ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Чингис хаан музейд зочилно

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Чингис хаан музейд зочилно

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Чингис хаан музейд зочилно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, түүнйи гэргий Элке Бюнденбендэр нарыг өчигдөр  Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэлсэн.

Хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай баримт бичгийг 2008 онд байгуулсан бөгөөд хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ойгоор буюу ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн гэдгийг хоёр улсын Ерөнхийлөгч хамтарсан мэдээлэл хийх үедээ онцолсон юм. Мөн Монгол Улсын гуравдагч хөрш ХБНГУ нь Европын орнуудаас стратегийн түншлэл байгуулсан  анхдагч улс болсон гэдгийг тодотгож байв.

Монгол Улс одоогоор АНУ, Япон, БНСУ, БНЭУ-тай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байна.

Энэ хүрээнд ХБНГУ-тай нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, байгаль орчин, тээвэр,  эрчим хүч гэх мэт олон төрлийн салбарт хамтран ажиллах санамж бичиг, хэлэлцээрт талуудын төлөөлөл гарын үсэг зуржээ.

Тэгвэл айлчлалын хоёр дахь өдөр буюу өнөөдөр  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрт бараалхана. Түүнчлэн хоёр улсын Ерөнхийлөгч нар өчигдөр хамтарсан мэдэгдэл хийх үеэр ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр “ Маргааш Чингис хааны музейтэй танилцаж “Монгол-Германы Хархорин экспедиц”, “Монгол-Германы Орхон экспедиц”-ийн хамтын ажиллагааны үр дүнд гаргаж авсан түүхэн олдворууд болон бусад үзмэр, түүх дурсгалын өлгийтэй танилцах болсондоо баяртай байна. Цаашлаад Чингис хаан, Монголын эзэнт гүрний үеийн түүхийг илтгэн харуулсан биет үзэсгэлэнг ХБНГУ-д хамтран гаргах талаар ярилцсандаа баяртай байна”  хэмээн мэдэгдсэн. Тиймээс Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр өнөөдөр Чингис хааны музейд зочлох нь тодорхой байна. Улмаар “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль”-д зочилж оюутан, сурагчидтай уулзахаа ч мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зсссссс 2024-02-08 202.126.91.62

герман улс 1-р рейтинг байгуулж өгсөн манай өвөг дээдэстэй одоо хүртэл талархаж явдаг юм шүү

Avatar

Нэргүй 2024-02-08 202.126.91.62

рейх

Avatar

Нэргүй 2024-02-08 213.87.156.239

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-08 202.21.108.62

Der Präsident der Mongolei ist ein Bankräuber

Avatar

Нэргүй 2024-02-08 202.21.108.62

Der Präsident der Mongolei ist ein Bankräuber The president of Mongolia is a bank robber Президент Монголии – грабитель банков

Avatar

Нэргүй 2024-02-08 203.98.76.4

ОЛон улсын харилцаанд Монголыг Тоодог Ганц улс нь ХЯТАД, СОЛОНГОС л байнадоо. Бусад АМЕРИК, ЕВРОП, АВСТРАЛИ зэрэг ТОм Гүрнүүдтэй ёстой Хэл Соёл, Нийгэм , Э/З -ийн ямар ч Холбоо харилцаагүйн дээр ИЖИЛТГЭХ, ДҮЙЦЭХ, ТЭНЦЭХ юм даанч байхгүйдээ

Avatar

Нэргүй 2024-02-08 136.158.8.224

yapon hamgiin ih toodog ni, solongostoi guravdagch hurshiin hariltsaa baihgui shahuu

Avatar

Нэргүй 2024-02-08 203.98.76.4

Мэдэхгүйээ Европ, Америк гэж Монголтой онц Харилцаагүйн дээр Хэл, Соёл, Шашин, Нийгэм Э/З… гээд юугаар ч Ижилтгэх, Тэнцэх, Дүйцэх юм Ёстой юу ч байхгүй Монголооос Алс Холын Холд Орших Тив, Улсууд байнадооо. Гадаад буюу Глобал Улс Төрийн л Ашиг Сонирхол байдаг биздэээ ….

Avatar

ylcuin 2024-02-08 216.38.195.74

ashigtm epjmf texnllguin –
bydgryylcen gepeegee cyyngax boguno tni

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж