Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв
 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.

Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц болон албаны бусад хүн угтан авав.

Энэ удаагийн төрийн айлчлал нь ХБНГУ-аас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй дөрөвдэх айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж байна.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2008 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд харилцаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-07 213.87.162.77

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

иргэн 2024-02-07 66.181.190.197

ХБНГУ улам бүр хүчирхэгжиж мандтугай! Шударга бүтээгч ард түмэн нь эрүүл энх аз жаргалаар дүүрэн байг!

Avatar

Нэргүй 2024-02-07 43.242.242.59

Айлчлалд амжилт хүсье. Үр дүнтэй бас Монгол улсад өгөөжтэй сайхан айлчлал болтугай.

Avatar

Зочин 2024-02-07 59.153.114.139

Монголд тавтай морил бас. бас түгжрэл гээч юу байдгийг үзээд ав бас утаанд хордохгүй буцаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж