Тэд ажлаа хийлээ, харин та ажлаа хийнэ үү?

Хуучирсан мэдээ: 2024.02.07-нд нийтлэгдсэн

Тэд ажлаа хийлээ, харин та ажлаа хийнэ үү?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг тойргийнхонтойгоо хөөрөг зөрүүлж, хөхүүр хоослох зуур салбарынхан нь хэцүүдэж гүйцэв. Цахилгаан дулааны станцын ажилчид урамшууллаа авч чадаагүйгээс сар шинийн бэлтгэлээ базааж чадсангүй, арга нь барагдаад “Урамшууллаа авъя. Үгүй бол цагаан сараа хойшлуул” гэдэг шаардлага тавьж эхэллээ.

Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт гарсан, ганц ууц авахад хамгийн хямдыг 350 мянган төгрөгөөр авах шаардлагатай болж байхад урамшууллаа авч чадаагүй станцынхны хувьд шаардлага тавихаас яалтай.

Дөрөвдүгээр цахилгаан станцаас эхлээд бүхий л станцууд энэ өвлийн туршид аваарын нөхцөлд ажиллаж, давж буй.  Жишээ татвал, Улаанбаатар хотыг харанхуй болгохгүй, мөн хөлдөөхгүйн тулд  тогоо нь хөрөөгүй байх үед инженерүүд ажиллаж засвар үйлчилгээг хийсэн тохиолдлууд олон гарсан байдаг. Уг нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмээр бол тогоог хөргөж байж засвар үйлчилгээг хийх ёстой ч тийм цаг хугацаа байдаггүй. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, өвлийг амжилттай давж байгаа станцын инженер, техникийн ажилчдыг шагнаж гийгүүлдэггүй юм аа гэхэд урамшууллыг нь өгч, сар шинээ хийх боломж нөхцөлөөр хангана байгаа, Эрчим хүчний сайд аа.

Тэд ажлаа хийсэн, харин та ажлаа хийнэ үү.

Тойргийнхоо малчин, тариаланчдад шагнал тараахаас  илүү чухал зохицуулах шаардлагатай ажил Улаанбаатар хотын хэдэн цахилгаан станцын ажилчид болоод байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж