Ц.Чинбат: Иргэд ухвар мөчид байвал социализм амь ордог

Ц.Чинбат: Иргэд ухвар мөчид байвал социализм амь ордог

Ц.Чинбат: Иргэд ухвар мөчид байвал социализм амь ордог

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, улс төр судлаач Ц.Чинбаттай ярилцлаа. 


-Ардчилсан нам эвээ оллоо гэж бодож байтал хэсэг залуус хэвлэлийн бага хурал хийж намын даргадаа хилийн хориг тавиулах бичит АТГ-д хүргүүллээ. Энэ хагарал хэвээр байгаагийн нотолгоо юу эсвэл… Та АН-ын ҮБХ-ны гишүүний хувьд хэрхэн тайлбарлах вэ?

-Эрх чөлөөний үзэл санал дээр суурилж, Монголд байгуулагдсан анхны нам бол Ардчилсан нам. Гэтэл намын гишүүн нь гарч ирээд нэгнээ "шоронд хий" гэж байгаа нь эрх чөлөөний эсрэг явдал. Тиймээс эрх чөлөөнийхөө эсрэг явмааргүй байгаа юм.

 -Гэхдээ эв эеэ хичээнэ гээд буруу, булхайтайг хараагүй юм шиг хаацайлна гэсэн үг биш байх, тийм үү?  

-Хүмүүс эв нэгдэлтэй байхыг хүсч байна гэдэг. Хэрэв хөх туг намируулаад, бүтэн Монгол гээд утгагүй юм яриад яваа хүмүүстэй бид очоод нийлвэл эрүүлээр асуудлыг харж, илүү рационалиар биднийг харж байсан хүмүүс үргээд зугтаачихдаг. Тийм болохоор Ардчилсан нам үзэл баримтлал дээрээ зогсцгооё гээд байгаа юм. Үзэл санааны хувьд мэтгэлцээн байх нь эрүүл үзэгдэл. Түүнээс “Монголын талыг болчихсон байна”, “30 сая хятад удахгүй орж ирэх нь” гэж ярьж байгаа хүмүүстэй Ардчилсан нам нэг дээвэртэй байж болохгүй. Энэ чинь өөрөөө фашист, нацист үзэл. Манай нам бол либериал үзэл баримтлалтай нам. Бил яагаад зөрчилдөөд байна вэ гэхээр үзэл баримтлалын зөрүүтэй байгаа учраас зөрчилдөөд байна. Юу ч хамаагүй ярьж байгаад Ардчилсан нам ялна гэж бодож байгаа бол эндүүрэл. Троцкийн “Хуур хуур, дахиад хуур” гэдэг үг байдаг. Эрх баригчид энэ аргаар л иргэдээ хуурч, дахин дахин хуурч ялалт байгуулж байна. Бид тэдэнтэй ижлээр явна гэж байгаа бол энэ нам байх хэрэг байхгүй. Бид үзэл баримтлалаа баримталж байж л ялалт байгуулна.

-Ардчилсан намд ер нь үзэл баримтлал байгаа юм уу. Баабар гуай гэхэд л ардчиллын замаар замнах сонголтыг МАХН хийсэн юм гээд хэлчихлээ. Хэдхэн жилийн өмнө л барууны үзэл баримтлалтай нам байна гээд дүрэмдээ тусгасан. Үзэл баримтлал гэхээсээ янз бүрийн итгэл үнэмшлийн бүлэглэлүүдийн цугларал болчихсон юм шиг харагддаг. Тийм ч болохоор ойлголцохгүй, бодлогын хувьд зангидагдахгүй байна уу?

-Ардчилсан холбооны шар Энхбаяр ах маань хэлж байсан юм. “Ардчилсан холбоо гарч ирээд хуучныг устгаагүй учраас ардчилсан социалист хөдөлгөөн гарч ирсэн юм” гэж. Мэдээж Ардчилсан хувьсгалд оролцож байсан олон хүнд эрх чөлөөний үзэл бий. Одоо ч түүнийгээ батлаад явж байна. Тиймээс үзэл баримтлалын маань эсрэг явж байгаа бол дүрмээ баримтлаад хасаад явъя.

-МАН зүүний үзэл баримтлалтай гэдгээ ХХХ их хурлаараа тунхагласан. Гэтэл зүүний үзэл гэхээрээ юу юм, барууных гэхээр яах юм  гэдгийг улстөрчид л төдийлөн мэдэхгүй байх шиг.  АН-д зүүний үзэл, халамжийн бодлого ярьдаг маш олонхүн байна. Л.Гантөмөр ч дарга болохдоо зүүний бодлоготой нам л ярих зүйлийг яриад эхэлсэн шүү дээ. Ингэхээр нөгөө үзэл санаа чинь хаачив?

-Эхлээд баруун, зүүний үзлийн ялгааг ойлгох хэрэгтэй. Өнөөгийн эрх баригчдын хийгээд байгаа ажил өөрсдийнх нь үзлээр бол зөв. Зүүний бодлоготой нам ийм л юм хийнэ. Уг нь бол энэ нам гарч ирмэгцээ өөрсдийнхөө баячуудын өмчийг хураах ёстой. “Оргил”-ын Ж.Ганбаатар, “Хурд”-ын Б.Чойжилсүрэнгийнхээ өмчийг хурааж авах ёстой. Сү.Батболдынхоо өмчийг хурааж аваад иргэдэд тарааж өгөх ёстой.

-Тэд нар чинь харин гажихгүй яваад байгаа шүү…

-Харин тийм. Гажихгүй байгаа.

-Зүүний үзэлтэй гэсэн хэр нь Монголын толгой баячууд энэ намынх. Өмчийг нь тоолоод үзвэл МАН шиг өмчтэй нам Монголд байхгүй. Тийм үү?

-Ялангуяа толгой компанийнхаа эздийг дуудаад өмчийг нь чинь төрд аваад, иргэдэд хувааж өгнө гэх ёстой. АН үүнийг буруу гэж ойлгож байгаа бол үнэнийг хэлэх ёстой. Төрд өмч төвлөрвөл хулгай болдог гэдгийг ойлгуулах ёстой. Энэ социалистууд юу гэж үздэг вэ гэхээр асуудал хүнд байна. Хүнийг нь шийдчихвэл асуудал шийдэгдэнэ гэж үздэг. Х.Нямбаатар гарч ирээд барилгын компаниудын зөвшөөрлийг цуцална гэж мэдэгдэж байгаа биз дээ. Харин либериалууд асуудлыг шийдэхийн төлөө явдаг. Түүнээс компани, бизнемэнийг дарамтлаад асуудал шийдэгдэхгүй гэдэг. Төрд өмч хөрөнгө төвлөрвөл ямар их хулгай болдогийг бид өнгөрсөн найман жилд харлаа шүү. Дээр нь “төвийн үзэл” гэж дэлхий дээр байхгүй юм яриад байгаа шүү дээ.

-Монголд ер нь баруун үзэлтэй нам байна уу. Зүүнтнүүдийн баруун талд байгаа зүүний үзэлтэй л намууд байгаа юм биш үү?

-Энэ ойлголтыг ойлгуулахад хэцүү л дээ. Гэхдээ энэ ойлголтыг авчирсан хүмүүсийг буруутгах арга байхгүй. Яагаад гэвэл хав харанхуй дотроос гэрэл асаасан хүмүүс шүү дээ. Түүний ачаар гэрэл гэгээтэй танилцаад, хорвоотой танилцаж, уншиж үзээд илүү гүн ойлгож байна. Уншдаг хүмүүс олонх болчихвол тун ч амархан асуудлыг ойлгоно. Сүүлийн үед бүсчилсэн хөгжил их ярих боллоо. Ингэж хөгжсөн улс байхгүй. Тиймээс илүү их уншаад ирвэл зүүн, барууны ялгааг ойлгоно. Манай намаас үзэл баримталаа мэдэххгүй байгаа, өөр үзэл баримтлалтай нь гараад явчихвал биднийг илүү амархан ойлгож, барууны нам гэдгийг нь мэдэх байх. Үзэл баримтлалаа ойлгоогүй цагт бидний зовлон арилахгүй.

-Харамсалтай нь таны хэлээд байгаа фашист, нацист үзэлтэй хүмүүс чинь АН-д олонх юм биш үү. Улс доторх улс шиг нийслэлийн Ардчилсан намын хороог цаадуул чинь авчихсан биз дээ?

-Аль ч орон нутагт, ҮБХ-нд үзэл баримтлалын мэтгэлцээн өрнөхгүй, хүн дагасан бүлэглэл бий болчихоод байна. Ялангуяа манай үеийнхэн үзэл баримтлалаасаа өөрөөр яваад байна. Дэлхийн улс, орнуудын түүхийг харж байхад ийм зүйл зөндөө л бий болж байсан юм билээ. Гэхдээ үзэл баримтлалаа барьсан хүмүүс нь намаа зөв голдиролд нь оруулж ирсэн түүх байна. Бүх зүйл нэг далайлтаар зүгээр болчихгүй. Үүнийг хэлж, ярьдаг, чиглүүлж байж илааршуулдаг болохоос шууд эмчилнэ гэж байхгүй. Нийслэлийн намын хороонд юу болсон бэ гэхээр хайрцагласан, нөгөө л бүлэглэлийн эрх ашгийн төлөө явсан учраас өнөөгийн байдал бий болсон.

-Шашин гэж идеологи шахуу болчихсон итгэл үнэмшил байна.   Шашин бол хүмүүсийн оюун санаанд зонхилсон нэг төрлийн идеологи шахуу. Тиймээс XIX зууны сод философич Ницше  “Бурхан үхсэн” гэж хэлсэн, тийм үү… Шашны цаг үе дуусаад модерн улс төрийн идеологиуд гарч ирсэн. Бид 200-300 жилээр дэлхийн хөгжлөөс хоцорсон байсан гэдэг шигээ үзэл баримтлалыг ойлгохгүйгээр цааш явбал хохирол нь юу байх бол гэж та судлаачийн хувьд харж байна?

-Хүн төрөлхтөн яван явсаар юу болсон бэ гэхээр шашин мухардалд орсон. Эндээс эрх чөлөөний үзэл санаа бий болж шашнаас салсан зүйл бол үзэл санаа. Дээр нь, өөрийн чинь хэлээд буй итгэл үнэмшил. Өмнөх нийгмээс бид юутай үлдсэн бэ гэхээр ядуу хүмүүсийг өвөрдсөн, тэднийг зөвтгөсөн хүмүүсийг сайхнаар хардаг, өмчтэй, орлоготой байхыг ярьсан хүнийг харддаг тийм траматай үлдчихсэн. Энэ л бидний асуудал байна. Бид буцаад Хойд Солонгос шиг бүхнээ хаагаад харанхуйдаа шигдэх үү, үгүй гэдгийг ойлгох хэрэгтэй… Эрүүл саруулаар асуудалд хандахаа байхаар Венесуэл болдог. Өнөөдөр тэд яаж зовж, зүдэрч, зугтах нь зугтаж амьдарч байна.

-Манайх ч тийм байна. Солонгост гэхэд л 30-40 мянгаараа ажиллаж байна. Эрүүл мэнд, боловсролын салбарынхан виза нь олдвол гараад явахад бэлэн байна. Гадаадын виза авахаар сар, жилээрээ оочерлож байна. Гаднаас жишээлэхээр хол сонсогдоод байх шиг.  Доторх асуудлаа харвал бодит байдал дээр тэдгээр улсуудын адил түвшинд оччихсон бөйгаа юм биш үү?

-Ийм үйл явдал яагаад хурдацтайгаар бий болдог вэ гэхээр ардчилсан тогтолцоотой нийгмийг зүүнтнүүд удирдахаар нийгмээ сөнөөдөг. Түүнээс болоод эмч, багш нар, нийтийн албанд байгаа хүмүүс гараад зугтаадаг. Энд хэн үлддэг вэ гэдгийг шууд хэлье. Уучлаарай. Ухвар мөчид бодолтой, боловсрол тааруу, шимэгчилж амьдардаг хэсэг нь үлддэг. Манайд ч ийм юм болоод дүрвэсэн байдаг. Тэднийг өмнөөс нь их буу тавьж байгаад буудаад хөнөөчихсөн байдаг. Гайгүй гэсэн ихэнх нь гараад явсан байдаг. Дилав хутагтийн бодит жишээ байна. Хоригдож байгаад сулармагцаа АНУ руу гараад явсан. Энэ чинь бидний бодит түүх. Одоо бизнес сайхан байна, хөгжөөд байна гэж уянгалаад буй хүмүүс бол татвар төлөгчдийн мөнгийг эрх баригчидтай тонож, дээрэмдэж байгаа дээрэмчид. Тэд өөрсдийгөө бизнес хийж байна гэж бодоод байх шиг. Эхлээд хамтарч дээрэм хийж байгаад эцэстээ өөрсдөө дээрэмдүүлнэ. Манайд энэ үргэлжилж байна.

-Эсвэл аялдан дагасан, төр засгаас шимэгчилж байгаа хэсэг нь үлдэх байх…

-Тийм. Шимэгчид нь, хавсарч дээрэмдэж байгаа нь үлддэг.

-Төртэй нийлсэн бизнесийг корони капитализм гэж томъёолоод байх шиг.  Сүүлдээ Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль гэж гаргаж ч байх шиг. Өвөртөө ороод дууслаа. Уг нь ТББ чинь хүчтэй, төрөө хянаж байх ёстой биз дээ?

-Орон нутгийн эрх мэдэл, иргэний хяналт гээд эрх мэдлийг тав хуваарилж байж аюулгүй оршдог. Эрх мэдлийг хуваах ёстой. Гэтэл бид эрх чөлөөт нийгмийнхээ суурь зарчмыг алдагдуулсаар өнөөг хүрлээ. Төр, хувийн хэвшил хэзээ ч нэг хөнжилд орох ёстой. Төр бизнес хийхийг хорьдог. Хоёрдугаар орон нутгийн бие даасан байдалд халдахыг хорьдог. Ингэж хорихгүй бол бас л хулгай болдог. Дээр нь иргэний эрх, эрх чөлөөг хорьж болдоггүй. Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнийн засгийн газар шат дараатайгаар энэ бүхний эсрэг ажилласан. Ийм социалист хандлагаас манай намынхан татгалзаачээ. Одоо байгаад бүсчилсэн хөгжил нэрээр орон нутаг руу халдаж байна. Төр, хувийн хэвшлийн түнжлэл бол фашизм болдог. Үүнийг дэлхийн хоёрдугаар дайны түүх бидэнд гэрчилдэг. Социализмын хөл, гар болсон залуучуудын, эмэгтэйчүүдийн холбоод одоо ч байсаар л байна. Бид үүний эсрэг намдаа ялгарлаа харуулна.

-Гэтэл таны дурдсан эмэгтэйчүүдийн холбоо танай намын дэргэд ч байна. Саяхан Ерөнхийлөгчөө сонгох гээд бөөн өрсөлдөөн, сонгууль болоход бүгдээрээ л тэгш эрх ярьсан. Тэр чинь зүүний л бодлого биз дээ. Нөгөө талаас нь харъя. Гщрманынхыг нацист, Италийг фашист, Оросыг социалист, Хятадын коммунист гээд байгаа хэв маяг руу л бид яваад байх шиг. Өнөөдөр тэгш эрхийг хамгийн их ярьж байна. Таны яриад байгаа орон нутгийн бие даасан байдалд Ерөнхий сайд Ховдын, хотын засаг даргыг томилохдоо хоёр ч удаа халдчихлаа. Манай барууны капиталист чиг баримжаанаас үлдэв үү?

-Феминизмын тухай ойлголт яагаад бий болсон бэ гэхээр шашинтайгаа холбоотойгоор гарч ирсэн. 1860-аад оны үе энэ ойлголт орж ирдэг. Эрэгтэйчүүд нийгмийн харилцаанд ордог байсан учраас үүнийг эсэргүүцэн бий болсон. Харин манайд эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн үйлдэл урьд өмнө нь байгаагүй. Энэ бол өрсөлдөөнөөр явах ёстой. Үнэн хэрэгтээ 30 хувийн квот гэдэг бол доромжлол шүү дээ.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД-ээс үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оюун Сүрэн 2024-02-08 75.190.35.176

Ингээд л ОЮУН ЭРДЭНЭ бүх болж байсан бүхнийг устгаж байна даа УИХ лыг хүртэл ийм л болгосон байна. Сүүлдээ хуралд суух хүнгүй болох нээ

Avatar

Лхагва очир 2024-02-08 103.57.93.151

дуусдаггүй яриа нэвтрүүлэгт орсон хүмүүсээс хамгийн мангар энэ нөхөр байна лээ дээ. ийм хүнийг балай хүн барьснаа тавьдаггүй тэнэг хүн тэвэрснээ тавьдаггүй гэж тодорхойлдог юм. ямар нэг юм цээжлүүлчихвэл насан туршдаа давтаад л ярьж байдаг. учрыг нь ухаж ойлгох ухаан дутдаг.

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.187.70

вэйтүбээс аз жаргалыг хүсэгчдэд гэж латинаар хай……..

Avatar

Зөв ярьж байна. 2024-02-08 192.82.92.204

Энэ чинь харин хаа очиж зөв ярьдаг нөхөр бна, АН-д одоо ийм хүмүүс байгаа нь олзуурхууштай. За тэр АН-ын Хөх тугчингууд бол жинхэнэ люмпенгүүд юм байлаа даа, тэд засгийн эрхэнд гарвал Монгол улс Моносуел болох биздээ ???

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.178.34

“Ардчилсан холбоо гарч ирээд хуучныг устгаагүй учраас ардчилсан социалист хөдөлгөөн гарч ирсэн юм” бүх л ажиллаж байсан үйлдвэрүүдээ устгаа биз дээ?үүнийг арлдчилал гэх үү?

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.185.208

Одоо тэгээд өмч хөрөнгөө хамгаалж байна гээд АНУ шиг буудалцаад байж дээ

Avatar

Нэргүй 2024-02-08 213.87.156.239

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-08 202.9.40.152

социализм гэж ямар нийгэм болохыг мэддэггүй хүн юм

Avatar

Нэргүй 2024-02-08 99.63.202.111

СОЦИАЛИЗМЫН БУЯНААР ХҮН ТӨРХӨӨ ОЛСОН ЧАМ ШИГ АЦ ИНГЭЖ ХЭМЖЭЭНЭЭСЭЭ ХЭТЭРСЭН ЮМ БУРАХГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2024-02-08 202.9.46.50

Ардчилал гэх өнөөгийн энэ хулгайч нарын нийгмийн хажууд социализм бол бараг л диваажин шахуу юм байжээ.

Avatar

Зочин 2024-02-08 66.181.191.90

Энэ мал юу юү гэнэ вэ. Социализм чинь жинхэнэ хүний нийгэм байсан юм шүү мал аа.

Avatar

Шүүмж 2024-02-08 78.187.120.177

Сэтгүүлчтэйгээ нийлээд хоюулаа харин хөөрхөн коммунист үзэлтэй нөхдүүд юм байна. Шашингүй үзэл толгойд нь шингэчихсэн, тэрийгээ ярилцаад л. Мэдээж хувь хүний асуудал, гэхдээ дэлхий нийтээрээ шашнаа ихэнхи нь шүтээд л явж байгаа. Үзэл суртал биш, харин философи гэдгийг ойлгоогүй байж юун дүгнэлт ярьдаг юм бол. Намтай нь ямар ч хамаагүй юм байна даа. Уг нь шашин шүтэх эрх чөлөөгөө олж авсан гэж бодож байсан чинь АН-ын нэг судлаач нь ингэж ярихаар, юун ардчилал…

Avatar

Нэргүй 2024-02-08 202.131.229.122

Харин тэх сэтгүүлч нь ийм өдөөгөөд сууж байдаг. Илүү чухал асуудлуудыг ярьж хөнддөгүй люм байхдаа

Avatar

Нэргүй 2024-02-08 202.9.46.50

Ха ха, манай ардчилагч нэртэй хэдэн хулигаанууд бас л наана шүү

Avatar

зочин 2024-02-08 202.9.47.23

энэ нүн хөөрхөн цэцэн тэнэг юмаа. ийм хийрхэгийг хараахаар өрөвдмөөрөө

Avatar

Зочинм 2024-02-08 103.57.92.172

Ийм ардчилалтай, капитализмтэй байснаас социализм нь хамаагүй дээр.

Avatar

Даваа 2024-02-08 103.57.94.84

өмнөхөө муу хэлэхгүйгээр өнөөдөр хийж чаддаг эсэхээ харуулах хэрэгтэй дээ, өмнөхөө муу хэлнэ гэдэг өөдгүй хүний шинж, өвөө эмээ, аав ээжийгээ л муу хэлж байна гэсэн үг, хүн муутай гэсэн үг,

Avatar

Зочин 2024-02-08 192.82.64.98

Европ тэр чигээрээ социализм байна ш дээ. Нийгмийн халамж, зохион байгуулалтаараа хамгийн соуиалист улс Швед юм.

Avatar

бат 2024-02-08 202.70.37.119

Социализмаар 70 жил явчихаад муулах, Ардчилалаар 30 жил яваад муулах адилхан. Ухаантай царайлсан дүр үзүүлсэн ардчилагчид ямарч судалгаа нотлох баримтгүйгээр донгосох юм. Одоо тэр социализмаар чинь Хятад, Вьетнам, Куба …………гэх мэт улсууд хөгжүүлээд явж л байна.200 сая Индианчуудын амь насан дээр боссон Америкийн ардчилал хэдэн жилийн дараа сүйрэхийг хэнч үгүйсгүй. Амьдрал баян матрын нулимс бүү унага.

Avatar

Зочин 2024-02-08 202.9.40.232

энэ чинбат шиг ийм өндөр мэдлэг боловсролтой шударга хүнийг ирэх сонгуулиар гаргаж ОюунЭрдэнийн оронд ерөнхий сайд болговол улс орон сэргэн манднадаа

Avatar

Нэргүй 2024-02-08 122.201.23.83

Социолизм , социалист онол гэж гэж байгаагүй оросуудийн зохисон үзэл суртал .

Avatar

ИРГЭН 2024-02-08 66.181.167.254

ТЭР МУУ ХЭЛЭЭД БАЙГАА СОЦИАЛИЗМЫН ҮЕД ЧИНЬ ХҮН БҮРИЙН АМЬДРАЛ БАТАЛГААТАЙ БАЙСАН ЮМ ШҮҮ ? ОДОО ЭНЭ АРДЧИЛАЛЫН ЭРХ ЧӨЛӨӨ, БОЛОМЖ ГЭДЭГ ЧИНЬ ЗӨВХӨН ДУРААРАА ЛУЙВАР ХИЙХ, ТОМ ЛУЙВАРЧИД НЬ ЖИРИЙН ИРГЭДИЙН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛАХ ЭРХ ЧӨЛӨӨ.

Avatar

bas mederel muutai hvniig haanaas olood irev dee. 2024-02-08 66.181.189.196

Iim neg mederel muutai garuud songuuli dohij ireed garch ireed soliorood baih yum daa. mongoliin hvn amiin 60 hubi 35 doosh nasanii hvmvvs bnaa malaa. ihenh ni sotsoilizmm gej ogt medehgui sh dee… barag 45 doosh nasanii bol ter sotsoilizmmiig ogt haraagui vzeegui hvmvvs za. neg ih bvltersen mederhiilsen ooroo aguu ardchilsan vzelt busadiig bol gazar door ortol muu heldeg turd garahaarai hulgai hiihees oor meddegui hvmvvs ch de. oorsdoo tur barival ardchilal y

Avatar

Www 2024-02-08 59.153.115.139

ugui ard tumen yaduurakh tusmaa urdiin niigmee sanaj baidag.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:ЗҮЛГЭХ ТУСАМ ӨНГӨ ОРДОГ МЕТАЛЬ ШИГ МУУЛАХ ТУСАМ ДЭМЖЛЭГ АВААД БАЙДГИЙН УЧИР ... 2024-02-08 66.181.178.62

БАТТУЛГА АН ДОТРОО ОЛОН ХҮНИЙ ДЭМЖЛЭГ АВААД БАЙГАА НЬ ЮУТАЙ ХОЛБООТОЙ ВЭ. Яагаад Алтанхуягийн Алтангадасынхан түүнтэй нэгдэв. Яагаад Нэг Монгол фракц түүнийг дэмжээд байнав.Бөхөөр бол тэр барьцаа аажим ахиулсаар байна. Тэр ЭНГИЙН БАЙГАА юм биш үү? Энгийн байна гэдэг хүнийг татах түлхүүр. Тэр БУСДЫН ХЭРЭГЦЭЭ ЗОВЛОНГ ОЙЛГОЖ ТУСАЛДАГ юм биш үү? Энэ чанар бусдыг татах түлхүүр.НАЙМААНЫ УХААН бусдаас илүү хөгжсөн хүн биш үү? Олон нүүдлийн цаадахыг хараад байна.Дуугүй байгаа нь тэвчээртэй хүний шинж.

Avatar

АН 2024-02-08 66.181.180.11

энэ хүн өөрөө жинхэнэ үгээгүй пролетари байна

Avatar

малчин 2024-02-08 43.242.242.140

АРАЙ ИЙМЭРХҮҮ ЯРИАТАЙ НӨХДӨӨР ТУГАА ХИЙВЭЛ Ч АРДЧИЛСАН НАМ Ч БУДАА

Avatar

зочин 2024-02-08 202.126.91.27

Хэдэн хулгайч,иргэдийн толгойг эргүүлж,нийгмийн өмчийг идэж ууж луйвардан, гүзээгээ хагартал баяжиж ,иргэдийн хөдөлмөрийг шулж мөлжих нь эрх чөлөө юм гэнэ.Хуур хуур бас дахин хуур гэх лозон өнөөгийн энэ либериал гэх бүлэг хулгайчуудад л таарна .Өнөөгийн АН бол эсэн бусын үзэл бодолтой этгээдүүдийн цуглуулга.Гол зорилго нь бүх өмчийг өөрийн гарт оруулж,улс оронд цөөн хүний монополь тогтоох .Зүүнийхэн баячуудын хөрөнгө хураана гэж айлгах санаатай.Малууд л үүнд итгэх биз.Үзэл бодол өөрчлөгддөг юм

Avatar

Нэргүй 2024-02-08 202.126.91.22

Иймэрхүү мэдлэггүй хүмүүсийг судлаач гэдэг болсон цаг уу. МУИСийн улс төрийн ангийн нэг 7 хоногт тавьдаг илтгэлээс дор уу.

Avatar

Иргэн 2024-02-08 122.201.31.84

Энэ эргүү дагз хэзээ хэдэн насандаа социализм амь орохыг харсан юм бол оо Осоржамаа Юмжирдулам 2.н анги юм биш үү бас л нэг их мэдэгч

Avatar

хүннү 2024-02-08 202.179.27.71

Хэлэнд юу гэх вэ? Энэ мэтээс болж АН-ын нэр хүнд унаад байгаа юм. Маниасаа дор юмнууд яаж нийгэмийг шинэчлэх юм? Энэ нөхрийн яриад байгаа зүйлийг захын хүн яриад л байна ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж