66.181.179.239

Битгий хуцаа. Нямбаатар орктойгоо цуг зайлаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж