Дэлхийн технологийн зах зээлд сүүлийн үед "Apple" компанийн "Vision Pro" гэх "AR" төхөөрөмж тэсрэлт хийж байна. "WWDC 2023" арга хэмжээний үеэр анх танилцуулсан "Apple"-ийн анхны орон зайн компьютер "Vision Pro" нь өнгөрсөн Баасан гаригт 3,499 ам.долларын үнэтэй худалдаанд гарав. Энгийнээр хэлэхэд, нүдний шилний хэлбэртэй компьютер нүүрэндээ зүүн бодит орчинд хиймэл орон зайг ашиглан тодорхой үйлдлүүдийг хийж болно гэсэн үг. Та бүхэн "Төмөр хүн" киног үзсэн бол "Vision Pro" бол Тони Старкийн өмсгөлийн дуулга гэж хэлж болно.
"Vision Pro"-г хараад төрөх хамгийн эхний сэтгэгдэл бол цанын шил. Тус уян дэлгэцтэй шил нь таны нүдийг бүтэн хүрээлж, линзний үүрэг гүйцэтгэнэ. Мөн байгалийн гэрлийг тусгаарлах хамгаалалттай аж. Шилний арын хэсэгт толгойн хэмжээг тааруулах, навигаци хийх, тохируулга хийх зориулалттай товчлуур байрлана. Бүхий л зүйлийг мөнгө болгодог "Apple"-ийнхан энэ удаа ч шилнийхээ оосорыг үнэгүйдүүлсэнгүй. Та шилнийхээ оосорыг солих боломжтой бөгөөд удахгүй төрөл бүрийн өнгөтэй болон материалтай оосорууд худалдаанд гарах сурагтай.
"Vision Pro"-д 23 сая пиксельтэй хоёр дэлгэц бий. 3D линз нь хэрэглэгчийг бодит орчинд төсөөллийн ертөнцөөрөө аялах боломжийг олгох бол "HDR" болон "wide color" нь бодит мэт мэдрэмжийг төрүүлэх өнгө, нягтралыг харуулна. Үүнээс гадна чихэвчийг дэмжих "Dolby Atmos", "audio ray tracing" зэрэг сүүлийн үеийн бүхий л технологи багтжээ.
Шилэн дотор байрлах "IR" камерууд нь таны нүдний хөдөлгөөнийг, шилний гадна доод хэсэгт байрлах камер нь гарын хөдөлгөөнийг тус тус хянадаг. Гурав дахь мэдрэгч "lidar" нь "Vision Pro"-ийн эргэн тойрон дахь объект, хүмүүсийг мэдэрч, байрлалыг нь хянаж байдаг.
"Vision Pro"-д нийт арав гаруй камер, таван мэдрэгч, зургаан микрофон зэрэг нийт 23 мэдрэгч бий. Мөн "R1" гэх "Apple"-ийн цоо шинэ чипийг шингээж, дүрсний хоцрогдлыг багасгажээ. Програм хангамж тал дээрээ ч visionOS гэх орон зайн тооцоололд зориулсан анхны үйлдлийн системийг боловсруулжээ. Архитектурын тухайд visionOS нь MacOS болон iOS-тэй нийтлэг үндсэн блокуудыг хуваалцдаг боловч интерактив дүрсийг боловсруулах илүү дэд системтэй.
Одоогоор "Vision Pro"-д "Adobe", "Microsoft Office" тэргүүтэй хамгийн түгээмэл программууд нэвтэрсэн гэнэ. Мөн "Uber", "Tinder", "CNN", "Reddit", "Discord" гэх программууд өөрсдийн хувилбараа гаргажээ. "Facetime"-ийн тухайд "EyeSight" гэх функцын тусламжтай таны виртуал дүр таны гаргаж буй дохио, зангаа, үйлдлийг дуурайн ярих аж.
Одоогоор "Vision Pro"-д зориулсан 600 орчим программ бэлэн байна.
Энгийнээр хэлэхэд та ухаалаг гар утас, компьютер дээрээ хийдэг бүхий л үйлдлийг хийх боломжтой. Кино, бичлэг үзэхээс эхлээд хэрэглээний программууд дээр ажиллах, тоглох, дуу сонсох, төсөөллийн ертөнцөөр аялах гээд л таны нүдэнд зориулсан компьютер юм.
"Apple" аюулгүй байдал, нууцлалыг ч мартсангүй. Бид өмнө нь хурууны хээ, нүүрээ таниулж төхөөрөмждөө хандаж байсан шиг энэ удаад ч "Optic ID" буюу таны нүдний биометр баталгаажуулалтыг ашиглан түгжээ тайлах функ бий.
Батерейны тал дээр энэхүү шил нь өөр дээрээ батерейгүй тул халаасны "powerbank" шиг хэмжээтэй, USB-C оролттой зай хураагуурыг үргэлж хамтад нь авч явах шаардлагатай. Энэ батерей нь хоёр цаг хүртэлх хугацаанд ажилдаг гэнэ.
Нэргүй 2024-02-08 213.87.156.239
Харуулах боломжгүй.
Зочин 2024-02-08 202.179.25.45
Хүн төрөлхтөн бодит байдлаас холдох тусам хүн чанар хүнлэг сэтгэл улам л холдох шиг санагддаг.
зочин 2024-02-08 192.82.64.167
Эд нар тэгж байгаад үүнээсээ уйдана тэр цагт бид оригоороо гайхуулна.Манайд л ирж ориг юм хардаг, үздэг, иддэг, амьсгалдаг, тайвширдаг болно. Энэ бол бидний одоогийн болоод ирээдүйн маш том боломж, ухаалагаар бэлтгэцгээе
Нэргүй 2024-02-08 122.201.23.83
Энэ хийсвэр орон зай зохиомол , гэхдээ бид мөнгө, шашин, улс төр гэдэг зохиомол юман д амьдарч байгаа
y; 2024-02-08 216.38.195.74
oopuni
-olonzcmi- 2024-02-08 216.38.195.74
kem nysa ¥ uduj dyyriaj;