"Зэрлэг ан амьтдын оны шилдэг гэрэл зураг" шагналыг Их Британийн сонирхогч гэрэл зурагчин Нима Сариханигийн зураг хүртжээ. Энэ нь мөсөн уулан дээр унтаж буй цагаан баавгайн гэрэл зураг юм.
"Цагаан баавгайн сэтгэл хөдөлгөм дүр төрх нь манай гаригийн гоо үзэсгэлэн хийгээд эмзэг байдлыг харах боломжийг бидэнд олгож байна. Амьтан ба түүний амьдрах орчин хоорондын салшгүй холбоо хамаарлыг энэ зураг тод сануулахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, амьтдын амьдрах орчин алдагдаж буйн дүрслэл болж байна" гэж Байгалийн түүхийн музейн захирал Дуглас Гурр хэлжээ.
Гэрэл зурагчин Нима Сарихани эл зургийг авахын тулд Норвегийн Шпицберген арлыг зорьсон байна. Тэрбээр өтгөн манан дундаас цагаан баавгайг хайхад гурван өдрийг зарцуулжээ.
Унтаж буй цагаан баавгайн зургийн араас удаалсан дөрвөн гэрэл зургийг доор сонирхуулж байна.
Эх сурвалж: BBC
Нэргүй 2024-02-07 213.87.162.77
Харуулах боломжгүй.