У.Хүрэлсүх: Германы төр бидэнд үргэлж тусалж ирсэн

У.Хүрэлсүх: Германы төр бидэнд үргэлж тусалж ирсэн

У.Хүрэлсүх: Германы төр бидэнд үргэлж тусалж ирсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.


У.ХҮРЭЛСҮХ: ӨНГӨРСӨН 30 ЖИЛИЙН ХУГАЦААНД ГЕРМАНЫ ТӨР ЗАСАГ, ИРГЭДЭЭС 530 САЯ  ГАРУЙ ЕВРОГИЙН ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛСЭН

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, Монгол Улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр төрийн айлчлал хийж байгаад талархаж байна. Энэхүү айлчлал хоёр улсын найрсаг харилцаа,  хамтын ажиллагаанд түүхийн нэгэн шинэ хуудас нээж,  ирэх 50 жилийн харилцааны замын зургийг тодорхойлон, хоёр орны харилцааг стратегийн түншлэлд хүргэсэн түүхэн  онцгой айлчлал болж байна. Монгол Улс, ХБНГУ-ыг манай гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш, анд нөхөр хэмээн үздэг бөгөөд Герман улс Монгол Улстай стратегийн түншлэл байгуулж байгаа Европын анхны улс болж байгаагаараа онцлог юм. Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 50 жилийн ололт, амжилтыг бататган, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх,хөгжил дэвшил эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Бидний яриа хэлэлцээрийн үр дүнд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай  хоёр улсын хамтарсан тунхаглал гаргаж, олон улсын авто тээврийн харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон эдийн засгийг төрөлжүүлэх, хууль эрх зүй шүүх чадавхыг сайжруулах, тогтвортой эрчим хүч, соёл боловсрол, шинжлэх ухаан, байгаль архелогийн салбарт хамтарч ажиллах тухай баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурлаа.

Мөн хоёр орны боловсролын салбарын баялаг түүхийг үргэлжлүүлэн  хөгжүүлж, оюутан сургах, дээд болон мэргэжлийн боловсролын харилцааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Одоогоос нэгэн зууны тэртээ буюу 1920-иод оны үед их зохиолч Д.Нацагдорж тэргүүтэй 30 гаруй хүн эрдэм сурахаар Герман улсыг зорьж шинэ үеийн сэхээтнүүд болон бэлтгэгдэж, орчин цагийн Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Энэ түүхэн жимээр өртөөлөн өнөөг хүртэл 35 мянган иргэн герман хэл, соёлд суралцан, боловсрол мэдлэг өвөртөлж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гүүр болсоор ирсэн.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан 2100-д хамрагдан Герман улсад суралцаж байгаа оюутнууд ч хоёр улсын найрсаг харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн 2014 онд үүд хаалгаа нээсэн Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль хоёр орны хамтын ажиллагааны билэг тэмдэг болон өргөжин хөгжиж олон зуун мэргэжилтэн бэлтгэж улс орны хөгжилд зохих хэмжээний хувь нэмэр оруулж  байгааг тэмдэглэн хэлье.

Монгол Улсыг ардчилсан улс байгуулж, хууль эрх зүйн шинэ тогтолцооны шинэ суурийг тавихад Герман улсын хууль, шүүхийн туршлага чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэв.  Мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд өөрийн 20 мянга гаруй цэргийг энхийг сахиулах ажиллагаанд явуулахад Герман анд нөхдийн дэмжлэг туслалцаа их байсан гэдгийг цохон тэмдэглье.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Германы төр засаг, иргэдээс 530 сая  гаруй еврогийн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд манай ард түмэн ямагт талархдаг. Өнгөрсөн жил манай хоёр улсын хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа сэргэж Герман улс 2025 он хүртэл Монгол Улсад 300 орчим тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хөгжлийн санхүүжилт үзүүлэхээр болсон. Энэхүү санхүүжилт Монгол Улсын тогтвортой эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сайжруулах, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах болон Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр болно гэдэгт итгэл төгс байна.

Цаашид бид стратегийн түншлэлээ тууштай хөгжүүлж, эдийн засаг, худалдаа,  хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, уул уурхай, түлш эрчим хүчний салбарт орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, соёл урлаг, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа хамтын ажиллагааг  гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно гэв. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон ХБНГУ-ын даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын  төлөөх хүчин чармайлт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тогтвортой  бодлогыг харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллана гэв.

ФРАНК-ВАЛЬТЕР ШТАЙНМАЙЭР:78 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ТОГТВОРТОЙ ЭДИЙН ЗАСАГ, БОЛОВСРОЛ, ЭРЧИМ ХҮЧ, УУР АМЬСГАЛЫН ЧИГЛЭЛД ЗАРЦУУЛНА 

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр энэ үеэр хэлэхдээ, миний бие Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж байна.  Анх 2014 онд Гадаад харилцааны сайд байхдаа ирж байсан. Тухайн үед хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ирж байсан бол өнөөдөр 50 жилийн ойн хүрээнд дахин айлчилж байгаадаа баяртай байна. Хагас зуун жилийн турш сайн харилцаа хөгжүүлж ирсэндээ баяртай байна. Хоёр орон найрсаг хамтын ажиллагаа өргөжүүлж, Монгол Улсын гуравдагч хөрш орон байгаадаа талархаж байна. Бид хууль дээдлэх ёс, ардчилсан үнэт зүйл нэгтэй орнууд. Монгол Улс Герман улс хоорондын төрийн хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Олон салбарт хамтран ажиллаж байна. Хоёр орон соёл, боловсролын болоод бусад салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт болоод сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах болсондоо баяртай байна.

Бидний хамтын ажиллагаа шинэ  түвшинд гарч стратегийн түншлэлээ хөгжүүлэхээр гэрээ зурсандаа таатай байна. Мөн архелогийн салбарт хамтран ажиллаж хуучны Хархорин нийслэлд хийгдэж байгаа архелоги, ашигт малтмалын үйл ажиллагааг цаашид хөгжүүлэхээр тохиролцож, хамтын ажиллагааны гэрээ зурлаа. Энэ төсөл амжилттай хэрэгжиж байна. Энэ төслийн хүрээнд гаргаж авсан олдоруудыг маргааш Чингис хааны музейд үзэх болсондоо баяртай байна.

Германд ч мөн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр орны харилцаа батжин бэхжиж өргөжсөн. 2022 онд хоёр орон хөгжлийн бодлогоо шинээр тодорхойлсон. 2023 оны намар  хоёр улсын хамтын ажиллагааны гэрээг өргөжүүлж, 78 сая ам.долларыг тогтвортой эдийн засаг, боловсрол, эрчим хүч, уур амьсгалын чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцсон.

Мөн хоёр улсын хамтарсан дээд сургууль бидний хамтын ажиллагаанд томоохон түлхэц болж байна. Саяхан 8800 орчим оюутан сурагч одоогоор манай улсад суралцаж байна. Цаашид 12 түнш сургуультайгаа хамтарч мэргэжлийн боловсон хүчнүүдийг бэлтгэнэ. Манай хоёр орон батлан хамгаалах салбарт олон жил төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлж байна. Хоёр орны цэргүүд Афганистан улсад хамтарч байлдсан, хамгаалсан. Мөн явган цэргийг сургах чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа нь энхийг сахиулах хүрээний томоохон хамтрал юм. Мөн ХБНГУ-ын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг эх орондоо урьж байгаад баяртай байна. Цаашид хоёр орны дараагийн 50 жилийн хамтын ажиллагааг эерэгээр харж байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-02-07 104.28.71.89

Хоёр Герман ниилсэн цаг үеээс уламжилалт харилцааг хөгжүүлэхэд манай харилцааны ахмад ажилтанууд зарим яам тусгай газрын сайд дарга асан хүмүүсийн гавьяа зүтгэлийг мартахын аргаггүй.

Avatar

Нэргүй 2024-02-07 202.126.88.143

guilgacl
inn tsarait uom avsan available tuxai l on ix xutsax uom. oor condos seder baigaa shdee

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.186.85

Хандивлагч орнуудаас хүсэхэд өгсөн мөнгөн тусламжийн хэдэн хувь нь зөв зүйлдээ зарцуулагдаж, хэд нь авлигачдын халаасанд орсоныг эргэн хяналт хийж, энэ талаараа давхар мэдээлдэг, үр дүнг тооцдог баймаар байна.

Avatar

Нэргүй 2024-02-07 213.87.162.77

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.190.136

Манай оркууд Япон, Америк, Европоос тусламж авч өндийчөөд Орос ах гэж мэдрэлтэнэ. Орос, Хятад ах нь ардчилсан өөрчлөлтийг дарах гэж манай МАНгасуудын хүсэлтээр бойкат буюу хааж хорлож байсан даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж