Тейлор Свифтийн онгоцыг мөрдсөн оюутанд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Тейлор Свифтийн онгоцыг мөрдсөн оюутанд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Тейлор Свифтийн онгоцыг мөрдсөн оюутанд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Тейлор Свифтийн хувийн онгоцыг мөрдөж байсан Флоридагийн коллежийн оюутанд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж дуучны өмгөөлөгчид мэдэгдлээ. Оюутан Жек Свини Мягмар гаригт дуучны өмгөөлөгчдөөс захидал хүлээн авснаа баталжээ.

Свини өмнө нь тэрбумтан Элон Маскийн тийрэлтэт онгоцыг цахимаар мөрдөж байсан. Элон Маск 2022 оны арванхоёрдугаар сард "Х" платформ дахь Свинигийн хөтөлдөг "@ElonJet" хаягийг идэвхгүй болгожээ. Уг хаягийг устгуулахын тулд Элон Маск түүнд 5000 ам.доллар санал болгож байв. Гэвч Свини энэ саналаас татгалзаж, оронд нь 50 мянган ам.доллар хүсчээ. Энэ мөнгөөрөө коллежид сурах юм уу Тесла худалдаж авна гэж тэр хэлжээ.

Гэвч Свини платформд эргэн ирээд зогсохгүй Марк Зукерберг, Билл Гейтс гэх мэт олон алдартны хувийн онгоцны хөдөлгөөнийг хянасаар байна.

Тэрбээр Холбооны нисэхийн удирдлагын газраас олон нийтэд нээлттэй танилцуулдаг нислэгийн мэдээлэл, нислэгийн дохиог ашиглан алдартнуудын онгоцыг хянадаг. Ингэхдээ тухайн нислэг бүрийн ялгаруулж буй нүүрстөрөгчийн хийг тооцоолон гаргадаг.

Тейлор Свифтийн ахлах өмгөөлөгч Кэти Морроне хэлэхдээ "Свини нь манай үйлчлүүлэгчийг дагаж мөрдөж, дарамталж байна. Тэр дундаа манай үйлчлүүлэгчийн байршил, бодит мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлдэг. Энэ нь Тейлор Свифтийн аюулгүй байдалд шууд аюул учруулж байна. Свини олны анхаарлыг татах, эсвэл ашиг олохын тулд бусдын аюулгүй байдлыг үл тоомсорлож байна" гэжээ.

Тейлор Свифтийн гэрт зэвсэгт этгээдүүд ирж түүнийг хохирооохыг оролдсон тохиолдол байдгийг захидалд дурдсан байна. Тиймээс дуучны байршлын мэдээллийг хуваалцах нь эдгээр хүмүүст төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх зураглал гаргаж өгдөг аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-07 213.87.162.77

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-07 202.21.107.75

Арчаагүй сэтгүүлчтэй өчүүхэн ньюз. Хуулийн хариуцлага хүлээлгэхийг тэйлор хэн ч билээ янтайсан авгай шийддэггүй юм аа. Шүүх шийддийн. Харин энэ авгай гомдлоо гаргана.
Энийг ойлгохгүй сэтгүүлч нэртэй ямаанаас доор нөхдүүдээр мэдээ бичүүлээд тэнэг2 гарчиг тавина.

Avatar

Нэргүй 2024-02-07 82.135.30.192

Surtei sh dee. Bi ch ene medeelliig avch chadna. Zarim ni buur tenegtej duusah yumaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж