Унтаж буй цагаан баавгайн зураг "Оны шилдэг гэрэл зураг"-аар тодорчээ

Унтаж буй цагаан баавгайн зураг "Оны шилдэг гэрэл зураг"-аар тодорчээ

Унтаж буй цагаан баавгайн зураг "Оны шилдэг гэрэл зураг"-аар тодорчээ

"Зэрлэг ан амьтдын оны шилдэг гэрэл зураг" шагналыг Их Британийн сонирхогч гэрэл зурагчин Нима Сариханигийн зураг хүртжээ. Энэ нь мөсөн уулан дээр унтаж буй цагаан баавгайн гэрэл зураг юм.

"Цагаан баавгайн сэтгэл хөдөлгөм дүр төрх нь манай гаригийн гоо үзэсгэлэн хийгээд эмзэг байдлыг харах боломжийг бидэнд олгож байна. Амьтан ба түүний амьдрах орчин хоорондын салшгүй холбоо хамаарлыг энэ зураг тод сануулахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, амьтдын амьдрах орчин алдагдаж буйн дүрслэл болж байна" гэж Байгалийн түүхийн музейн захирал Дуглас Гурр хэлжээ.

Гэрэл зурагчин Нима Сарихани эл зургийг авахын тулд Норвегийн Шпицберген арлыг зорьсон байна. Тэрбээр өтгөн манан дундаас цагаан баавгайг хайхад гурван өдрийг зарцуулжээ.

Унтаж буй цагаан баавгайн зургийн араас удаалсан дөрвөн гэрэл зургийг доор сонирхуулж байна.

Балканы цөөрмийн яст мэлхий. Соно санаандгүй байдлаар яст мэлхийн хамар дээр суужээ. Гэрэл зурагчин: Цахи Финкельштейн
Италийн Ром. Хар тодол шувуудын сүрэг тэнгэрт аварга том шувууны дүрс бүтээжээ. Гэрэл зурагчин: Даниел Денсеску
Кенийн Маасай Мара Мара. Таван зулзагаа үлдээгээд анд явсан ч амжилтгүй буцаж ирсэн хоёр эрслэн зулзагаа долоож байна. Гэрэл зурагчин: Марк Бойд
Норвегийн хойд хэсэг Тромсо. "Moon jellyfish" гэх нэртэй нэг төрлийн усны амьтан. Гэрэл зурагчин: Аудун Рикардсен

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-07 213.87.162.77

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж