Гал зогсоох хэлэлцээнд Хамас хариу өгчээ

Гал зогсоох хэлэлцээнд Хамас хариу өгчээ

Гал зогсоох хэлэлцээнд Хамас хариу өгчээ

Израиль, АНУ, Катар, Египетийн хамтран боловсруулсан Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөний хариуг Хамас бүлгийнхэн өгсөн гэж мэдэгдлээ. Гал зогсоох төлөвлөгөөний нарийн ширийн зүйлс хараахан мэдэгдээгүй байна. Зургаан долоо хоногийн хугацаатайгаар дайныг түр зогсоох тухай уг төлөвлөгөөнд дурдсан гэж өмнө нь мэдээлж байсан. Түүнчлэн Хамас чухам ямар хариу өгсөн нь тодорхойгүй. Израиль, АНУ-ын талууд Хамасын хариултыг авч хэлэлцэж байгаа гэжээ.

Гал зогсоох төлөвлөгөөг ойролцоогоор долоо хоногийн өмнө Хамаст илгээсэн. Төлөвлөгөөний зарим хэсэг нь ойлгомжгүй, хоёрдмол утгатай байсан тул хариу өгөхийн тулд Мягмар гариг хүртэл удсан гэж Хамасын төлөөлөгч хэлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өдгөө Ойрхи Дорнодод айлчилж буй. Тэрбээр Лхагва гаригт Израилийн албаныхантай Хамасын хариултыг ярилцана гэж хэлж байв. Хамасын хариултыг АНУ хэрхэн үнэлж байгаа талаар Блинкен мэдээлэл өгөөгүй. Гэхдээ ерөнхийлөгч Жо Байден Хамасын хариултыг "хэрээс хэтэрсэн" гэж тодорхойлсноос үзвэл тэдний тавьсан нөхцөл шаардлагыг Израиль тийм амар хүлээн зөвшөөрөхгүй бололтой.

Хамасын өндөр албан тушаалтны мэдэгдсэнээр тэд Газын бүсийг сэргээн босгох, оршин суугчдыг нь гэрт нь буцаах болон хохирсон хүмүүст зориулсан зүйл заалтад зарим нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргажээ.

Катарын ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Абдулрахман аль Танигийн хэлснээр Хамасын хариулт нь ерөнхийдөө эерэг утгатай байсан аж.

Эх сурвалж: BBC
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-07 192.82.64.212

ХАМАС гээл б** агсаал томроол алан хядагч гээл байдаг гарууд гөлөг болжээ.

Avatar

Нэргүй 2024-02-07 209.52.88.228

бүгдийг алаад дуусгачихвал асуудал шийддэгдэнэ

Avatar

Нэргүй 2024-02-07 213.87.162.77

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж