Хятадын ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрсний улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатжээ. Хурдны зам дээр олон зуун автомашин өдөржин гацаж, төдий олон тооны нислэг, галт тэрэгний үйлчилгээ цуцлагдав. Хаврын баярыг тохиолдуулан нааш цааш зорчиж буй хүмүүсийн тоо огцом ихэссэнтэй энэ нь холбоотой.
Хаврын баяр буюу Хятадын цагаан сарын баяраар 480 сая хүн аялна гэж тооцоолжээ. Энэ нь өмнөх оноос 40 хувиар өссөн үзүүлэлт аж.
"Хаврын баяр цасан шуургатай давхцав. Гурван жилийн өмнө цар тахлын дэгдэлтийн улмаас Ухань хотоос гарч чадахгүй байсан. Гэтэл гурван жилийн дараа бид энэ хот руу орж чадахгүй болчихлоо" гэж нэгэн иргэн цахим хуудсандаа нийтэлжээ.
Дашрамд дурдахад, энэ жил 2008 оноос хойших хамгийн муу өвөл болохыг Хятадын цаг уурын алба анхааруулаад буй. Төвийн бүс, тэр дундаа Хэбэй, Хубэй, Аньхуй зэрэг мужид хүйтний эрч илүү чанга байна. Хятадын 255 хотод өдрийн дундаж температур 0 хэмээс доош байгаа аж.
Аньхуй муж дахь авто замын төлбөр хураамжийн 100 орчим цэг цас мөсний улмаас машин нэвтрүүлэхгүй хаажээ. "CCTV" телевизийн мэдээлснээр 4000 тээврийн хэрэгсэл зам дээр гацаад байна. Харин Хунань мужид их хэмжээний цас орсны улмаас захын дээвэр нурж, нэг хүн нас баржээ.
Эх сурвалж: BBC
хүннү 2024-02-07 202.9.46.190
Хятадууд дандаа л монголын шуурга манайхыг зовоож байна гэдэг. Тэр худлаа өөрийнх нь шуурга юм байна. Одоогоор манайд шуурга болоогүй байна.
Нэргүй 2024-02-07 213.87.162.77
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-07 203.169.50.253
mongol davnaasaa ogmoor yum uu