Монгол улсын 2023 оны "Шилдэг оюутан тамирчин " шалгарлаа

Монгол улсын 2023 оны "Шилдэг оюутан тамирчин " шалгарлаа

Монгол улсын 2023 оны "Шилдэг оюутан тамирчин " шалгарлаа
Монголын Оюутны Спортын Холбоо (МОСХ) нь уламжлал ёсоороо 1993 оноос эхлэн жил бүр “Оны шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулдаг бөгөөд 2023 онд 31 дах удаагаа оны шилдэг оюутан тамирчдаа шалгарууллаа.
Монголын оюутан тамирчид 2023 онд АНУ-ын Лейк Плесид хотноо болсон дэлхийн оюутны өвлийн XXX Универсиад наадам, БНХАУ-ын Чендү хотноо явагдсан дэлхийн оюутны XXXI зуны Универсиад наадам, ОХУ-ын Екатеринбургт болсон олон улсын оюутны спортын фестиваль зэрэг томоохон арга хэмжээнд спортын 17 төрлөөр 200 орчим оюутан тамирчин, төлөөлөгчид оролцуулсан юм.
МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн санал, МОСХ-ны Ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 7-ний өдрийн 01 тоот тушаалаар Монгол Улсын 2023 оны “Шилдэг оюутан тамирчин”-аар жүдо бөхийн ҮШБ-ийн тамирчин, Батхуягийн Гончигсүрэн, Дамбадоржийн Номинзул нарыг шалгарууллаа. Эдгээр тамирчид 2023 ондоо доорх спортын амжилт гаргасан.
Батхуягийн Гончигсүрэн (Жүдо)
Батхуягийн Гончигсүрэн нь 24 настай. Тэрээр БНХАУ-ын Чэндү хотноо 2023 онд зохиогдсон Дэлхийн оюутны спортын зуны Универсиад XXXI наадмын эрэгтэйчүүдийн -100 кг жинд 28 орны тамирчинтай өрсөлдөн, “А” хэсэгт эхний тойрогтоо гоц мөргөн, удаад нь Италийн бөх Д.Аккоглиг болон Азербайжаны бөх Р. Насирли нарыг дараалан хожив. Мөнгөн медалийн төлөө барилдаанд Японы бөх К.Греенд хожигдсон.Тэрээр Нидерландын бөх К.Бултиусын хожин, наадмын хүрэл медалийг хүртсэн.
Б. Гончигсүрэн нь 2023 оны 06 дугаар сард Монгол Улсад зохиогдсон “Их дуулга” тэмцээнээс алтан медаль хүртсэн билээ. Түүнчлэн 2023 онд явагдсан Тбилисийн “Их дуулга” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. БНХАУ-ын Ханжоу хотноо 2023 оны 09 дүгээр сард болсон Азийн спортын наадмын мөнгөн медалийг хүртсэн билээ. Тэрээр дэлхийн жүдо бөхийн холбооны чансаанд 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар 3,895 оноотойгоор 9 дүгээр байрт явж байгаа шилдэг тамирчин юм.
Дамбадоржийн Номинзул (Жүдо)
Дамбадоржийн Номинзул нь 23 настай. Тэр БНХАУ-ын Чэндү хотноо 2023 онд зохиогдсон Дэлхийн оюутны спортын зуны Универсиад XXXI наадмын эмэгтэйчүүдийн +78 кг жинд 14 орны тамирчинтай өрсөлдөн, “А” хэсэгт эхний тойрогтоо гоц мөргөн, удаад нь Хятадын Тайваний бөх Л. Чанг ялж, дараа нь БНХАУ-ын Ч.Жиад мөнгөн медалийн төлөө хожигдсон. Харин Италийн бөх Е.Симонеттиг хожин хүрэл медалийн эзэн болсон.
Тэрээр 2023 оны 06 дугаар сард Монгол Улсад зохиогдсон “Их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Д.Номинзул нь дэлхийн жүдо бөхийн холбооны чансаанд 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар 1,256 оноотой, 31 дүгээр байрт явна.
Одоогоор тамирчид гадаадад тэмцээнд яваа тул шагналыг МОСХ-ноос сар шинийн баярын дараа тусгайлан гардуулах юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-07 202.126.90.33

Заавал бөх байх ямар албатай байдаг юм бол, бөхөөс өөр спорт мэддэггүй улс юм байх даа, кк

Avatar

Ирээдүйтэй 2024-02-07 66.181.177.164

Ирээдүйтэй залуусыг шалгаруулжээ: Баяр хүргэе

Avatar

Нэргүй 2024-02-07 213.87.162.77

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж