Баттон: Веттель дэндүү олон алдаа гаргасан

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Баттон: Веттель дэндүү олон алдаа гаргасан

Себастьян Веттель өнгөрсөн амралтын өдрөөр “МакЛарен”-ы нисгэгч Женстон Баттоны араас орж, түүнийг уралдаанаас гаргахын сацуу дэлхийн аварга болох боломжийг нь багасгасан билээ.

Герман нисгэгч энэ улиралд болсон 13 уралдааны гуравт нь оноо авч чадаагүй ч хэдхэн уралдааны өмнө дэлхийн аварга болох магадлалтай бөгөөд хамгийн боломжтой нисгэгчээр зүй ёсоор тооцогдож байсан юм.

Гэвч одоо тэрбээр хоёрдугаарт бичигдээд буй багийн анд Марк Уэббэрээс 28 оноо дутуу болсон. Цаашлаад 31 оноогоор тэргүүлэгч Льюис Хэмилтоноос хоцорч байна.

Жэнсон Баттон Спад хоёрт явж байсан ч түүний араас ирж мөргөсөн Веттелийн ачаар замаа эрт дуусгасан юм.

“Миний хувьд Веттель дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнд хэтэрхий олон алдаа гаргасан. Тэр мэдээж хурдан, бид түүнийг гүйцэх боломжгүй. 13 уралдааны долоод нь тэр байрлал тогтоох гараанд түрүүлсэн. Гэвч олон уралдааныг алдаж, биднийг гайхшруулсан” гэж Баттон өрсөлдөгчийнхөө талаар өгүүлжээ.

Дэлхийн аварга дуусахад хэн нь багийн нэгдүгээр нисгэгч вэ гэдгийг үзэгчид харах болно. Нэг ёсондоо хэнийгээ дэлхийн аваргад зүтгүүлэх вэ гэдэг дээр Веттель өөрийгөө өрсөлдөөнөөс гаргачих шиг болсон. Энэ талаар Баттоны саналыг асуухад миний бодлоор “Рэд Булл” тэгэхгүй. Тэд Веттельдээ дуртай. Гэхдээ миний бодлоор тэд нэг сагсанд бүх өндгөө хийхгүй байх гэжээ. Нэг ёсондоо хоёр нисгэгчээ зэрэг зүтгүүлэхгүй нь тодорхой. Хэн нэгийг нь сонгож л таараа гэж байна.

Баттон 2009 онд Спад мөн л азгүйтэж уралдаанаа дуусгаж чадаагүй. Гэвч тэр дэлхийн аварга болсон учраас энэ жил ч мөн адил боломж хэвээр байгаа гэж үзэж байна.

“Хэрэв би Монцад ялалт байгуулж чадвал одоогийн нөхцөл байдал огт өөр болж, надад таатайгаар эргэж болно. Энэ бол миний уралдах дуртай тойргуудын нэг. Жил болгон л би амжилттай уралдсаар ирсэн” гээд, одоог хүртэл түрүүлэх боломжтой гэсэн байна.

Аваргын төлөө өрсөлдөж байгаа таван нисгэгчийн яриагаар бол Спад болсон осол, тэргүүлэл юу ч шийдээгүй гэдгийг хэлж байна. Яагаад гэвэл үлдсэн таван уралдаанд (Өмнөд Солонгосыг оруулаагүйгүйгээр, оруулсан ч энэ зам дээр аль нь илүү байхыг одоогоор хэлж мэдэхгүй) бүгд түрүүлэхүйц биш, замын замын онцлогоос шалтгаалж, багуудад харилцан адилгүй байх учир тэр гэнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж