Сар шинийн баярт зориулсан “Дашчойлин” хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өнөөдөр/2024.02.07/ боллоо. Тус барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал түрүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар үзүүрлэв.
Дөрөвт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, аймгийн хурц арслан М.Еркебулан, Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, аймгийн арслан Б.Ганбаяр нар шалгарлаа. Харин наймд аймгийн арслан Ш.Отгонтөгс, Т.Сайханжаргал, Д.Алтанцоож, аймгийн заан Ч.Даш нар үлдэв.
Маргааш 13:00 цагаас Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа эхэлнэ.
Мөн түрүү бөхөд “Италта” ХХК-иас итали хромон гутлыг уламжлал ёсоор бэлэг болгон гардуулав.
Jariga.mn 2024-02-07 124.158.65.26
Дашчойлин хийд Фасебоок пейж нүүр номоо нээгээрэй
Нэргүй 2024-02-07 213.87.162.77
Харуулах боломжгүй.