Сурвалжлага: Хамгийн жижиг хөөрөг 3 см өндөртэй

Сурвалжлага: Хамгийн жижиг хөөрөг 3 см өндөртэй

Сурвалжлага: Хамгийн жижиг хөөрөг 3 см өндөртэй

Хэвийн боов тусгайлан засч, дэргэд нь айраг аягалжээ. Монгол гэрийг дүрсэлж, модон хана тойруулан хойморт нь авдар байрлуулсан байв. Үзэсгэлэнгийн гол хэсэгт дэлгэцэн дээр монгол цагаан сарын баярын ёс заншлыг танилцуулсан архивын баримтат киног сонирхуулна. Ганц нэг үзэгчид баримтат киног тогтон үзэж, үзэсгэлэнд дэлгэсэн үзмэрүүдийг тойрч сонирхож байгаа харагдав.

Монгол шагай наадгай, айрагны хул, аяга, шанага, мах болон идээ шүүсний тэвш, хөөрөг даалин гээд сар шинийн баяртай холбоотой 100 гаруй үзмэрийг дэлгэсэн үзэсгэлэн бол өчигдрөөс /2024.02.07/ Монголын үндэсний түүхийн музейд олны хүртээл болгосон "Монголын цагаан сар".

Үзэсгэлэнг зорин ирсэн хүмүүс монгол ёс заншлаа мэдэж, мартагдаж буй зан үйлээ сэргээх боломжтой гэдгийг тайлбарлагч онцолсон юм.

Үзмэрийн бас нэгэн сонирхолтой хэсэг бол хөөрөг, даалин. Хөөрөг урласан мана чулуу гэхэд, тархи мана, халтар мана, замагт мана гэх мэт олон төрөл. Үзэсгэлэнд Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны алдарт Өндөр Гонгороос эхлэн Халхын олон хүчит бөхчүүдийн гар дамжсан чүнчигноров толгойтой, цэнхэр манан хөөргийг дэлгэжээ. Хэмжээ, жингийн хувьд хамгийн том нь 575 гр жин, 14,7 см өндөр, 10,8 см өргөнтэй манан хөөрөг. Энэ хөөргийг Өндөр Гонгороос хойш Гандангийн бүрхэг Дэндэв гэх том биетэй хүчтэй бөх хүнд очиж, тэр хүнээс Дорноговь аймгийн бага бүрхэг хэмээх Намжилванчиг гэж хүнд дамжин очсон гэдэг.

Даалингийн тухайд, Өвөрхангай Хайрхандулаан сумын Гарьдын хадаар нутагтай ард Шаравцоодолын гэргий Бүжмаагийн 1880-аад онд урласан зүү ороож, буга, согоо дүрслэн бүтээсэн торгон даалин ур хийц, шаглаагаараа ялгарч байв.

Харин хамгийн том хөөрөгний дэргэд гуравхан см өндөртэй хамгийн жижиг хөөргийг харьцуулан тавьсан нь сонирхолтой. Нийт 15 гр жинтэй, 3,5 см өндөр, 2,4 см өргөнтэй энэ хөөрөг бол Үндэсний музейн сан хөмрөг дэх хамгийн жижиг энхрий хүүхдийн хөөрөг. Хөөргийг ундрам чулуугаар урласан байна. Монголчууд эрт үеэсээ бага балчир хүүхдийг өхөөрдөж, хөөрөг бэлэглэдэг байсныг илтгэнэ.

Мөн уламжлалт цагаан сарын баярын хоол хүнсний хэрэгслийн хэлбэр хийц сонирхол татаж байлаа. Монголчууд битүүний орой нар буусны дараа сар шинийнхээ идээ шүүсийг бэлддэг. Тэр утгаараа айраг, цайтай холбоотой аяга, шанага байхаас гадна хүндтэй идээ махны тэвш байв. Майга хөлтэй модон тэвшийг ихэвчлэн ширээтэй нь урлаж, төр ёсны хүндэтгэлд ашигладаг байсан бол энгийн тэвшийг баяраар хэрэглэж ирсэн байна.

Үндэсний музейн Эрдэм шинжилгээний албаны дарга Ч.Туулцэцэг:

-Монголын Үндэсний түүхийн музей жил бүр сар шинийн баярт зориулан "Монгол цагаан сар" нэртэй үзэсгэлэн гаргадаг. Монголчуудын уламжлалт цагаан сарын баяр нь өвлийг өнөтэй давж, урин хавартай золгосны баяр, шинэ жилээ угтан авч, нэг нас нэмдэг гурван баяр давхцдаг. Төр ёсны баяраар ард түмэн ямар зан заншил үйлдэж, бэлгэддэг вэ гэдгийг хойч үедээ өвлөн таниулж, мартсан ёс уламжлалыг сэргээх зорилгоор энэ үзэсгэлэнг дэглэсэн. Үзэсгэлэнд Үндэсний түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа 100 гаруй үзмэрийг дэлгэлээ.

Монголчууд ахан дүүстэйгээ цаг сарын баяраар хөөрөг зөрүүлэн мэндчилдэг уламжлалтай. Тэр утгаараа хөөрөг даалинг сонирхуулсан.

Эрэгтэй хүмүүс хөөрөглөхөөс гадна эмэгтэйчүүд нь хөөрөг өргөн хэрэглэж ирсэн. Мөн эмэгтэйчүүд хос хөөрөг хэрэглэдэг ирсэн түүхтэй. хөөрөг гэдэг тухайн хүний бэл бэнчинг илтгэхээс гадна монгол эмэгтэйн уран үйлийг шалгасан хавтага, даалинд хадгалдаг. Мөн эзнийхээ түүхийг өгүүлдэг.  Музейд хадгалагдаж байгаа эд өлгийн зүйлс нэг талаараа түүнийг эдэлж хэрэглэж байсан хүний үүх түүхтэй салшгүй холбоотой байдаг. Тэгэхээр энгийн иргэдээс гадна төр, нийгмийн зүтгэлтэний эд өлгийн зүйлс бий" гэв.

"ЦАГААН САР БОЛ МАШ ЧУХАЛ БАЯР УЧРААС ӨМСӨХ ДЭЭЛЭЭ 2 САРЫН ӨМНӨ БЭЛДСЭН"

Монголчуудын өв соёлыг судалж, сонирхох гадаадын жуулчид болон хүүхэд залуус үзэсгэлэнг олноороо зорин ирж байлаа. Үзэсгэлэнг сонирхохоор ирсэн зарим залуусаас цагаан сарын баярын ёс уламжлалын талаар асуусан юм.

Ш.Сумъяабазар "Цагаан сарын баяр монголчуудын хамгийн ач холбогдол өгөх ёстой чухал баяр. Энэ баяр дээр тулгуурлан монголчууд ямар өв соёлтой вэ гэдэг зүйлээ авч үлдэнэ.
Мөн ёс заншлаа хойч үедээ үлдээж, өвлүүлэх хэрэгтэй. Орчин үеийн залуус ахмадынхаа үгийг сонсохоо больсон гэж шүүмжилдэг. Ахмадуудын хувьд өв соёлоо хэрхэн өвлүүлж, түгээн дэлгэрүүлэх вэ гэдэгт анхаарч,соёлч байдлаар хандаж дэлгэрүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. нэгнээ хүндлэх, золгох ёс чухал. Мөн ураг төрлөө мэдэж, угсаа гаралаа мэдэх нь маш чухал. үндэсний дээл хувцсаа өмсөх дуртай. Миний хувьд хоёр сарын өмнө цагаан сарын дээлээ бэлдэж, ач холбогдол өгдөг" гэв.

Монголчуудын өвөг Хүннү гүрний үеэс идээ ундаа элбэг намрын сарыг “Сүүн сар” хэмээн нэрлэж, шинэ жилийн баяраа тэмдэглэдэг байсан тухай мэдээ буй. Харин XIII зуунаас эхлэн Чингис хаан цагаан сарыг төр түмний их баяр болгон, хаврын урь орж, өлзий учралт барс сар гарах цагаар өтгөс буурлуудад хувь хүртээж, Есөн хөлт цагаан тугаа тахин, Их хуралдай хуралдуулах болсноос үүдэн харьяат аймгуудын олон ноёд, түшмэд ирж хааны амгаланг эрдэг ёсон тогтсон ажээ.

Энэхүү үзэсгэлэн 2024 оны хоёрдугаар сарын 7-ноос дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл олон нйитэд нээлттэй, үнэ төлбөргүй үзүүлэх гэнэ.
Гэрэл зургийг О.Болорсувд
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-08 213.87.156.239

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-08 202.9.46.132

Өндөртэй, урттай гэж ярьж бичихээ болимоор байна аа, энэ сэтгүүлчид. Наадуул чинь нэр үг шиг хэрэглэж болох ч, бас тэмдэг нэр шүү. Төдөн см өндөр гэхэд болох юмыг өндөртэй гээд солиороод байх юм. 20 хэмийн хүйтэнтэй гээд бүр БЗХӨ болгоод холион бантан хийх нь ч бий. Монгол хүн байж бичиж байгаа юмныхаа утгыг ойлгодоггүй юм уу гэж заримдаа гайхах юм.

Avatar

Нэргүй 2024-02-08 203.98.76.4

Монголчуудын ОЮУН САНАА, ХАНДЛАГА, ҮЗЭЛ БОДОЛ гэж дэндүү СОНИН шүүү…..Цагаан сар болохорр гэнэт хуруу хумсаа тоолоод бөөн макро, микро эдийн засагч нар болчихно…Үндэс угсаа Тусгаар тогтнол, Ондоошил, Хэл Шашин Соёл гэж нэг юмны нөгөө талаа мартмааргүй байх юмааа

Avatar

Нэргүй 2024-02-08 122.201.23.83

цагаан сар бол хотынхний аархал , малчдын хувьд хатуу өвлийг өнтэй давсаны баяр.

Avatar

TESTER 2024-02-08 202.126.93.90

console.log("Hello world")

Avatar

Нэргүй 2024-02-08 202.126.93.90

console.log("Hello world")

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж