Төрийн нууц үрэгдүүлсэн гэх Д.Ган-Эрдэнийн шүүх хурал 3 удаа хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2024.02.07-нд нийтлэгдсэн

Төрийн нууц үрэгдүүлсэн гэх Д.Ган-Эрдэнийн шүүх хурал 3 удаа хойшилжээ

Төрийн нууц үрэгдүүлсэн гэх Д.Ган-Эрдэнийн шүүх хурал 3 удаа хойшилжээ
2023 оны 10 дугаар сарын 2. Улаанбаатар. Сүхбаатарын талбай. Төрийн ордон. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн баг болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг давхар хашиж байгаа Д.Ган-Эрдэнэ нь төрийн нууцыг үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон байна. Энэ хэргийн анхан шатны шүүх хурал 2024 оны хоёрдугаар сарын 23-нд болно гэдгийг албаныхан мэдээллээ.

Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа төрийн нууцыг үрэгдүүлсэн гэх хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан гэдгийг зарим эх сурвалж мэдээлж байна. Нийслэлийн прокурорын газраас энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 19.13-1 дэх хэсэг буюу Төрийн нууцыг үрэгдүүлсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2023 оны аравдугаар сарын 25-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Одоогийн байдлаар шүүх хурал гурван удаа хойшлоод байгаа гэнэ.

Эрүүгийн хуулийн 19.13 дугаар зүйл.Төрийн нууцыг үрэгдүүлэх

1.Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд тэдгээртэй харьцах талаар тогтоосон журам зөрчсөний улмаас үрэгдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас төрийн онц чухал нууцыг үрэгдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж