Яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаа таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2024.02.07-нд нийтлэгдсэн

Яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаа таалал төгсчээ

Яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаа таалал төгсчээ

Яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаа таалал төгсчээ. Тэрээр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн бөгөөд жүжиг, өгүүллэг, киноны зохиол, роман зэрэг утга зохиолын бүх төрлөөр туурвидаг байсан юм.

Зохиолч агсан Б.Батрэгзэдмаа нь шинэ үеийн яруу найрагч төдийгүй тайз дэлгэцийн бүтээлүүдээрээ олонд танигдсан уран бүтээлч билээ. Тэрээр 2000 онд “Хаалганы өмнө”, “Бохир улс төр” жүжиг, “Дурласан хүн” модерн жүжиг, "Тайчигч хөвгүүд ба саарал гудамж" модерн жүжиг,  “Би хүсэхгүй байна” драмын жүжиг, “Зузаан цаг” сэтгэхүйн жүжиг, “Миний хайрыг хүлээ”, “Сэндэр охин” музыкл драм жүжгүүдийг туурвиж байсан юм.

Жүжиг

  • Хаалганы өмнө (2000 он)
  • Дурласан хүн (2000 он)
  • Хорионыхон
  • Тайчигч хөвгүүд ба саарал гудамж (2003 он)
  • Бохир улс төр (2004 он)
  • Би хүсэхгүй байна (2005 он)
  • Зузаан цаг (2006 он)
  • Миний хайрыг хүлээ (2007 он)
  • Сэндэр охин (2009 он)
  • Их хаадын санаа (2011 он)
  • Ногоон дарь эх (2011 он)
  • Цаглашгүй гэрэл (2012 он)

Кино

Роман

  • Очир эрхшээгч (2014 он)

Шүлгийн түүвэр

  • Би дэлхийд нэр өглөө АСОАДАРЭ (2014 он)
  • Сэрсэн дэлхий АСОАДАРЭ (2014 он)
  • Гэрэлтэх дэлхий АСОАДАРЭ (2014 он)

 

Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
71
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж