Төрийн нууц үрэгдүүлсэн гэх Д.Ган-Эрдэнийн шүүх хурал 3 удаа хойшилжээ

Төрийн нууц үрэгдүүлсэн гэх Д.Ган-Эрдэнийн шүүх хурал 3 удаа хойшилжээ

Төрийн нууц үрэгдүүлсэн гэх Д.Ган-Эрдэнийн шүүх хурал 3 удаа хойшилжээ
2023 оны 10 дугаар сарын 2. Улаанбаатар. Сүхбаатарын талбай. Төрийн ордон. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн баг болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг давхар хашиж байгаа Д.Ган-Эрдэнэ нь төрийн нууцыг үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон байна. Энэ хэргийн анхан шатны шүүх хурал 2024 оны хоёрдугаар сарын 23-нд болно гэдгийг албаныхан мэдээллээ.

Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа төрийн нууцыг үрэгдүүлсэн гэх хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан гэдгийг зарим эх сурвалж мэдээлж байна. Нийслэлийн прокурорын газраас энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 19.13-1 дэх хэсэг буюу Төрийн нууцыг үрэгдүүлсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2023 оны аравдугаар сарын 25-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Одоогийн байдлаар шүүх хурал гурван удаа хойшлоод байгаа гэнэ.

Эрүүгийн хуулийн 19.13 дугаар зүйл.Төрийн нууцыг үрэгдүүлэх

1.Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд тэдгээртэй харьцах талаар тогтоосон журам зөрчсөний улмаас үрэгдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас төрийн онц чухал нууцыг үрэгдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-07 122.201.31.221

Төр боловсон хүчиндээ ерөөсөө анхаарахгүй байна. Улс орныг маань худалдаад идчихээ ядахгүй бага ястнууд эсвэл ямар ч чадваргүй мөртөө нэр ашиг хөөцөлдсөн амитас, хулгайчууд, шахааны гөлөгнүүдээр төрийн алба дүүрч байна. Ийм байхад иймэрхүү хэрэг төвөг хийгээд, хулгай зэлгий, идэж шамшигдуулах явдал наад захын асуудал байх нь аргагүй.

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.179.193

захын хүн задаруулчихдаг нууцтай төр гэж одоо байх уу энэ үлгэрүүдээ болиосой хамаг юмандаа хятдуудаар эзэн суулгачхаад хуцалдаад байхаа болиоо тагнуул цагдаа гээд бүгдыг цэвэлэж хүний хувь заяагаар тоглуулхаа болиулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-07 139.5.218.242

Манай төр улам л сул муу болоод байх юм алсдаа яах юм бол доо

Avatar

Хм 2024-02-07 185.54.229.40

Төрийн маш чухал нууцыг гадаадынханд зараад, мэдээлээд, тэгээд дөнгөж 3 – 6 сар хоригдсон болоод л гарах юм байна шүү дээ.
арай юу? улс орны амин чухал нууц, бүхэл бүтэн үндэсний аюулгүй байдалтай нууц мэдээдэл байсан ч адилхан уу?

Avatar

Нэргүй 2024-02-07 213.87.162.77

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-07 203.169.50.253

baaskaagiin fdagavar durak

Avatar

Баагий 2024-02-07 202.9.47.11

ҮАБЗ-ИЙН ГИШҮҮН БАЙСАН ХҮМҮҮС, ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБАНААСАА БУУНГУУТ АНУ- РУУ ОРГОН ЗАЙЛСАН ЭЛБЭГДОРЖ, СААХАНБАЛАГ МЭТИЙН ХҮМҮҮС ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГНЫ НУУЦЫГ ХАРИЙНХАНД ЗАРААГҮЙ ГЭХ БАТАЛГАА БАЙНА УУ??? ИЙМ ХҮМҮҮСТ НААД ЗАХ НЬ 5-10 ЖИЛИЙН ХИЛИЙН ХОРИГ ТАВИХ ЁСТОЙ ЮМ БИШ ҮҮ??? МОНГОЛЫН ТӨРД ЕР НЬ НУУЦ БАЙГАА ЮМУУ???

Avatar

Хахаха 2024-02-07 66.181.161.137

тэрмуу америк янкууд монголыг тоохгүй дээ. хардсаар авгайгаа алдлаа хөө хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж