Машин авах үнээр улсын дугаар авах болж байна гэв  

Машин авах үнээр улсын дугаар авах болж байна гэв  

Машин авах үнээр улсын дугаар авах болж байна гэв  

“Эко автомашин импортлогчдын холбоо” төрийн бус байгууллагын төлөөлөл өнөөдөр /2024.02.07/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Тэд “Дээрээс томилогдож ирсэн Улаанбаатар хотын шинэ дарга Х.Нямбаатар ард иргэд биднийг унах унаагүй болгох журмыг маргааш НИТХ-наар батлуулах гэж байна.

УИХ-аар өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард Автомашины түгжрэлийг бууруулж,  гэр хорооллыг барилгажуулах гэсэн том  хаягтай хуулийг баталсан.  Нийслэлчүүдийн сүүлийн хэдэн жилийн уур бухимдал дээр дөрөөлсөн том хуулийг Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагч болонгуутаа батлуулсан. Энэ хууль нь иргэний өмчтэй байх Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн хууль.

Уг хуулийг яаруу горимоор хэлэлцүүлж батлуулсан. Ингэхдээ Улаанбаатар хотод автомашины дугаарыг хязгаарлалттай олгох эрхийг НИТХ-д олгосон. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар шинэ автомашинд дугаар олгох хязгаарыг тотоох тухай зохицуулалтыг НИТХ-д оруулаад байна.

Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа автомашины тоо 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 730 мянга байгаа. Хэрвээ НИТХ-наар дээрх зохицуулалтыг баталбал ард иргэд машин авах эрхгүй болно.

Яагаад гэвэл нийслэлд нийтдээ 730 мянган автомашины дугаар олгохоор дээд хязгаарыг тогтоох журам оруулж ирээд байна. Хүний Үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх эрхийг зөрчсөн журмыг хүчээр батлах гэж байна.

МАН Засгийн эрх бариад 8 жил боллоо. Утаа түгжрэлийг буруулах дорвитой шийдвэр гаргасан нь уу. Утаа улам ихэссэн, улам хортой болсон. Утаагаар бизнес хийдэг болсон, эхнэр нөхрүүд хоорондоо мөнгө шилжүүлж, мөнгө угаадаг болсон. Одоо түгжрэлээр бизнес хийх гэж байгаа юм уу.

Улсын дугаарыг 9911 шиг үнэтэй болгоно гэж ярьж байна. Бидний амьдрал Сингапурын иргэд шиг адилхан байна уу.  Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Сингапурт улсын дугаар 100 мянган ам.доллар байна” гэж хэлж байна лээ. Тэр хүн амьдралаас тасарсан баян байж болно. Бидний орлого ямар билээ.

“Эко автомашин импортлогчдын холбоо” төрийн бус байгууллагын зүгээс дээрх журмыг  эсэргүүцэж байгааг дэмжсэн 600 гаруй хүний гарын үсэгтэй бичгийг НИТХ -ын дарга, НИТХ дахь МАН-ын бүлэг, НИТХ дахь Ардчилсан намын бүлэг, ХҮН намын бүлэгт хүргүүлсэн. Одоог болтол хариу өгөөгүй байна. Улаанбаата рхотын захирагчтай уулзаач ээ санал бодол сонсооч ээ гэсэн хариу мөн ирүүлээгүй.

Гэтэл монголчууд сар шинэ гээд ид завгүй байх үеэр дээрх журмыг НИТХ-д оруулж батлуулах гэж байна.

Улсын төсвийн нэлээн жин дарах хэсгийг автомашины импортын татвар эзэлдэг. Энэ татварыг хэн төлдөг вэ иргэд төлдөг. Ямар машинд дугаар өгөх, яаж сонгон шалгаруулах тухай эрхийг хуулиар Х.Нямбаатар ба түүний нөхөд хэрэгжүүлэх гэж байна. Хуулиар эрх авчихсан, үнэ тогтоочихсон. НИТХ- ын төлөөлөгч нарыг дээрх зохицуулалтыг битгий дэмжээрэй, буцааагаарай, татаарай гэж хүсэх байна.

Машиныхаа үнэтэй адил улсын дугаар худалдан авах болоод байна. Ард иргэд 10, 20 саяар машин авдаг байсан бол улсын дугаар олголтод хязгаар тавьснаар автомашиныхаа үнэтэй ижил дугаар худалдаж авах болчихоод байна. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүн яагаад ойлгохгүй байгааг гайхаж байна гэлээ.

Мөн тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн н.Тулгасайхан “Би 20 гаруй жил хувиараа бизнес эрхэлж байна. Нийт автомашин худалдан авч байгаа иргэдийн 98 хувь зээлээр авдаг. Улаанбаатар хотод амьдарч байгаа 1,5 сая иргэний асуудал гэж бодож байж магадгүй. Энэ асуудал орон нутгийн иргэдэд ч хамаатай.  Хотынхон автомашинаа зарах болоход хөдөөгийн иргэд авахгүй бол хог дээр хаяна. Бараа бүтээгдэхүүн зөөдөг ачааны машинуудыг мөн яах юм. а

Хэрвээ энэ журам батлагдвал бизнес эрхлэгчид бид тэмцэхээс аргагүй. Энэ журам батлагдвал бид ажилгүй болно. Бид хотын захиргааны гадаа л очно. Ард иргэдийнхээ эсрэг шийдвэрийг буцаагаач ээ гэж хүсч байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-07 202.55.188.88

зүгээр машинаа л үнэд оруулалдаа манайх шиг ийм хямдхан машинтай улс бхгүй наад захын орос хятад казакстаныг хар

Avatar

Нэргүй 2024-02-07 202.131.225.198

Коммунизмд чинь уг нь бүх юм үнэгүй, элбэг дэлбэг байх ёстой биш билүү?

Avatar

Нэргүй 2024-02-07 202.9.40.241

Зөвөө.Нямбаатарын шийдвэрийг дэмжиж бна.Ченжүүд одоо болио.Зүгээр л өөрсдийн ашиг,орлогоо л бодож бна.Өчнөөн жил энэ улсыг зөвхөн бүх л юмны ченжүүд үнэ өсгөж,үнэ тогтоож бна.Энэ түгжрэл,энэ олон машиныг багасгахын тулд ингэх л хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.179.193

машины тоог бууруулна гэх бодолго хэзээ байх ёсгүй энэ бол угтаа иргдийн эрхийг л ноциой зөрчиж албан тушаалтангуудын эрх мэдэл нэмэгдэж авилгал улам бүр ихэснэ солонгос грек зэрэг хатуу хуультай орнууд хэрэгжүүлж эцэстээ алдаа болсон байдаг юм манай орны хувьд хүн ам бага учир цаашид машины тоо тийм ч хурлацтай өсөх боломжгүй юм одоогоор гаргасан тоо нь давхардуулсан үнлэслэлгүй тоонууд яваад байна л даа манай улсын мэргэжилтэн гэх хүмүүс нь яг үнэндээ яар ч чадаж алга

Avatar

............ 2024-02-07 122.201.31.248

зайл

Avatar

И 2024-02-07 202.21.108.48

төмрийн хог импортлохоо боль.

Avatar

Нэргүй 2024-02-07 122.201.31.56

Яаж ард иргэдээ дарамтлах вэ гэж байгаа юм шиг л шийдвэр гаргах юм. Толгой муутай нөхдөөр дүүрсэн засаглал шүү. Нямбаатар арай л дадайж байна шүү.

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.186.85

Нэг ч машингүй айл өрх дугаар авахад үнэгүй олгодог байх нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2024-02-07 202.21.107.63

hyazgaarla

Avatar

Дугар 2024-02-07 135.180.145.69

Хотод дугаар олголтыг хязгаарлах нь зөв. Үүнийг дэлхийн улс орнууд хэрэгжүүлдэг. Дугаар олголт хязгаарлахгүйгээр түгжрэл бууруулах бүх арга хэмжээ үр дүнгүй.

Avatar

Монгол 2024-02-07 49.0.139.125

монголчуудад өстэй байхөө

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.179.89

Хийж байгаа бүх юм нь хааж боосон, хяхаж хавчсан. Ямар ч чадваргүй хүний л хийдэг зүйлс. Хийж байгаа бүх юм нь буруу. Ямар ч шийдэл олох чадваргүй. Алхам тутамдаа л стресст оруулах юм. Ёстой юу ч гэхэв дээ. Зөв юм хийж чадахгүй бол зүгээр цалингаа авч сууж байгаад буучихаач.

Avatar

Мөнхжаргал 2024-02-07 66.181.188.47

хүний эрхийг ёстой л нэг зөрчиж бгаа юм бишүү.18 хүрсэн тусдаа гарах гэж бгаа залуус зөндөө байгаа хотын харьяат энэ хүмүүсийг яа гэж байгаа юм. хөдөөний дугаар аваад мөнгө төлөхүү толгой нь эргэсэн хүн л ийм зүйл ярьж хууль батлах байлгүй дээ

Avatar

Piz 2024-02-07 202.126.90.51

буруу рубльтэй машинд дугаар олгохгүй.хотын оршин суугч бол хотын дугаар олго.Хаяггүй бол хотын дугаарыг хураа.

Avatar

Зочин 2024-02-07 66.181.188.227

энэ түгжрэлийг шийдэх өөр арга даанч алга. 30 жил дураараа дургилаа. одоо жоохон хэмжээ хязгаартай, дэг журамтай байх хэрэгтэй. маш зөв дэмжиж байна. оркууд бүгд эсэргүүцэж байна

Avatar

Нэргүй 2024-02-07 213.87.162.77

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

batdorj 2024-02-07 66.181.181.161

huuchin mashin oruulhaa ene jilees bolchih.busdiig ni tsag hugtsaa hiigeed ugnu.

Avatar

Нэргүй 2024-02-07 59.153.112.46

хөдөөний дугаар үнэгүй авж болно . хотын дугаар үнэтэй байж болно

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.176.102

ялангуяа солгой жолоотой машин битгий оруулаачээ хилээр

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.178.156

иргэдээр тоглох хэрэггүй түгжрэл бууруулах олон арга байгаа толгойгоо ажиллуулах хэрэгтэй

Avatar

Бат 2024-02-07 122.201.31.113

олон байгаа бол бодитой 3,4-г нэрлээд бичээд өг

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.182.207

Чөлөөт зах зээлийн тогтолцоо гэдэг юм чинь хаана байнаа бүгдийг хааж боогоод төрөөс зохицуулалт хийх юм уу.. авто машин оруулж ирэх эсэх чинь зах зээлийн тогтолцоо эрэлт нийлүүлэлтээр зохицуулах юм бишүү.Хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд ажиллаж зохицуулах чинь Төр засгаас хийх ёстой ажил биздээ. Бөөсөнд хутга гэж үг байдаг даа хотын удирдлагууд аа жоохон том байж томоор сэтгэж бодлог ярина уу дугаар шаглаж мөнгө олох бодлог ярьдаг хотын удирдлагууд хэрэггүй ээ згр зай болж зайлаарай

Avatar

зочин 2024-02-07 66.181.188.226

Дугаарын үнэнээсээ өмнө сургасан сургаагүй авилга, мөнгө авч жолооч болгодог түм буман авилгын үүр уурхай болсон жолооны курсуудыг болилуулаачээ.Нэг ч удаа сургалтад суугаагүй – хүүхэн – жолоонд тэнцээд, 10 хонохгүй осол гаргачихаад зогсож л байна. Цааш …дурдвал маш их юм байна. Муу жолооч ,машины тоо олширч байгаагийн эх үүсвэр нь авилгатай жолооны курсууд мөн.!!!!.

Avatar

Нэргүй 2024-02-07 43.242.242.59

Үүнийг бүү улстөржүүл ээ. МАН засгийн эрхийг бариад 8 жил болоход утаа ихэссэн гэж бичиж байгаа нь ямар ч үндэслэлгүй, үнэмшилгүй сонсогдож байна. Танай нийтлэлийн гол зорилго бол МАН-ыг гутаах юм байна. Бусад нь хамаагүй, зүгээр л машины ноймер боло халхавч. Ийм байхад хэн та нарт итгэх билээ

Avatar

Нэргүй 2024-02-07 202.9.40.49

МАН 8 бол засаг бариад яг юу хийснийг нэг сайхан халаач. Бүх эрх мэдэл МАН.д байсныг дурсахгүйгээр өнгөрсөн 8 жилд монголд ямар дэвшил гарданыг нэрлээд өгдөө

Avatar

Нэргүй 2024-02-07 202.55.188.99

Ханаж цаддаггүй хулгайчид унаж үхэхээ мэдээд бага ч болов хулгай луйвар авилгаа хийх гээд сандралдаж байгаа нь тэр. ҮХ зөрчих эрх хэнбугайд ч байхгүй. ИХ-н гишүүд нь эцэг хуулиа мэдэхгүй судлаагүй учир оруулсан луйварыг нь батлаж өгөөд бялуу хүртэнэ.

Avatar

Нэргүй 2024-02-07 43.228.129.131

Чихэлдэж шавааралдсан их хотод үнэгүй юм байх ёсгүй юм аа, дугаар үнэтэй болох нь зөв

Avatar

Иргэн 2024-02-07 202.9.46.199

УБ өөр яах юм бэ хотод автобусаар явъя

Avatar

иргэн 2024-02-07 192.82.66.11

НЯМБААТАРЫГ ДЭМЖИЖ БНАА, ХЭН НЭГЭН НЬ ҮҮНИЙГ ХИЙХ Л ХЭРЭГТЭЙ ШДЭЭ

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.160.18

Хотоо тэлж, орон нутгаа хөгжүүл !!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-02-07 202.126.91.17

Бидний сонгосон засаг

Avatar

Хохинэээ 2024-02-07 202.9.46.90

Хохинээ нам дагасан өлөн авилгач том жижиг хулгаачууддааа бүх баялгаа тонуулж баыгаа наад хурган комнист шунал хүүр хотод явган хүнии зам байхадл 40 тэр бумаар боржин явган хүнии зам хиинэ гээд байгаа шуналдааа цасаа арилгаж чадахгүй байж уулсан адилханл цасанд дарагдана халтирна хэдхэн жижиг машинаар цэвэрлээдл болоошдээ юуэ 40 тэр бум ногоон автобусаа юу болгов овшооор нүүрс гээд мал ул шал чацагауудааа

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.189.212

тэг зогсолт болно доо.
машины тоог цөөхөн болгох нь зөв.

Avatar

Баагий 2024-02-07 202.9.47.11

нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоож, иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх эрхийг зөрчсөн хууль тогтоолыг хүчээр батлах юм бол сонгогчид МАН- г 2024 оны сонгуульд бүр мөсөн арчиж хаях хэрэгтэй болноо!!!!!!! Автомашины улсын дугаарыг 9911 шиг үнэтэй болгох нь мафийг буй болгож, хэдхэн хүнийг баяжуулж, иргэдийг шулж мөлжих хэрэгсэл болно!!!! эрс эсэргүүцэж байна. 100000 хүний санал цуглуулцгаая.

Avatar

зочин 2024-02-07 202.55.191.194

ЗӨВ ЗӨВ ОДОО АЛИЙН БОЛГОН ХОЙШ СУУХ ЮМ

Avatar

Нэргүй 2024-02-07 202.126.91.75

Ажилгүй лагайнууд улс оронд нэг ч төгрөгний татвар төлдөггүй байж Ээж аавынхаа тэтгэвэрийн зээлээр Пүүзда гэж нэг юм авч унаад зорьсон ажил байхгүй гудамжаар тэнэж замын бөглөөс болж яваа ллрууд машин унаж яадагын

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.188.156

Нямбаатарыг дугаарын наймаатай нь улс төрөөс зайлуулах хөдөлгөөн өрнүүлэх зөв.

Avatar

зочин 2024-02-07 66.181.160.84

Нянбактээр үнэхээр Улаанбаатарчуудын ЭСРЭГ чардайж байнаа

Avatar

Зочин 2024-02-07 202.126.88.90

Зөв шийдвэр, бүр 2 машины үнэтэй болго

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.189.21

зөв шүү вээ явахгүй маш наар
у хийнэ тэгзогсолтхийж байгаа биз дээ

Avatar

зочин 2024-02-07 71.114.25.185

Замын хөдөлгөөний тухай хууль, дүрмийг баримтлан зөвхөн зөв жолооны хүрдтэй автомашинд улсын дугаар олгож байх зохицуулалт хий. Буруу талдаа хүрдтэй авто машинд шинээр улсын дугаар олгохыг бүрэн хориглочих. Хууль баримтласан гарц үүнээс өөр байхгүй.

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.182.189

зөв хүрдтэй машин нэмэгдчихээр дараа нь яах юм голдоо хүрдтэй машин гэжярих уу

Avatar

Баагий 2024-02-07 202.126.88.155

Машины дугаараар мөнгө босгох гэсэн явуургүй арга.Нямбаатарт чадах юм байна уу.Их хурлын гишүүнээс буусан шалтгааныг хууль зүйн сайд хийж(нүүрсний сонсголоос айгаад)чадахгүйг нь ОюунЭрдэнэ мэдээд хотын даргаар тохоон томилсон.Өөрөөч хотын төсөв гэж улсын төсвийн бараг хагастай тэнцэх мөнгө харагдаад гуяа алгадаад очисон.Очисон хойноо ард түмнийг дарамтлах,торгох,боож хясах,хармаа руу хууль бусаар халдах ажлуудыг л санаачилж байна.

Avatar

УНШИГЧ 2024-02-07 43.242.242.140

МАШИНЫГ ХОРЬЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨНЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ХЭДЭН ХУУЧИН МАШИН ДАМЛАГЧДЫН СОНИРХОЛООС БОЛЖ ОЛОН ХОХИРОХ ЁСГҮЙ.

Avatar

Сонгогчдын төлөөлөл 2024-02-07 202.131.236.22

Тэгээд ямарч арга хэмжээ авахгүйгээр түгжрээд тэг зогсоод байж байх юм уу. Та нөхдийн эрх ашиг нийтийнхээс дээгүүр байх ёсгүй

Avatar

Нэргүй 2024-02-07 188.162.254.81

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!

Avatar

Даваа 2024-02-07 103.57.94.84

дахин сайн судлах хэрэгтэй дээ, ядахдаа 6 сар хүлээж сайн судлах нь зөв

Avatar

Зөв бодлого барихаар тэнэгтэх юмаа 2024-02-07 202.179.25.43

За тэнэгтээрэй. Энгийн дугаарыг хүн болгон үнэгүй хэрэглэж болно шүү дээ. Та нөхөд азын дугаар аваад дамалж зардаг хүмүүс байна шүү дээ. Болиоч

Avatar

Зочин 2024-02-07 139.5.218.74

Тугжрэлийг бууруулна зарим дээд сургуулийг нуулгэнэ гэсэн. Яасан бэ Ядаж ганц эгэ амлалтаа биелуулээч

Avatar

Зочин 2024-02-07 139.5.218.74

Залуу уеийнхээ эсрэг чиглэсэн журам байна Хуухэд залуучууд осож ондийж машинтай болохыыг хуснэ Тэрийг боож хааж байна ятэрнээс гадна дугаарын авилга замбараагаа алдана

Avatar

Дээрэм хийх нь 2024-02-07 202.9.46.10

Нямбаатар дугаар үнэд оруулж ард иргэдийг шулах гэсэн арга. Иргэд л хохирно УБ хотод 1 сая хүрэхгүй машин багтааж чадахгүй замаа нэмж чадахгүй хаах боох торгох коммунист арга хэрэглэдэг хогийн гар байна.

Avatar

Нэргүй 2024-02-07 202.179.24.197

бушуу туулай юу гэдэг билээ дээ !

Avatar

Зочин 2024-02-07 103.57.92.172

Caйн тэмц. Дэмжиж бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж