"Монголд 22,800 буриад ирж, өөр улс руу дамжин явсан"

Хуучирсан мэдээ: 2024.02.07-нд нийтлэгдсэн

"Монголд 22,800 буриад ирж, өөр улс руу дамжин явсан"

"Монголд 22,800 буриад ирж, өөр улс руу дамжин явсан"

Буриад зоны "Алтаргана" наадмын бэлтгэлийн ажлын талаар өнөөдөр /2024.02.07/ мэдээлэл хийлээ.


Наадмын зохион байгуулагчдын зүгээс "Буриад зон Дэлхийн буриадуудын их хурлыг зохион байгууллаа. Энэ хурлаар шинэчлэл хийх ёстой юм байна гэдэг дээр санал нэгдсэн. Ингэснээр ОХУ-д байгаа Дэлхийн буриадуудын холбоо бусад оронд ажиллаж чадахгүй байгаа учраас Монголд Дэлхийн буриад угсаатны холбоог байгуулах ёстой юм байна. Энэ төв байгууллага нь Улаанбаатар хотод байрладаг. Цаашид дэлхийн олон оронд тархан суурьшсан буриад зоныг нэгтгэнэ. ОХУ-д болсон дайны уршгаар Монголд 22.800 буриад ирж, өөр улс руу дамжин явсан. Цөөн буриад Монголд ажиллаж, амьдарч байна. Эдгээр иргэдэд хэлний мэдлэг, соёлын ялгаа, хуулийн тусламж хэрэгтэй болж байна.

Тийм учраас буриадуудад зориулсан монгол хэлний курс нээж, хуулийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байна. Монголчууд үнэн халуун сэтгэлээсээ тусалж дэмжиж байгаад баяртай байна" гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Алтаргана" наадмыг дэмжин ажиллаж байгааг албаныхан онцолсон юм. Олон улсын "Алтаргана" наадам 2024 оны долдугаар сарын 26-28 нд Булган аймагт болно. Энэ үеэр 50 мянган жуулчин ирэх бөгөөд бэлтгэл ажлыг эхлээд байгаа гэнэ. Баруун буриад зоны уламжлалт наадам учраас бэлтгэл ажлаа цагаан сараар идэвхжүүлнэ гэв.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХөөрхөнХөөрхөн
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж