3.1 сая иргэн ногдол ашгаа аваад байна

3.1 сая иргэн ногдол ашгаа аваад байна

3.1 сая иргэн ногдол ашгаа аваад байна

Монгол Улсын иргэн бүрийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаатай холбоотой асуудлаар өнөөдөр /2024.02.07/ Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учрал:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг өнөөдрийн байдлаар 3.1 сая хүнд олгоод байна. Үүний 2.5 сая иргэний ногдол ашиг нь брокерын компанид нээлгэх үед өгсөн дансаар тараагдсан.

Зарим иргэн “Ногдол ашгийг Хүүхдийн мөнгөний данс,  и баримтаар олгочих байсан юм биш үү. Брокерын компанид нээлгэсэн дансаар дамжуулах шаардлага байсан юм уу” гэдэг асуудлыг хөндөж байгаа.  Үнэт цаасны компани  дээр данс нээлгэснээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гэдэг байгууллага дээр бүх мэдээлэл цуглардаг. Тэгэхээр брокерын компаниар дамжуулан, тухайн байгууллага дээр цугларсан мэдээлэлд үндэслэж ногдол ашиг тараагдсан байна.

Өнөөдрийн байдлаар иргэдийн 3 хувьд ногдол ашиг хараахан олгогдоогүй байна.  3 сая хүний гүйлгээ хийгдэхэд зарим хүн дээр мэдээллийн зөрүү гардаг. Үүнийг эс тооцвол ногдол ашиг тараах ажил амжилттай явж байна.

Ер нь иргэн хувьцаатай л бол Үнэт цаасны компани дээр данстай байх нь зөв. Өнөөдөртөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа арилжаанд ороогүй байгаа ч арилжаанд ороод нээлттэй болох өдөр ирэхэд данс ашиглагдах учраас хүн бүр данстай байх нь зөв юм.

Үнэт цаасны компани дээр гарч байгаа сорилт нь урьд нээлгэсэн дансаа хаалгая, солъё гэхчлэн маш олон хүн зэрэг залгахаар ачаалал авч удаан хариулах тохиолдол гарч байгаа. Хүлээцтэй хандаж, үйлчилгээ авбал чирэгдэл гарахгүй.

Ногдол ашиг тараах үеэр 16800 хүн дээр гүйлгээн дээр алдаа гарсан. Алдааг өдөр, өдөрт нь тогтоогоод олгоод явж байгаа. Хэдийгээр иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, ногдол ашиг тараах шийдвэр богино хугацаанд гарсан ч өнөөдрийн байдлаар 97 хувь ногдол ашгаа авсан нь маш  амжилттай явж байна гэж хэлж болно.

Манай холбоо, “Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй болж, үнэт цаасаа арилжаанд оруулах нь зөв гэдэг байр суурьтай байгаа гэлээ.

Н.Буянхишиг:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, ногдол ашиг тараах ажлыг Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдрийн шийдвэрийн дагуу Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гүйцэтгэж байгаа.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн цахим хуудаснаас өөрийнхөө данстай эсэхийг шалгах боломжтой.  Мөн лавлах утас руу  залгаад мэдээлэл авах боломжтой. Та мэдээллээ  шалгахад үнэт цаасны компани дээр данстай бол дахин данс нээлгэх шаардлагагүй.

Үнэт цаасны данс нээгдсэнээр хувьцаа тараах, эзэмшүүлэх гүйлгээ нь Үнэт цаасны компани дээр нээгдсэн дансыг үндэслэж хийгдэх юм.

1072 хувьцааны ногдол ашиг өөр дүнгээр орж байгааг иргэд маань өөрсдөө нягтлаад үзэхийг хүсч байна. Иргэд хувьцаагаа төрд худалдсан, эрүүл мэндийн даатгал, сургалтын төлбөр зэрэг үйлчилгээг авахад тодорхой хувийг шилжүүлсэн учраас хувьцааны тоо нь өөр, өөр байгаа.

Хувьцааны энэ тоонд үндэслэж ногдол ашиг тараагдсан учраас бүх хүнд 104 мянган төгрөг ороогүй. Тийм учраас хувьцаагаа ямар хэлбэрээр зарцуулсныгаа өөрсдөө нэг нягтлаарай.

Маш олон банкны данстай иргэд бүх дансаа шалгасны дараа шаардлагатай бол хандаарай. Үнэт цаасны компаниуд энэ өдрүүдэд бүх мэдээллээр иргэдийг хангаж, дансыг нь шинэчилж, гүйлгээ нь буцсан иргэдийн дансыг нээх зэргээр хамтарч ажиллаж байна гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Худалч 2024-02-07 202.9.40.27

875ш хувьцаанд 50.000 төгрөг өгсөнөө тайлбарла

Avatar

1 2024-02-07 202.126.91.77

хүүхдийнх орохгүй бна яаж авах ёстой вэ хариу өгнө үү

Avatar

Нэргүй 2024-02-07 139.5.217.238

өөрсдөө хэдэн их наядаар нь идэж байж. ард олныг доромжилж байгаа юм биш үү. 104дөад байгаарай

Avatar

76 ni hulgaich 2024-02-07 139.5.216.169

vhsen atsniihan noogdol ashig b***a

Avatar

Нэргүй 2024-02-07 213.87.162.77

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

уншигч 2024-02-07 78.187.120.177

Энийг сайн мэдээл гээд л шахуулж дээ. Аргагүй ээ хөөрхий. … дөхчихсөн…

Avatar

Ард 2024-02-07 202.9.46.90

Харин их мөнгө баас болоод дууслааа гэр хороололоо орон сууц давхар зам барьчих их хөрөнгө даанч малууд юмдааа авахгүй бол нам дагасан өлөн авилгач том жижиг б**с цүнх долоогч пялдагауудан хулгаалаад тоночиххон хатуу ялгүй болхооор яамаарч юмдэээ бурхан минь

Avatar

Зураач Лондон 2024-02-07 90.208.245.113

Хайран мөнгө, нэг том төсөл санхүүжүүлсэн болоосой

Avatar

УРАНБИЛЭГ 2024-02-07 66.181.160.94

2 хүүгийн минь хувьцааны ноогдол одоо хүртэл дансанд нь орохгүй байна хаана хандах вэ

Avatar

Зочин 2024-02-07 103.212.119.129

Хөрөнгийн биржээс эхлээд биеэр очиж лавлахад үүднийх нь хамгаалагч нь гэхэд холбогдох хүнтэй уулзуулахгүй мэддэг царай гаргаад Эрдэнэс таван толгой-1072 төв зааж өгөх, нөгөөх нь мөн л үүднээсээ их мэддэг хүн шиг ШЦХТөв руу явуулах, нөгөөх бас бас л үүднээсээ аль нэг брокерийн компани руу хандахыг нөгөөх бас данс нээж бгаа нь гээд 15.0 төгөөр цэнхэр цаас өгөөд энэ удаагийн олголтыг бид хариуцахгүй, төоийн сан л мэднэ гэх. төрийн сан нь утсаа авахгүй, эсвэл гөлөг төөрүүлсэн дотуур утсаараа төөрүүл

Avatar

Түүх ч 2024-02-07 202.21.120.62

Ямар дугаарт регистерээ мессежээр явуулахад хариу та тийм брокерийн пүүс таны 1072 хувьцааг хадгалдаг гэдэг билээ, мэдэх хүн байна уу.

Avatar

Зочин 2024-02-07 139.5.218.245

2012 онд тус компанийн хувьцааг худ@лдаж авсан үндэсний компаниудад ногдол ашгийг хэрхэн өгөх вэ? энэ талаар мэдээлэл байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж