Сонгуулийн өмнө Кремль сандарч эхлэв

Сонгуулийн өмнө Кремль сандарч эхлэв

Сонгуулийн өмнө Кремль сандарч эхлэв

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх сард болно. Дайныг эсэргүүцэгч цорын ганц нэр дэвшигч бол Борис Надеждин. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Надеждин Кремлийн төсөөлж байгаагаас ч илүү нэр хүнд сайтай аж. Тиймээс санал хураалтын дүн Путинд, цаашилбал, Украин дахь дайнд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзсэний үндсэн дээр Оросын эрх баригчид Надежиныг сонгуульд оролцохыг хориглох төлөвтэй байна.

ОХУ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчид сонгуульд оролцохын тулд 100 мянган хүний гарын үсэг цуглуулах ёстой.

Надеждин сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулахын тулд эхний ээлжинд 105 мянган хүний гарын үсэг цуглуулсан. Үүнийгээ ОХУ-ын Сонгуулийн төв хорооны ажлын хэсэгт хүргүүлжээ. Гэвч Сонгуулийн төв хороо өнгөрсөн Даваа гаригт тэдгээр гарын үсэгнээс 15 хувийг нь няцаасан байна. Гэтэл Сонгуулийн хуулийн дагуу цуглуулсан гарын үсэгний таван хувь нь л хүчингүй байх боломжтой.

Ажлын хэсэг Надеждиныг нэр дэвшихийг хоригловол түүний кампанит ажил дуусгавар болж магадгүй юм. Комисс эцсийн шийдвэрээ энэ долоо хоногийн сүүлээр гаргана.

Сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол ОХУ-ын Дээд шүүхэд давж заалдана гэдгээ Надеждин болон түүний багийнхан мэдэгджээ.

Надеждиний багийнхан дайныг эсэргүүцдэг олон арван мянган орос иргэний гарын үсгийг цуглуулсан байна. Нэгдүгээр сарын тачигнасан жаврыг үл хайхран Надеждины дэмжигчид гудамжинд жагсч, гарын үсгээ зурцгаасан. Цаг хугацаа давчуу байсан учраас Оросоос гадна Лондон, Парис, Тбилиси гэх мэт газарт хүртэл сайн дурынхан гадаадын иргэдээс гарын үсгийг нь цуглуулжээ.

Зарим дэмжигч Надеждинтай үзэл бодол таарахгүй зүйл байгаа ч гэлээ дайныг эсэргүүцдэг гэдэг утгаараа гарын үсэг зурсан аж.

Энэ үйл явдал нь Кремль болон Путинд тодорхой мессеж илгээсэн гэж үзэж байна. Өдгөө Надеждины нэр хүнд тэднийг сандаргаж эхэлсэн ч байж магадгүй юм.

“Кремль удахгүй болох сонгуулийг Украин дахь дайнтай холбоотой албан бус санал асуулга болгон ашиглаж магадгүй” гэж АНУ-д төвтэй Дайны судалгааны хүрээлэн мэдэгджээ. Надеждин ерөнхийлөгч Путинээс саналаараа илэрхий ялгарч, үзүүр түрүү булаалдаж магадгүй тул Кремль түүнийг санал хураалтад оруулахыг хүсэхгүй.

Надеждиний цуглуулсан гарын үсгийг Сонгуулийн төв хороо хүчингүйд тооцсоныг сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн Авлигатай тэмцэх сангийн захирал Иван Жданов үгүйсгэж байна. “Надеждин мэдээж жинхэнэ гарын үсэг цуглуулсан. Нүдний өмнө ил л байсан. Кремль зүгээр л түүнийг оролцуулахыг хүсэхгүй байна” гэж тэр жиргэжээ. Комисс энэ долоо хоногийн сүүлээр шийдвэрээ гаргана гэж хэлж байгаа ч нэр дэвшүүлэхээс татгалзана гэдэг нь хэдийнэ тодорхой болсон гэж тэр үзэж байна.

Оросын эрх баригчид сонгуулийн дүнг будлиантуулдаг гэж сөрөг хүчний төлөөллүүд шүүмжилдэг. Мөн зөвхөн Путинтэй ижил байр суурьтай, эсвэл түүний нэр хүндийг сүүдэрлэхээргүй нэр дэвшигчийг л сонгуульд оролцууллаа гэдэг. Тэгэхээр Навальный гэх мэт улстөрч Путины эсрэг өрсөлдвөл төсөөлөөгүй үр дүнд хүрч болзошгүй юм.

Борис Надеждинаас өмнө өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бие даан нэр дэвшигч Екатерина Дунцова сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулсан.

Ерөнхийлөгч Владимир Путин 2021 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар бүрэн эрхийн хугацаагаа гурав дахь удаагаа сунгах боломжтой болсон. Тэрбээр нэгдүгээр сарын 29-нд нэр дэвших эрхээ албан ёсоор баталгаажуулжээ. Путин 315 мянган гарын үсэг цуглуулснаас 91 нь хүчингүй болсон. Энэ нь нийт гарын үсгийн ердөө 0.15 хувь болох юм.

Дашрамд дурдахад, Сонгуулийн төв хорооны орлогч дарга Николай Булаев Даваа гаригийн мэдэгдлийн өмнө “Сонгуульд нэр дэвшигчдийн нэг нь гарын үсэг цуглуулахдаа нас барсан хүмүүсийн нэрийг дунд нь оруулсан байсан” гэж мэдэгджээ. Гэхдээ тухайн нэр дэвшигчийн нэрийг дурдаагүй.

Баруун төвийн үзэл баримтлалтай Иргэний санаачилга намын гишүүн Надеждинийг Путины засаг захиргааны өргөс гэлцдэг. Тэрбээр Украин дахь дайны аргачлал, стратегийг бүтэлгүй гэж мэдэгдэж байв. Хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол эхний өдрөө л Украинтай энхийн хэлэлцээ эхлүүлж, Алексей Навальный, Илья Яшин зэрэг улс төрийн хоригдлуудыг суллана гэж Надеждин амлажээ.

Борис Надеждин нь физикч мэргэжилтэй, 20 жилийн өмнө Төрийн Думд нэг удаа сонгогдсон хүн юм. Олигарх Михаил Ходорковскийг баривчилсны дараа тэрбээр Оросын сөрөг хүчний эгнээнд нэгдэн оржээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER, UPI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-08 188.33.248.193

пүтин бисда айдастай байгаа юм байна даа. олон хүн алчихсан шөнө ч олигтой унтахгүй архи ууж байгаа биз

Avatar

Нэргүй 2024-02-08 78.141.234.46

зөнөгрөлийн шинж аль эрт эхэлчихсэн

Avatar

зочин 2024-02-08 202.126.91.43

Надеждин гэх энэ нөхрийн цуглуулсан гарын үсэг дотор аль хэдийнээ нас барсан 10-аад мянган хүний гарын үсэг байсан гэдэг. Түүнийг нь хасвал цуглуулсан гарын үсэг нь тогтоосон хамжээнд хүрэхгүй,ерөнхийлэгчид нэр дэвших эрх нь цуцлагдаж байгаа сурагтай..Ардчилагч гэх этгээдүүдийн үнэн нүүр царай нь ийм л байна.

Avatar

өвгөн 2024-02-08 66.181.179.32

фашист дарангуйлагч путлер яг шудрага сонгууль хийж харагдаач, хэрэв шудрага монгууль болбол тэр хршного болж, төрийн эрхээ алдаж, дайны гэмт хэрэгтэн болж шоронгийн хадаас болно. фашист путлер сөнөтүгэй.

Avatar

зочин 2024-02-08 202.126.91.43

В.Путиныг фашист гэж яаж ч хашгараад итгэх хүн үгүй болсон. Орос орныг үхлээс аварсан,сэргээж хүчирхэгжүүлсэн,дэлхийд гайхагдсан агуу удирдагч..Харин ардчилагч гэх хулгайчууд улс орныг сүйтгэгч жинхэнэ луйварчид гэдгийг хүн бүр мэднэ

Avatar

Зочин 2024-02-08 66.181.185.228

Путин бол шалгарсан удирдагч,Путин даргатай эн зэрэгцэх хүн Орос оронд алга даа.Тэр ч бүү хэл Дэлхийд зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдөх удирдагч мөнөөсөө мөн.

Avatar

Нэргүй 2024-02-08 188.33.248.193

тэнэгээ л харууллаа шдээ наад бисда чинь. харин тагнуулч гэсэндээ маш олон жил тэнэг Иван гэдгээ нууж чадсан

Avatar

Нэргүй 2024-02-08 213.87.156.239

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-08 124.158.66.69

энэ САЙТЫГ ХААХ ХЭРЭГТЭЙ ДАНДАА ХУДЛАА ШААНА

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.161.153

Цаана чинь Баадан Гелмут Кольтой уулзсан гэж байна шүү. 😂😂😂

Avatar

Б 2024-02-08 202.131.225.197

ЦАРЬ ПУТ ИН ЦАЙ УУЛГАХАА МЭДЭЖ БАЙГАА БАЙЛГҮЙ. ДАРАНГУЙЛАГЧ БОЛ ДАРАНГУЙЛАГЧ. АЛЖ х***х НЬ ТҮҮНИЙ ҮНДСЭН ШИНЖ ЧАНАР.

Avatar

co ypidchilcan medee1 mc; 2024-02-08 216.38.195.74

xsgyi garuin yseg zubshuupul ugch, apt+ kapitlizmuig demjigch ocnui dopoitoj niy

Avatar

Ирээдүйгүй улс 2024-02-08 202.9.46.78

Хамгийн балиар фашист нацист улс, бага ястнуудаа үргэлж зодож нүдэж, газрын баялгийг нь тонож дээрэмдэж амьдардаг адгийн Орос улс сөнөөсэй

Avatar

Нэргүй 2024-02-08 202.131.226.10

Putin yalaasai. Teged dainaa urgeljluuuleed oros tuildaa ortloo doroitoosoi. Teged 15 heseg bolj zadraasai l gej husej bn. Putinii orond hen ch garsan oros bol oros l baih bolno. Ted bol orcuud.

Avatar

ХУУЛЬЧ 2024-02-08 202.9.46.182

ОРОС ОРНЫГ МЭДЭХГҮЙЧҮҮД ДЭЛХИЙГЭЭР ДҮҮРЭН ШҮҮ ДЭЭ .,,,,,ТИЙМ БОЛООД УРКРАЙНД ХАЙР ЗАРЛАЖ БАЙГАА ХЭРЭГ.,,,,ҮНЭНДЭЭ ОХУ ХҮРЧИХЭГЖИЖ ЖАМ ЁСНЫ НИЙГМИЙН ЗҮЙ ТОГТОЛООР ХӨГЖИХ ,,,ТҮҮН ДЭЭР ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨӨРИЙН БАЙР, СУУРИА ТОДОРХОЙЛОХ ТЭМЦЭЛ ШҮҮ ДЭЭ.,,,,,ТИЙМ БОЛОХООР В.В .ПУТИНЭЭС АЙХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ Л ДЭЭ.,,,,,

Avatar

зочин 2024-02-08 66.181.160.33

Путин айсан айсан… Ер нь эвгүй шүү , эвгүй … Ард түмний санаа бодол хэдэн өдөр байтугай хэдхэн цагийн доторч эргэж мэднэ шүү!!!.. Өнөөдөртөө Путинийгээ дэмжиж байгаа мэт шаааж явснаа яг санлаа өгөхдөө эсрэг шаааж мэднэ шүү ..Лукашенко яалаа ?…Яг цагаа тулсан чинь хэнийч мэдэхгүй нэг хүүхэнд ялагдчихаад бууу шийдэмдээ тулж шараа болоо биздэ !!! Одоо Лукашенког Ерөнхийлөгч гэж хэнч үздэггүй шд

Avatar

зочин 2024-02-08 202.126.91.27

Эх орноо барууны идэш болгохыг хүсэгчид л Надеждан мэтэд санал өгөх б**х .Ийм малууд ОХУ-д бараг байхгүй.В.Путин бол иргэдийнхээ итгэлийг бүрэн хүлээсэн шалгарсан удирдагч.Ардчилагч гэх хулгайчуудын сүйтгэсэн орос орныг харьцангуй богино хугацаанд сэргээн босгож,эдийн засаг,зэвсэгт хүчин бусад бүх талаар хэнд ч дийлдэхгүй болтол бэхгүүлсэн хүн.Хуучин ЗХУ дэлхийн ДНБ-ний 13 хувийг үйлдвэрлэдэг агуу гүрэн байсан.Гэтэл ардчилагчид нэг хувийг ч үйлдвэрлэх чадваргүй болгон,аймшигтай сүйрүүлсэн байдаг

Avatar

зочин 2024-02-08 66.181.160.33

Барууны идэш болно гэж яахыг хэлдэг юм дэ ?..Япон < Сингапур шиг хөгжихийг хэлдэг юм уу ?. Тэгвэл идэш болох сайхан л юм байна шдээ ?..
Тэр ЗХУ гэдэг чинь өөрөө л сүйрсэн шд !. Хэн ч гаднаас нь дайраагүй биз дэ ?…

Avatar

Нэргүй 2024-02-08 139.5.218.242

Путинтэй адил халзан хүн байна , Путины дараагийн удирдагч бол үстэй байх учиртай

Avatar

зочин 2024-02-08 202.126.91.27

Тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөн,түүнийг манлайлагч ОХУ, БНХАУ-ыг дийлэх хүч одоо дэлхийг үгүй болсон.Эдгээр орныг үзэн ядагч монголын ардчилагч гэх бүлэг хүмүүсийн үг ,зүйрлэж хэлвэл, худгийн мэлхийн дуутай төстэй юм..

Avatar

Нэргүй 2024-02-08 203.23.199.101

сөрөг хүчнийг устгахад гэмгүй

Avatar

Уншигч 2024-02-08 103.57.94.223

цагийн юм цагтаа, Их Монгол Улс байгаагүй бол одоогийн орос ч байхгүй байх байлаа, гэхдээ путлёр өөрийн улс орноо намагт живүүлж байгаа нь бол гарцаагүй үнэн юм. үүнтэй маргах хүн үгүй биз.

Avatar

Лхагва очир 2024-02-08 122.201.31.7

путин ялагдана гэж зөвхөн аргаа барсан яах учраа олохоо байсан хүмүүсийн утопи мөрөадөл. дийлдэж члагдсанаа бүрэн ойлгосон үёд мөрөадөөлөөр амь зогоодог

Avatar

Цэнгэл 2024-02-08 202.126.94.69

Путины нэр хүнд өндөр, энэ мэтийн худ мэдээлэл тавихаа боль, орос байгаагүй бол Монгол манж шиг болох байсан шүү.
Түүхээ санаж яв монголчуудаа.

Avatar

Нэргүй 2024-02-08 139.5.219.252

Сайхан цагаан цаас байндаа юуч сараачсан итгэх иймэрхүү хүмүүс манайд байдаг нь даанч өрөвдөлтэй

Avatar

зочин 2024-02-08 66.181.160.33

Ззааа муу дарангуйлагч болгон л амьддаа нэр хүнд өндөртэй л байдаг шд …Гитлер, Сталин Садам ,Кадафи, Ким , Мао ..Одоо бүгд л тамд байгаа шд.

Avatar

Нэргүй 2024-02-08 202.126.89.97

Chi medehgi bi mednee sain shuu

Avatar

Нэргүй 2024-02-08 192.82.64.212

Ёстой баларцан дампуурцан улс болжээ. Тийм байснын бид нар мэдээгүй л байж

Avatar

Зочин 2024-02-08 202.131.229.163

Hutsdag gar ve

Avatar

Нэргүй 2024-02-08 203.23.49.69

Хайран Орос орон минь Бат хааны үлдээсэн өв сан хүмүүжил соёлыг та нар минь аваад явж чадсангүй дээ Дэлхий өөрчилөгдөж байна гэдгийг цаг хугацааны мэдрэмж байсангүй дээ

Avatar

Би 2024-02-08 112.72.8.38

Путлизм Капут Капут…

Avatar

Нэргүй 2024-02-08 202.126.89.97

Haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж