“Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх”

“Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх”

“Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх”

Нэгэнт цагт намаасаа өрх тусгаарлаж, МАХН нэрээрээ нам байгуулж, улс төр хийж явсан Н.Энхбаяр төрхөмдөө буцаад гурван жилийн нүүр үзэж буй. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН, МАН хоёр албан ёсоор нэгдэж, гар барилцсан. Тэдний нийлэх, нэгдэх процесс тодорхой хугацаанд үргэлжилж, ажлын хэсэг байгуулж ажилласан бөгөөд Монгол Улсад парламентын тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “Хүн биш хууль засагладаг” шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх, гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн МАН, МАХН нэгдэн нийлж үйл ажиллагаагаа нэг болгох зорилттой нэгдсэн юм.

55 мянган гишүүнээс дагуулж ирсэн Н.Энхбаяр МАН-д ирэхдээ 2200 гишүүнээ намын тодорхой хэмжээний албан тушаалд томилох квот өгнө гэж тохиролцоо хийснээс гадна Н.Энхбаяр өөрийн хүү Э.Батшугарыг УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх тохироог хийсэн гэдэг.

МАН-ын удирдлага Н.Энхбаяр өгсөн амлалтаа биелүүлж, түүний хүүг УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга болгож, Н.Энхбаярын баруун гар гэгддэг Б.Тулгад Боомтын сайдын суудал ч өгсөн. Өөрөөр хэлбэл, МАХН-ын удирдлага амлалтаа биелүүлсэн үү гэвэл биелүүлсэн. Их, бага ч гэсэн Н.Энхбаярын хүсэл биелж, өөрийг нь хэд хэдэн албан тушаалд томилох санал тавьсан ч тэрбээр өөрөө татгалзсан байдаг. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал болгох санал тавьсан ч тэрбээр татгалзаж байв.  Ийн татгалзсан нь түүнийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болох далд хүсэлтэй хэмээн улс төрийн хүрээнд яригдаж байв. Түүгээр зогсохгүй Н.Энхбаяр өөрийн хүмүүсээ МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүн болгож, зарим төрийн өмчит компанийн удирдлагад ч хүмүүсээ томилуулсан. Үндсэндээ Н.Энхбаяр МАХН-ыг МАН-тай нэгдэж, хадаг барьсныхаа шагналыг авсан, хүртсээр яваа нэгэн.

2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирж, улс төрийн намууд дотроо толхилцох, түлхэлцэх, хэн нь хэдэн хүн, хэнийг нэр дэвшүүлэх вэ хэмээх зодоон ил, далдаар өрнөж буй. Парламентын түүхэн дэх хамгийн олон гишүүнтэй буюу 128 гишүүнтэй болж байгаа учраас намууд доторх, гаднах өрсөлдөөн ч ширүүсч эхэлсэн.

2024 оны УИХ-ын сонгууль мажоритар буюу холимог бөгөөд томсгосон тойргоор зохион байгуулагдахаар болсон. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтаар 48, тойргоос 76 нь УИХ-ын гишүүн сонгогдоно. Нөгөө талдаа томсгосон тойрог шинэ залуучуудад халтай учраас намын жагсаалт руу зүтгэх, эсрэгээрээ олны танил хүмүүс нь тойрогт нэр дэвших тактикийг ихэнх намууд хэрэгжүүлэх биз. Тиймээс ч нам доторх, намын удирдлагууд хэнийг жагсаалт руу оруулах, хэнийг тойрогт явуулах вэ гэдэг толгойны өвчин болоод буй. Ийн улс төр өрнөх зуур Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын гишүүд болон намаасаа квот авч чадахгүй хүмүүс намын удирдлагадаа Н.Номтойбаярын үүсгэн байгуулсан Үндэсний эвслээс нэр дэвшинэ хэмээн шахалт үзүүлээд эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын хэрэгт орооцолдсон, нэр холбогдсон, намын бодлогын эсрэг ажилласан зэрэг шалтгаануудаар зарим хүмүүс нэр дэвшүүлэх гэдгээ нэгэн цагт илэрхийлсэн байдаг.

Тиймээс МАН дотор ирэх 2024 оныг өнжих, нэр дэвших квотоо авч чадахгүй хүмүүсийн нэрсийн жагсаалт олон бий. Ялангуяа М.Энхболдын фракц, 32-ын фракц, нам, Засгийн газрын бодлогын эсрэг ажилласан Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Баттөмөр зэрэг попууд гээд олон хүнд нэр дэвших квот олдоно гэдэг хэцүү. Тиймээс ч Н.Энхбаяр “хаягдсан” хүмүүсийг нэгтгэж, 2024 оны сонгуульд 30 хувийн квот өгөхгүй бол Н.Номтойбаяртай “нэгдэнэ” хэмээн шахалт үзүүлж эхэлсэн нь МАН доторх бужигнаан үүсгэж эхэлсэн байна. Улс төрийн хүрээнд ч Н.Номтойбаяртай МАН-аас нэр дэвших боломжгүй хүмүүс ил, далд уулзалт хийгээд эхэлсэн гэх мэдээлэл ч бий. Н.Энхбаяр “хаягдах” магадлалтай хүмүүсийг цуглуулж, МАН-ын дарга нарт шахалт үзүүлэх нь 2024 оны сонгуулийн өмнө ямар нэг өөртөө ашигтай, давуу байдал үүсгэх гэсэн оролдлого гэж нэг хэсэг нь харж байгаа бол нөгөө хэсэг нь хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх л болж байна хэмээн дүгнэж буй.

Одоо МАН-ын удирдлага Н.Энхбаяр ба түүний нөхдөд боломж олгох уу эсвэл гуравдагч хүчинд алдах уу гэдэг толгойны өвчинтэй болсон.  МАН-ын дарга нар Н.Энхбаярын хонь болохгүй байх хөзөр байгаа эсэхээс бүх зүйл шалтгаалах нь ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-08 103.212.116.101

Энхбаяр арай ч тэгтлээ доошоо ороогүй байхоо. Хагалж үзэх гэсэн оролдлого байх шүү. МАН-ыг хаглах амархан биш байх шүү.

Avatar

Нэргүй 2024-02-08 103.229.176.132

Khurelsukh khussendee hursen. odoo Enkhbayar bol shudnii uvchin. salah bh. harin Nomtoibayar ted nariig tushivel hol yavahgui dee.

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.186.85

Н. Энхбаяр ч МАН-ыг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн хөөрхөн тоглоод л байгаа юм даа.

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.187.130

Odoo MAN-d bo;logo geheer ch yum baihgui, hudal huurmag l gutegleg mayagiin argatai Oyun-Erdeniigee Enhbayar shahahaa ch muuhan medne ee. kkk Danhiig hosiig ni sugaltal shah estoi hunii ner mun shuu

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.186.186

ЖИНХЭНЭ ХЭРҮҮЛИЙН ЯС ХАЯСАН ХОГИЙН, ХӨГИЙН НИЙТЛЭЛ БАЙХ ШИД ВЭЭ. ИЙМЭРХҮҮ НИЙТЛЭЛҮҮДЭЭС ЯЛЗАРСАН ӨМХИЙ ҮНЭРТЭХ ЮМ ДАА.

Avatar

Нэргүй 2024-02-08 213.87.156.239

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-08 202.21.107.43

Энэ хүний шуналыг дийлэхгүй лээ, МАХН-ыг байгуулахад хэчнээн хүн итгэл үнэмшлээрээ зүтгэснийг, бүгдийг нь хөсөр хаяж, өөрийг нь долоодог хэдэн хүмүүсийг авч хар толгойгоо л бодсон. Оюун-Эрдэнийг бол зажлахгүй залгина

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.186.190

Авилгын загалмайлсан эцэг яасан ханаж цаддаггүй юм бэ. Саарал ордонд л байхгүй бол шорондоо шаачихгээд хэцүү байдаг биз. Юү тарина түүнийгээ л хураана.

Avatar

w 2024-02-08 185.16.39.166

Улс цөлөмсөн хулгайчдыг төр сонигиулаас зайлуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2024-02-08 76.220.74.140

Одоо Монголын төр авилгыг жинхэнэ гааруулсан Энхбаяраар л дутаж гэнэ дээ.

Avatar

Tseelee_ma@yahoo.com 2024-02-08 202.126.90.92

зөв шүү . Н. Энхбаяр тооцоолол маш зөв.

Avatar

Нэргүй 2024-02-08 202.21.107.28

АВТЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ЭНХБАЯР НЭГ ИХ ШАЛИХГҮЙ ДЭЭ… БАТ ШУГАР МУЛТАРНА ДАА..МАШ СУЛ НӨХӨР БАЙНА ЛЭЭ..

Avatar

Нэргүй 2024-02-08 203.23.49.49

Монголын төрд Энхбаяр маш хэрэгтэй байна. Хаанаас ч нэр дэвшсэн шууд сонгогдоно.

Avatar

Зочин 2024-02-08 103.10.23.189

МАН дотор Намбарын Энхбаяраас өөр олигтой юм байгаагүй. 20 жилийн өмнө ч ийм байсан, одоо ч тийм. Идсэн уусан л гэсэн, ард иргэд хэн нь иддэг уудаг вэ гэдгийг ялгахтайгаа болсон цаг. Хэдэн өөрсдийгөө мундаг улс төрч гээд дүрдээ итгэчихсэн хэсэг бүлэг яваад явуургүй нь мэдэгдээд. Үнэн гүйцэгдэж л таараа.

Avatar

Хххх 2024-02-08 66.181.179.206

Э. Батшугар ба Тулга 2 маш сайн ажиллаж байгааг ард олон олон мэдэж байгаа байлгүй дээ. Энэ хоёрын оронд хаанаас ч юм 2 н**ш ирсэн бол бас хулгайд автчихсан байгаа даа. Сайн мууг ялгаж сурвал уг нь дээр юм сан даа.

Avatar

Jariga.mn 2024-02-08 124.158.65.26

За Сонгуулийн Үе-ээр Солиорч Сонгогчдыг Солгой баруун үгүй тархидаж Саит интернетээр сэнхрүүлж санхүү мөнгөөр хахуулдан санал өгүүлж тэнэгтэв Алишү.

Avatar

Нэргүй 2024-02-08 202.21.108.62

3 ih garin hulgaich haragdah umda amarbayasgalan hamgin suulin ueviin hulgaich nuursni hulgaich huurhun zalitai hergesee bultaad yavad baigaa huuk hulgaich medehgui bish ali 20 jilin umnuus hulgai hij baiga enkhbaayr hulgai heregree halit suugad garsn hamgin anhni hulgaichid neg dee ee mongol hulgai oroon gej

Avatar

Нэргүй 2024-02-08 202.55.188.117

МАНын яашка юмуу чимэг гэж юун ч хайртайн ккк

Avatar

Зочин 2024-02-08 64.119.29.46

За одоо ийм юманд ард түмэн хууртахгүй хэрсүү бсон шүү дээ солиотой юм шиг зохиож бичихээ больсон дээр шүү дээ сонгууль гое бно шүү дээ амжилт хүсье Энхбаяр гэдэг хүн Монголын төрт естой хэрэгтэй зайран шүү

Avatar

өмар 2024-02-08 66.181.186.179

За да энэ олон нам нэрийн дор цуглацгаасан зангиа зүүсэн хулгайч нар дараагийн ээлжинд сонгууль гэдэг аянаар эх орныг цөлмөх ая дайнд мордохоор бэлтгэж эхлэв ээ.

Avatar

Зочин 2024-02-08 202.131.229.163

Хөгийн юм бичих юм энэ сайт. Хогийн юмнууд хэнтэйгээ нийлээд юу хийх нь хэнд хэрэгтэй юм, тэртэй тэргүй тэднийг сонгохгүйгээ ард түмэн мэднэ

Avatar

Зочин 2024-02-08 103.10.23.189

Дүрдээ итгэчихсэн хэдэн юм хэн ч биш гэдгээ одоо мэдээ байлгүй, Энхбаяр уг хүн нь раам нь бна ш тэй. Худлаа үнэн яриад гүйхээр улс төр хийхээр болоод явчихдаг гэж боддог юм бна, эцэст нь явуургүй болоод хана мөргөөд.

Avatar

Нэргүй 2024-02-08 202.55.188.101

За би нь энэ олон улс төрчдийг ганцхан хүнийг л дэмждэг. Энхбаярыг бол 2 гараа зэрэг өргөж байгаад дэмждэг иргэн. Хэн ч юу ч гэж тархи угаалаа гэсэн та нарт тийм амархан хууртагдахгүй болохоор ямар ч үед Энхбаярын талд бат зогсоно. Монголоо гэсэн ийм улс төрч манайд өөр байхгүй юм чинь яахын.

Avatar

Irgen 2024-02-08 66.181.183.185

Tanai Elbegdorjoos l iluu Mongoloo gesen hun shuu. Elbegdorj bol n****

Avatar

Иргэн 2024-02-08 203.91.115.39

Нам сонгууль хэмээх хоёр улиг болсон жигшил цээрлэлийн адгийн хог хаягдал болсон энэ хоёр гайг бүрмөсөн устгаж Бүх ард түмний зөвлөлийг үндэсний парламентад суурилсан хууль тогтоох байгууллагаар эрс шийдэмгий шинчлэн нэн шинэ тулгар төрөө байгуулцгаая!!!!!!!!!

Avatar

zarko 2024-02-08 103.212.118.146

Энэ хүн их гоё юм ярина, гэхдээ дандаа өөрийнхөө л ажлыг амжуулдаг байсныг олон зүйлээс ойрноос нь харсан

Avatar

Сонгогч иргэн 2024-02-08 139.5.216.162

Шударга бусын хонгилыг бий болгосон Н.Энхбаяр одоо болих хэрэгтэй .Авахаа хангалттай авсан,яасан барагддаггүй шунал вэ?

Avatar

Нэргүй 2024-02-08 139.5.218.242

Ц Даваасүрэн бол бие даагаад найдвартай гараад ирдэг туршлагтай хүн

Avatar

Нэргүй 2024-02-08 202.126.91.51

Номтод 3 дах хүч нэмбэл МАН 2 фронтод хуваагдана.

Avatar

Ц. Эрдэнэбат 2024-02-08 202.9.46.17

Эрт дээр үеэс өвгөд, мэргэд маань Нэг урвасан хүн дахин урвахгүй!гэсэн баталгаа байхгүй гэж сургасан….

Avatar

Нэргүй 2024-02-08 124.158.67.93

Энхбаяр Элбэгдорж Энхсайхан нарын гурван том Э монголын улс төрөөс явах болоогүй ээ. Одоо яг улс төр хийх ид насан дээрээ явж байна.

Avatar

Нэргүй 2024-02-08 43.242.243.79

Ямарч аргаар хамаагүй төр засгийн толгойд гарсан Данх,Нянгар мэтийн боловсролгүйчүүдийн армийг сонгуулаар шахаж зайлуулах хэрэгтэй. Улс орныг хоолны хордлого нь хөл рүүгээ орчихсон маанаг мулгуу тэнэг ХҮНЭНЦЭР удирдах ёсггүй. Хэрээ Баатарын бичсэн текстээр энэ засаг ажлаа хийсэн болж байна. Аль нам нь хамаагүй удирдагч зөв чадвартай гүйлгээ ухаан сайтай хүн байх ёстой. ТЭНЭГҮҮДИЙГ ЗАЙЛУУЛЦГАА

Avatar

Нэргүй 2024-02-08 103.57.94.98

Чи бол яах агагүй л НҮҮРСЧИН юм бна !

Avatar

Зочин 2024-02-08 66.181.161.224

Одоо больчихож болдоггүй юм байхдаа гэмээр хүмүүс байх юм. Тийм хүмүүсийн морийг эмээллэж өгдөг хүмүүс бүр ч доор.

Avatar

Нэргүй 2024-02-08 66.181.161.147

ene nuhdvvd uursdiig on songono gej bodood bgaa bhdaa dogdolchihson ym be ain ard irged songuul uguhgvi bh heregtei ard irgediin vndesnii zuwlul bguulj bvh baylagaa turiin bish ard irgediin umch bolgolj hulgaichuudad aldsan bvh bolomjoo ergvvlj awch hulgaichuudiin hurungiig huraaj ulsiin ur hirgvi bologtsgooe songuul bitgii uguurei ard irgrdee ard irged uguhgvi bolhor yahiin harii hulgaichuugiig ard irged ene songuul deer duruulj uursdiin alsan bolomjoo awah heregtei shvv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж