Сон: Ард түмнийхээ хүссэн амжилтыг үзүүлж чадаагүйд уучлаарай

Сон: Ард түмнийхээ хүссэн амжилтыг үзүүлж чадаагүйд уучлаарай

Сон: Ард түмнийхээ хүссэн амжилтыг үзүүлж чадаагүйд уучлаарай

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ баг тивийн аваргынхаа хагас шигшээд хожигдож, нутаг буцлаа. Катарт чуулсан багуудын бүрэлдэхүүнийг харахад Японы шигшээ л Солонгосоос илүү хүчирхэг, тамирчид нь Европын томоохон лигүүдэд олноор тоглож байгаа харагдсан. Гэвч хоёулаа хасагдаж, ард түмнээ гонсойлголоо.

Өчигдөр/2024.02.06/ Азийн аваргын хагас шигшээ шатны эхний тоглолт Йордан болон Өмнөд Солонгосын хооронд болсон. Энэ жил Йорданы шигшээ тун гайхалтай байж, түүхэн амжилтаа үзүүлээд буй. Тэд хагас шигшээд Со Хын-Мин, Ким Мин Жэ тэргүүтэй Солонгосын шигшээг 2-0 гэсэн харьцаатай хожиж, финалд шалгарлаа. Гоолуудыг Язан Аль-Наймат, Муса Аль-Таамари нар оруулжээ.

Солонгосын шигшээ хамгийн сүүлд 1960 онд л тивийнхээ аваргад түрүүлжээ. Харин Йорданы шигшээ анх удаагаа финалд шалгарав.

Тоглолтын дараа багийн ахлагч Сон Хын-Мин “Юу гэж хэлэхээ үнэхээр мэдэхгүй байна. Намайг уучлаарай. Йордан энэ тэмцээний турш гайхалтай байгаа. Тэд үүнийг хүртэх эрхтэй. Тэд эцсээ хүртэл тэмцсэн. Бидний хувьд үнэхээр харамсалтай орой боллоо. Одоо дараагийнхаа тоглолтуудад анхаарлаа хандуулна. Бидэнд харамсах цаг байхгүй. Тамирчид маань бүхнээ дайчиллаа. Тоглолт ийм үр дүнгээр өндөрлөсөнд уучлаарай. Хөгжөөн дэмжигчид маань гайхалтай байлаа. Ард түмнийхээ хүссэн амжилтыг үзүүлж чадаагүйд уучлаарай. Би улам сайжирч, шигшээ багаа дараагийн шатанд гарахад бүхнээ дайчилна. Дахин хүлцэл өчье. Одоо Англи руу буцаж, үлдсэн улиралдаа анхаарлаа хандуулна” гэжээ.

Солонгосын шигшээ баг энэ удаагийн Азийн аварга эхэлснээс хойш л орон гаран тоглолтыг үзүүлж буй. Энэ бүх бурууг тус шигшээн дасгалжуулагч Юрген Клисманнтай холбох хүн олон байна. Тоглолтын дараа Клисманн “Үнэхээр харамсалтай байна. Бид үүнээс илүү байж болох байсан учир бухимдаж байна. Бид тоглолтын өмнө бүх зүйлийг ярилцаж талбайд гарсан. Нэгдүгээр үеийн 20-30 минутад бид талбай дээр харагдаагүй. Йордан хожих эрхтэй. Тэд биднээс илүү хичээл зүтгэлтэй тоглолоо. Тэд финалд шалгарахыг илүү хүслээ” гэж ярьжээ.

Ийнхүү Солонгос, Япон, Австрали гэсэн шилдгүүд гэрийн зүг хүлгийн жолоо заллаа. Өнөөдөр Иран-Катарын хожсон нь финалд Йордантай хүч үзнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

dyndass deesh bolobcpoltouy 2024-02-07 216.38.195.74

-OB-

Avatar

-ylcaa xamgaal 2024-02-07 216.38.195.74

-gepee oopuugoon – ;

Avatar

munkhbileg 2024-02-07 158.59.146.30

bi SON d hairtai durtaii
bi SON d hairtai durtaii
bi SON d hairtai durtaii
bi SON d hairtai durtaii
bi SON d hairtai durtaii
bi SON d hairtai durtaii

Avatar

Нэргүй 2024-02-07 213.87.162.77

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.190.136

Муслимуудыг гаргаж дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж